Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээ тэнхимээс жил бүр зохион байгуулдаг сонирхолтой тэмцээний нэг “English Competition” уралдаанд 1-р курсийн оюутнууд 6 баг болон хуваагдаж, “Мэндчилгээ”, “Spelling bee”, “АХА”, “Асуулт хариулт”, “Яриа”, “Дүрмийн мэдлэг” гэсэн төрлөөр өрсөлдсөнөөс тэргүүн байранд ОУ-ын харилцааны "Beat" баг, Дэд байранд Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлийн “Flowers” баг, гутгаар байранд Сэтгэл судлал хөтөлбөрийн “Psychology”багууд тус тус байр эзэллээ. Тус тэмцээний шүүгчээр…
ЦаашМанай сургуулийн Мэдээлэл технологи буюу программ хангамжийн ангийн оюутнууд 7 хоног бүр Монголын шилдэг технологийн компаниудаас туршлага судлан лекц сонсож, 1-р курсээсээ ажлын байртай танилцах дадлага, уртын дадлага, цалинтай дадлага хийж мэргэшсэн IT инженерүүд болох боломж нээгдэж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяа, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ –ын тэргүүн Б.Тамир нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
ЦаашАялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Tourism & Hospitality students cup-2024” тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр манай сургуулийн аялал жуулчлалын хөтөлбөрийн 1-р курсийн оюутнууд Тэргүүн байрыг эзэллээ. Тэмцээнд Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 сургуулийн 14 эрэгтэй, 10 эмэгтэй баг авхаалж самбаа хурдаар өрсөлдсөнөөс шилдэг тоглогчоор Аялал жуулчлал хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Э.Ангараг шалгарсан юм.
Цааш2023 оны 9 сард Отгонтэнгэр Их Сургууль болон Болгар Улсын Варнагийн Менежментийн их сургуулийн хооронд багш, оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Варнагийн Менежментийн Их Сургуулийн элсэлт, маркетинг хариуцсан захирал Сияна Смолецова айлчлан ирж ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяатай уулзаж, хүндэтгэлийн брэнд тэмдгээ дурсгалаа. Түүнчлэн гадаад харилцаа болон маркетингийн албатай уулзаж санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэл…
ЦаашСэтгүүлийн нэр: ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний бичиг Сэтгүүлийн дугаар: ISSN: 2415-749X ХЯНАН МАГАДАЛГАА: ШУА-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 2 сарын 27-ны өдрийн А/14 тоот тушаалын хавсралтаар дотоодын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад орсноор хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд баталгаажсан. ΧΑΜΡΑΧ ΧΥРЭЭ: Эрдэмтэн багш, судлаач та бүхнийг ШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны 16 дахь д…
ЦаашSummer job буюу
ЦаашОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр "Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх, судалгааны бүтээлийн номзүйг үүсгэх, ашиглах хялбар боломжууд” сэдвийн хүрээнд: Мэдээллийн хайлтын үндсэн ойлголт, Эрдэм шинжилгээний мэдэ…
ЦаашОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд “Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмжүүд” сэдэвт сургалтыг 2024 оны 02 сарын 29-ны өдөр Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгууллаа. Сургалтаар судалгааны бүтээл бичих үндсэн арга зүй, сэтгүүл сонгоход анхаарах асуудлууд…
ЦаашАгаарын тээврийн үйлчилгээний төгсөх ангийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаараа Хүннү Эйр Hunnu AirХХК-ны
ЦаашАжлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр Япон улсад 1 жил цалинтай дадлагажиж буй манай аялал жуулчлалын ангийн оюутнууд Мие, Яманаши мужуудад зочлох үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
ЦаашИх, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансаагаар 8-т жагсаж буй ОТИС-ийн 30 дахь Эрдмийн баярын "отгон" өвлийн төгсөлт болж, бакалавр, магистрын нийт 8 мэргэжлээр гадаад дотоодын 300 орчим оюутан өнөөдөр төгсч байна.
ЦаашОТИС "Ажлын байранд суурилсан сургалт"-ыг хэрэгжүүлж, сэтгүүл зүйн ангийн оюутнууд ажлын байранд суралцангаа цалинжих боломжтой болж байна. Тэнгэр телевиз энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах гэрээг өнөөдөр хоёр тал үзэглэлээ. Ингэснээр ОТИС-ийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд зургаан сарын турш тус байгууллагад ажиллана. Хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц хомсдох болсон энэ цаг үед оюутан төгсөгчдийг суралцах хугацаанд нь ажлын байранд сургаж хөгжүүлэх, мэргэжилдэ…
ЦаашОтгонтэнгэр их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Г.Жаргалсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Н.Хосбаяр нар энэ сарын 25-ны өдөр Норт Америкийн Их Сургуульд айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр "Бизнесийн удирдлага", "Боловсролын удирдлага", "Программ хангамж"-ийн магистрын 1+1, "Аялал жуулчлал", "Бизнесийн удирдлага", "Программ хангамж"-ийн бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх. Мөн ОТИС-ийн багш, ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын…
ЦаашБНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 9 дэхь жилдээ болж өндөрлөлөө. Уг спортын наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн гурван төрлөөр нийт 10 сургуулийн Солонгос хэл сурч буй оюутнууд хурд хүчээ сорьсон юм. Тус тэмцээнд манай оюутнууд /АТҮ1, АТҮ2, АТҮ3, АТҮ4, ОУ-ын харилцаа/ 5 дахь жилдээ амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд охидын баг мөнгөн медалийн эзэд болж, хөвгүүд тусгай байрыг эзэллээ.
ЦаашОТИС-иас 3 дахь удаагаа Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй ОТИС-ийн нэрэмжит Англи хэлний олимпиад тэмцээнд 500 гаруй сурагч оролцож, шилдэг 50 сурагчид шалгарч, онооны байдлаар дараах 15 сурагчид шилдгээр шалгарлаа. Тэргүүн байрыг "Хобби" дунд сургуулийн сурагч С.Анулэн, Дэд байранд "И Эс Эм" дунд сургуулийн сурагч Б.Аманда, Гутгаар байранд "Шинэ үе" цогцолбор сургуулийн сурагч О.Мөнхжавхлан нар тус тус шалгарч, ОТИС-д хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг, мөнгөн шагнал,…
ЦаашОТИС-ийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ж. Золбаяр Про медиа нетворк буюу TenGer TV "ТэнГэр телевиз", "Unread" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд: - Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд ОТИС-ийн оюутнуудыг цалинтай дадлагажуулах - Мөн нийгэмд чиглэсэн сэтгэл зүй, боловсрол, нийгэм, эдийн засаг, эрх зүйн чиглэлийн контент хамтран бэлтгэх юм.
ЦаашНҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Отгонтэнгэр Их Сургуулийн дэд захирал Ж. Золбаяр нар уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтаар: - ОТИС-ийн багш, судлаач нартай хамтран өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутрал, эцэг эх, асран хамгаалагчдын хүмүүжүүлэх хэв маяг, арга барилыг судлах, судалгааны үр дүнд төсөл хөтөлбөр боловсруулах. - Оюутнуудыг НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцуулах. - Сайн дурын үйл ажиллагаануудад оюутнууды…
ЦаашБНСУ-ын Хансео их сургуулийн Нисэхийн сургуулиас зохион байгуулсан "СОЁЛЫН ХӨТӨЛБӨР"-т АТҮ-4 ангийн оюутан П. Үржинбадам, М. Минжинсор нар шалгарч, амжилттай оролцоод ирлээ. П. Үржинбадам өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа "Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд соёлын солилцооны 100% тэтгэлэгтэй хөтөлбөрт шалгарч, Солонгос улсын соёл, агаарын тээврийн салбарын үүсэл хөгжил болон одоогийн байдалтай танилцаж, олон сонирхолтой зүйлсийг харж, их зүйлийг мэдэж авсандаа маш их баяртай байна. Түүнч…
Цааш