Отгонтэнгэр их сургууль

Switch to desktop Register Login

СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын 
тэнхимийн танилцуулга
ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь 2012 оны 9-р сарын 3-нд анх удаа бие даасан тэнхим болж байгуулагдсан. Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнд; Тэнхимийн эрхлэгч Сурган хүмүүжүүлэх ухааны докторант багш Д.Дарьмаа, Гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Sc.D/ профессор Л.Жамц, Сэтгэл судлалын ухааны магистр багш Х.Алтанхундага, Боловсролын удирдлагын магистр багш Б.Мөнхсүлд нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байна.  
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь боловсрол судлалын доктор, магистр, сургуулийн өмнөх боловсролын бакалаврын өдөр, эчнээ ангийн сургалтуудыг явуулж байна.Тэнхимийн багш нар мэргэжлийн багш бэлтгэх ангид хичээл заахаас гадна Хүмүүнлэгийн болон Эдийн засаг Бизнесийн сургууль, Хуулийн сургуулийн магистрын ангид боловсрол судлал, боловсролын менежмент, нийгмийн сэтгэл судлал, харилцааны ур чадвар, судалгааны арга зүй зэрэг хичээлүүдийг заадаг.
Тус тэнхимийн хамт олон салбар сургуулийн багш нартаа эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын онол арга зүйн чиглэлээр хичээл заах, тэдний эрдэм шинжилгээний ажилд туслах зорилгоор зөвлөгөө өгөхөөс гадна, багшлах эрхийн сургалтыг явуулдаг.
Бид Боловсрол шинжлэх ухааны яам, МУБИС, Улаанбаатар хотын болон орон нутгийн цэцэрлэгүүд, Боловсролын хүрээлэн, Улаанбаатар хотын Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оригами” ТББ байгууллагуудтай хамтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бусад байгууллагуудтай хамтарч ажилладаг.
 Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь боловсрол судлалын чиглэлээр магистр, докторын сургалтыг явуулж, ОТИС-ийн багш нартаа боловсролын ирээдүйн чиг хандлагыг судлан хэрэгжүүлэх ажилд тэргүүлэх чиглэлтэй оролцож байна.

© Отгонтэнгэр их сургууль. All rights reserved.

Top Desktop version