Дүрэм журам

Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журмын хуудас

분류
Магистр, Докторын сургалтын журам 4-6

Дөрөв. Магистрын судалгааны ажил бичих, хамгаалах, хүлээлгэн өгөх

4.1 Судалгааны ажлын сэдэв, төлөвлөгөө

4.1.1 магистрант нь өөрийн сонирхсон сэдвээр судалгаа хийх, удирдагч багшаа сонгох саналаа мэргэжлийн тэнхимд гаргах эрхтэй. Сэдэв нь ОТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд байна

4.1.2 хөтөлбөрийг хариуцаж буй мэргэжлийн тэнхим сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд, нийгмийн ач холбогдолтой гэж үзсэн мэргэжлийн чиглэлээр сэдвийн ерөнхий томьёолол, удирдагч багшийг магистрантуудад санал болгоно. Магистрант элссэнээсээ хойш 3 сарын дотор судалгааны ажлынхаа сэдвийг томьёолж бүтцийн сургуульд хүргүүлнэ.

4.1.3 бүтцийн сургууль нь магистрант нэг бүрээр судалгааны сэдвийг томьёолж, тухайн сэдвээр мэргэшсэн эрдэм шинжилгээний ажлын удирдагчийг томилох саналыг боловсруулж сургалтын нэгдсэн албанд хүргүүлнэ.

4.1.4 сургалтын нэгдсэн албанаас удирдагч багшийг томилох саналыг боловсруулж ОТИС-ын захирлын тушаалаар баталгаажуулна.

4.1.5 магистрант судалгааны сэдэв, удирдагч багшийн саналаа хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжид эхний улирлын сүүлийн долоо хоногт гаргана. Магистрантаас судалгааны ажлын сэдэв, удирдагч багш томилох саналыг хүлээн хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор сэдэв, удирдагчийг томилно.

4.1.6 магистрын судалгааны ажлын сэдэв, удирдагч албан ёсоор батлагдсаны дараа магистрант бүр удирдагчтайгаа хамтран судалгааны ажлын ганцаарчилсан төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу судалгааны ажлыг хийнэ.

4.1.7 магистрант судалгааны ажлын явц, удирдагч багшийн магистранттай хамтран ажилласан байдлыг үнэлэх товч тайланг хичээлийн жилийн эцэст тусгай маягтаар хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхимийн эрхлэгчид ирүүлнэ. Тэнхимийн эрхлэгч тухайн маягтаар ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж, тайланг ЗХШҮА-д хүргүүлнэ.

4.1.8 удирдагч багш Судалгааны ажлын явц, магистранттай хамтран ажиллах байдлыг үнэлэх товч тайланг хичээлийн жилийн эцэст тусгай маягтаар хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхимийн эрхлэгчид ирүүлнэ. Тэнхимийн эрхлэгч тухайн маягтаар ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж, тайланг ЗХШҮА-д хүргүүлнэ.

4.1.9 ЗХШҮА нь магистрант болон удирдагч багшийн хамтын ажиллагааны үр дүнг хичээлийн жилийн эцэст магистрант болон удирдагч багшийн тайланд үндэслэн нэгтгэж сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд  тайлагнана.

4.2 Магистрын судалгааны ажил хамгаалах

4.2.1 магистрын судалгааны ажил нь хэлбэр, агуулга, бүтэц, бүрдэл, хэмжээний хувьд тус сургуулийн “ОТИС-ийн сургалтын хэрэглэгдэхүүн, судалгааны ажилд тавиглах ерөнхий шаардлага”-ын дагуу бичиж хэвлүүлнэ.

4.2.2 магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээ, онол арга зүйн зохих түвшинд гүйцэтгэж, тухайн асуудлын шинжлэх ухааны үндэслэл, онол практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл байх шаардлагыг хангасан байна.

4.2.3 магистрын ажлыг магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг бүтцийн сургуулийн саналыг үндэслэн ОТИС-ын захирлын тушаалаар байгуулна. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг БШУ-ны сайдын баталсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн дагуу байгуулах ба тус зөвлөл нь энэхүү журмын хүрээнд ажиллана.

4.2.4 магистрант сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, гадаад хэлний шалгалтаа өгсөн, сургалтын төлбөрөө төлсөн, магистрын ажлаа тэнхим/эрдэм шинжилгээний их семинарт урьдчилан хэлэлцүүлсэн тухай бүтцийн сургуулийн дүгнэлтийг үндэслэн, магистрын зэрэг хамгаалуулахыг зөвшөөрсөн тухай ОТИС-ийн захирлын тушаал гаргаж, магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд уламжилна.

4.2.5 сургалтын кредитээ биелүүлсэн боловч дипломын ажлаа хугацаандаа хийж дуусаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай магистрантын хамгаалах хугацааг 1-2 жилээр сунгана. Энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл судалгааны ажилтай холбогдох нэмэлт зардал төлүүлж болно.

4.3 Магистрын судалгааны ажлын урьдчилсан хамгаалалт

4.3.1 магистрын ажлын урьдчилсан хамгаалалтыг магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж зохион байгуулна.

4.3.2 урьдчилсан хамгаалалтаар магистрын ажлыг жинхэнэ хамгаалалтад оруулах тухай зөвлөмж шийдвэрийг гаргана. Эрдэм шинжилгээний их семинарт судалгааны ажлаа хэлэлцүүлээгүй бол урьдчилсан хамгаалалтад оруулахыг зөвшөөрөхгүй.

4.3.3 урьдчилсан хамгаалалтаар тухайн магистрын ажлын онол арга зүй, агуулгын багтаамж, үр дүн, магистрын ажлын бичлэгийн шаардлагыг хангасан эсэх, өмнөх хэлэлцүүлгээр өгөгдсөн санал шүүмж туссан эсэх, урьдчилсан хамгаалалтын үеэр тухайн магистрын ажлын ихэнх хувь нэмэн засварлагдах шаардлагатай гэж үзэх, судалгааны үр дүн, сэдвийн хувьд алдаатай гэж үзвэл тухайн ажлыг жинхэнэ хамгаалалтын шаардлага хангаагүй гэж үзэж, цаашид жинхэнэ хамгаалалтад оруулахаас татгалзана.

4.3.4 дээрх заалтын шаардлагыг биелүүлсэн бөгөөд тухайн магистрантын ажил утга найруулга зэргээс бусад үндсэн үр дүнг хамгаалах зөвлөлийн гишүүд зөвшөөрсөн бол уг ажлыг жинхэнэ хэлэлцүүлэгт оруулахаар шийдвэрлэнэ.

4.4 Магистрын судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт

4.4.1 магистрын ажлын жинхэнэ хамгаалалтыг магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална.

4.4.2 магистрын ажил хамгаалуулах зөвлөлийн хуралдаанд орсон гишүүдийн 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд тухайн ажлыг шаардлага хангасан гэж үзнэ.

4.4.3 магистрын ажлын хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны протокол шийдвэрийг сургалтын нэгдсэн албанд хүргэнэ.

4.4.4 магистрын ажлын хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтын хуралдаанаас “ОТИС-ийн сургалтын хэрэглэгдэхүүн, судалгааны ажилд тавих ерөнхий шаардлага”-ын 2.3-ыг хангаагүй бол магистрын ажлыг хэлэлцэхгүйгээр буцаах эрхтэй.

4.4.5 магистрын ажлаа хамгаалж чадаагүй магистрант 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалуулах зөвлөлд хэлэлцүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл судалгааны ажилтай холбогдох нэмэлт зардал төлүүлж болно. Хүндэтгэх бус шалтгаанаар хугацаа сунгахгүй

4.5 Магистрын судалгааны ажлыг хүлээлгэн өгөх

4.5.1 магистрын судалгааны ажлын оюуны өмчийн эрх нь түүнийг бичсэн суралцагч болон ОТИС-д хамаарагдана.

4.5.2 амжилттай хамгаалсан магистрын судалгааны ажлыг тогтоосон журмын дагуу бүрэн эхээрээ сургуулийн архивд хадгалах буюу 1-2 хувийг сургуулийн номын сан, Эрдэм шинжилгээний төвд шилжүүлж нийтийн хүртээл болгоно. Судалгааны эх ажлыг бусдад олноор нь болон хоногоор өгч явуулахыг хориглоно

4.5.3 эрдэм шинжилгээ, судалгааны төв магистрын судалгааны ажлаар мэдээллийн электрон сан үүсгэж, жил бүр баяжуулан хадгална. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ.

4.6 Магистрын зэрэг олгох

4.6.1 Магистрын судалгааны ажлыг амжилттай хамгаалсныг баталсан магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн тогтоолыг үндэслэн ОТИС-ийн захирлын тушаалаар магистрын зэрэг олгох шийдвэр гаргана. Энэхүү шийдвэрийг үндэслэн сургалтын нэгдсэн алба магистрын зэрэг олгосон дипломыг бичиж, гардуулах ажлыг зохион байгуулна

Тав. Сургалтын зардал

5.1 Магистрантурт суралцагчдын төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар жил бүр шинэчлэн тогтоож мөрдөнө.

5.2 Суралцаж буй улирлын сургалтын зардлыг хичээл эхэлснээс хойш 14 хоногт багтаан сургуулийн дансанд тушаасан байна. Сургалтын зардлаа хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь төлөөгүй магистрантыг цаашид үргэлжлүүлэн суралцуулахгүй. 

5.3 Суралцагч төлбөрийг улирал, жилээр төлж болох ба энэ тухай ОТИС-ийн захиралтай байгуулах гэрээнд  тусгана.

5.4 Суралцагч сурлага, сахилгаар хасагдах болон хүсэлтээрээ чөлөөлөгдөх үед улс, захиалагч байгууллагаас төлсөн зардлыг буцааж төлөх тохиолдолд түүнийг суралцагч өөрөө хариуцна

5.5 Суралцагч нь суралцах хугацаандаа сургуулийн дотоод журмын хүрээнд ОТИС-ийн номын сан, компьютерын болон эрдэм шинжилгээ, судалгааны төвд буй мэдээллийн сан болон холбогдох программуудыг ашиглах эрхтэй.

5.6 Магистрантаар хичээлд туслуулах, магистрантын төлбөрийг хөнгөлөх, тэтгэлэгт хамруулах, профессорын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээний сэдэвт ажил, төсөлд магистрантыг ажиллуулж судалгааг санхүүжүүлэх чиглэлээр удирдагч багш, профессорын баг/тэнхим, сургууль санаачилгатай ажиллах үүрэг хүлээнэ.

Зургаа: Номын сан, мэдээллийн бааз

6.1 ОТИС-ын номын сан болон Эрдэм, шинжилгээ, судалгааны төвийн бичил номын сан нь магистрын сургалтын чиглэл бүрээр мэргэжлийн сэтгүүл захиалдаг, интернэтэд холбогдсон, мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сангаар хангах үүрэг хүлээнэ.

6.2 Сургалтын нэгдсэн алба нь магистрантыг сургуулийн орчинд интернэт  ашиглах боломжоор хангана.

6.3 ОТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс эрхлэн гаргадаг “Отгонтэнгэр” эрдэм шинжилгээний бичиг нь ОТИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл байна.

6.4 “Отгонтэнгэр” эрдэм шинжилгээний бичгийн редакцын зөвлөлөөс судалгааны ажлын шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд магистрант нь өөрийн судалгааны ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын тойм зэргийг ОТИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж, судалгааны сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж болно.

Магистр, Докторын сургалтын журам 3

Гурав: Магистрын хөтөлбөрт тавигдах шаардлага

3.1 Багшлах бүрэлдэхүүн

3.1.1 ОТИС нь магистрын зэргийн сургалтад хичээл заадаг багш нарт тухайн түвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.

3.1.2 магистрын сургалтад хичээл заах профессор багш нь тухайн чиглэлээр докторын зэрэгтэй байна.

3.1.3 магистрантурын сургалтад гадаад хэлний хичээл заах багш магистрын зэрэгтэй байж болох ба тухайн хэлний чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /TOEFL, IELTS, TESOL/ шалгалтын хангалттай оноо авсан байна.

3.1.4 магистрын сургалтад хичээл заадаг багш судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байна. Багш нарт судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж, нөхцөлийг холбогдох дүрэм журамд тусган бүрдүүлнэ

3.1.5 магистрын судалгааны ажлын удирдагч багш нь БСШУ-ны сайдын 2014 оны А/370 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ‘’Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам’’-ын 2 дугаар зүйлийн 2.8.2 болон 2.8.3-д заасан шалгуурыг хангасан байна.

3.1.6 магистрантын элссэн улиралд багтаан мэргэжлийн тэнхим, оюутны саналд тулгуурласан бүтцийн сургууль суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын сэдвийн хүрээ, чиглэл, удирдагчийг томилох саналыг боловсруулж захирлын тушаалаар баталгаажуулна.

3.1.7 ОТИС-ийн зөвлөх профессор болон магистрын сургалтад идэвхтэйоролцдог, өөр байгууллагад судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй хүн магистрын сургалтад хичээл зааж, удирдагчаар ажиллаж болно.

         3.1.8 удирдагч нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

         3.1.8.1 магистрын судалгааны ажлын бүтэц, агуулгын багтаамж, арга зүйг тодорхойлоход зөвлөмж өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах,

       3.1.8.2 магистрын судалгааны ажлын төлөвлөгөөний биелэлтийг хянаж, туршилт судалгаа хийх, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүлэх, өгүүлэл бичих, илтгэл тавих зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын багц цаг тооцох дүгнэлт гаргах

         3.1.8.3 судалгааны ажил хийх болон бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих, судалгааны ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх,

         3.1.8.4 удирдсан магистрын судалгааны ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх,

         3.1.8.5 эрдэм шинжилгээний болон судалгааны семинар зохион байгуулах саналыг хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжид гаргаж магистрантад уг семинарт судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх,

         3.1.8.6 профессорын хэлэлцүүлэг, урьдчилсан хамгаалалт, төлөвлөгөөт хэлэлцүүлэгт удирдагчийн хувьд оролцох, уг зөвлөлөөс гаргасан дүгнэлттэй танилцах

         3.1.8.7 судалгааны ажлын үр дүн шинжлэх ухааны үнэн зөв байдлыг хангасан эсэх, хууль зүйн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага хүлээж, тодорхойлолт гаргах 

3.1.9 магистрын судалгааны ажлын сэдэв нь шинжлэх ухааны 2-3 салбарт хамаарахаар бол 2 удирдагч томилж болно.

3.1.10 тухайн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, өндөр ур чадвартай профессорыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж зөвлөх болон зочин профессороор урьж ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд албан ёсны гэрээ байгуулан ажиллуулна.

3.1.11 нэг профессорын удирдах магистрантын тоо нэг хичээлийн жилд 3-аас илүүгүй байна.

3.1.12 удирдагч багшийн ажлын үр дүнг ЗХШҮА-аас жил бүр үнэлэх ба хүлээх хариуцлага, урамшууллын асуудлыг холбогдох журамд тусгана.

3.2 Сургалтын төлөвлөгөө

      3.2.1 магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд хичээлийн нэр, багц цаг, хичээл хоорондын уялдаа холбоо болон хөтөлбөрт тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан байна.

      3.2.2 магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 1,5-2 жил байна.

      3.2.3 магистрын сургалтын төлөвлөгөө нь 30-аас доошгүй багц цагтай байна. Үүнд:

               3.2.3.1 судалгааны арга зүйн хичээл      4 багц цагаас доошгүй

               3.2.3.2 мэргэжлийн суурь хичээл             6 багц цагаас доошгүй

               3.2.3.3 мэргэшүүлэх заавал судлах хичээл       8 багц цагаас доошгүй

               3.2.3.4 мэргэшүүлэх сонгон судлах хичээл        6 багц цагаас доошгүй

               3.2.3.5 магистрын ажил бичих тохиолдолд     

               3.2.3.5.1 удирдагч багштай ажиллах, эрдэм шинжилгээний ажил хийх 3 багц цаг

               3.2.3.5.2 магистрын судалгааны ажил бичих 5 багц цаг       

3.2.3.6 магистрын ажил бичихгүй тохиолдолд 10 багц цагийн нэмэлт хичээл сонгон судална.

3.2.4 салбар дундын болон мэргэжил дундын магистрын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 32-38 багц цаг байх ба хөтөлбөрийн онцлог, хөтөлбөр хэрэгжүүлэх бүтцийн сургуулиудын санал, ОТИС-ийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн ОТИС-ийн захирлын тушаалаар сургалтын төлөвлөгөөний багц цагийн хуваарилалтыг тогтооно.

3.2.5 магистрантын эрдэм шинжилгээ, судалгааны багц цагийг “Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны багц цаг тооцоход баримтлах журам”-ын дагуу тооцож, баталгаажуулна.

3.2.6 магистрын сургалтын төлөвлөгөөг хамаарах хөтөлбөрийн дэд хороо боловсруулж, хэлэлцүүлэн ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ  баримт бичгийг боловсруулахдаа ОТИС-ийн сургалтын нэгдсэн албанаас гаргасан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг баримтална.

3.2.7 суралцагч бүр судлах хичээлийг сонгож, ганцаарчилсан төлөвлөгөө гарган сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар батлуулах ба сургалтын нэгдсэн алба хуваарь гарган баталгаажуулж, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлнэ.

3.2.8 мэргэжлийн тэнхим сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээл бүрээр судлах агуулгыг боловсруулж, гүйцэтгэлийг хянана.

3.2.9 өдрөөр суралцагч нэг улиралд 10-аас ихгүй багц цагийн хичээл судална. Эрдэм шинжилгээний багц цагийн гүйцэтгэлд хязгаар тогтоохгүй.

3.3 Хичээлийн хөтөлбөр

       3.3.1 мэргэжлийн тэнхим сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр судлах агуулгыг багтаасан сургалтын хөтөлбөр боловсруулж, гүйцэтгэлийг хянана.

       3.3.2хичээлийн хөтөлбөр нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

              3.3.2.1 хичээлийг заах багшийн нэр, эрдмийн зэрэг цол, харилцах хаяг

              3.3.2.2 хичээлийн нэр, код, багц цаг

              3.3.2.3 хичээлийн зорилго, зорилт

              3.3.2.4 хичээлийг судалснаар хүрэх үр дүн/мэдлэг ,чадвар, дадал/

              3.3.2.5 хичээлийн залгамж холбоо, нэгдмэл чанар

              3.3.2.6 хичээлийн товч тодорхойлолт

              3.3.2.7 хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, агуулга /өдөр бүрээр төлөвлөсөн судлах зүйлийн тойм/

              3.3.2.8 сургалтад ашиглах эх сурвалж, /үндсэн болон нэмэлт ном, нэг сэдэвт бүтээл, интернэт эх сурвалж гэх мэт/

              3.3.2.9 гүйцэтгэх даалгавар, үнэлэх, дүгнэх арга хэлбэр, үнэлгээний хуваарь

              3.3.2.10 хичээлийн хөтөлбөрийн чанарын баталгаажилт

3.3.3 магистрын хичээлийн хөтөлбөрийг тухайн хичээлийг заах профессор багш боловсруулж, хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлэн батална.

3.4 Төгсөгчдийн эзэмших ур, чадвар

       3.4.1 хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

      3.4.1.1 шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /Асуудлыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож илэрхийлэн харуулах/

       3.4.1.2 шинжлэн судлах, шийдэл гаргах /Таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах/

     3.4.1.3 системтэй төлөвлөх /Мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч шалгах, харьцуулан сонгох/

       3.4.1.4 хувь хүний ур чадвар ба дадал /Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах, цагийн болон нөөцийн менежментийг зөв хэрэгжүүлдэг байх/

     3.4.1.5 мэргэжлийн ур чадвар, төлөвшил /Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, тасралтгүй судалгаа хийж, идэвхтэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээллийг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмрээ байнга оруулах/

      3.4.2  харилцааны ур чадвар /Багаар ажиллах чадвар ба харилцаа/б

     3.4.2.1 багаар ажиллах /Баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх/

     3.4.2.2 харилцааны чадвар /Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх/

     3.4.2.3 гадаад хэлээр харилцах /Англи болон бусад гадаад хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвартай байх/

    3.4.2.4 хөтөлбөрөөр суралцсан төгсөгчийн загвар, Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж, түүнийг шалгах шалгуур үзүүлэлтийг хөтөлбөрийн дэд хороо тодорхойлон батлуулж ажиллана.

3.5 Суралцагчийн үнэлгээ

3.5.1 хичээл бүрийн үнэлгээний зэрэгцээ хөтөлбөрийн үндсэн үе шат бүрийн үр дүнг дараах хэлбэрээр үнэлнэ.

3.5.1.1 явцын үнэлгээ

3.5.1.2 улирлын үнэлгээ

3.5.1.3 ур чадварын үнэлгээ

3.5.1.4 бусад үнэлгээ

3.5.2 үнэлгээ нь суралцах үйл явцыг дэмжсэн бодитой, үнэлгээний нийтлэг жишигтэй харьцуулах боломжтой байна.

3.5.3 хөтөлбөрийн үр дүн нь мэргэжлийн эрх олгохтой холбогдох тохиолдолд харгалзах мэргэжлийн шалгалтын үнэлгээний аргачлалтай нийцэхүйц байна.

3.5.4 сургалтын төлөвлөгөөнд заагдсан зарим хичээлд С буюу түүнээс дээш дүн авсан байх шаардлага тавьж болно.

3.6 Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

3.6.1 хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хөтөлбөрийн хороо хагас жил тутамд үнэлж сургуульдаа тайлагнаж байна. Энэхүү үнэлгээний хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийж дүгнэн шинжилнэ.

3.6.1.1 сэтгэл ханамжийн үнэлгээ /суралцагчид, төгсөгчдөөс/

3.6.1.2 явцын үнэлгээ /суралцагчийн ахиц дэвшилд үе шаттай хийх үнэлгээ/

3.6.1.3 гүйцэтгэлийн үнэлгээ /ажил олгогч, мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээ/

3.6.1.4 үр нөлөөний үнэлгээ /мэргэжлийн салбар дахь нөлөөллийг үнэлэх/

3.6.1.5 хөтөлбөрийн санхүүгийн байдлын үнэлгээ /чанарын үнэлгээ, судалгааг/

3.6.1.6 хөтөлбөрийн чанарын үнэлгээ /чанарын үнэлгээ, судалгааг тодорхой үе шат давтамжтайгаар хийж үр дүнг хөтөлбөрийг хөгжүүлэх, сайжруулах бодлого шийдвэрт ашигладаг байх/

3.6.2 хөтөлбөрийн хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш 5 жилийн дотор магадлан итгэмжлэгдэнэ.

3.7 Элсэлт

3.7.1 сургалт эрхлэх зөвшөөрөл авсан магистрын хөтөлбөрөөр, магистрант элсүүлэх бөгөөд магистрын сургалтад элсэгч тухайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байна. Элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын чанарыг хангахад шаардагдах хичээлийг зөрүүг нөхөн үзнэ. Нөхөж үзсэн хичээлийг магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.

3.7.2 жил бүрийн магистрын хөтөлбөрөөр элсэгчийн элсэлтийн шалгалтыг ОТИС-ийн захирлын тушаалаар байгуулсан элсэлтийн комисс зохион байгуулна. Элсэлтийг судалгаа, бусад байгууллагын захиалгад үндэслэн зохион байгуулж болно.

3.7.3 магистрантурт элсэх хүний өмнөх бакалаврын болон магистрын зэргийн боловсролын дипломын голч дүн нь 2.75 /68%/-аас доошгүй байх гэсэн шалгуурыг хангасан байна.

3.7.4 энэ журмын 3.7.3-т заасан болзол, шаардлагыг хангасан магистрын хөтөлбөрт элсэх хүсэлтэй хүн дараах материалыг бүрдүүлж сургуулийн магистрын сургалтын элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:

3.7.4.1 өргөдөл

3.7.4.2 анкет

3.7.4.3 бакалаврын дипломын хуулбар /эх хувийн хамт/,

3.7.4.4 цээж зураг 4 хувь,

3.7.4.5 иргэний үнэмлэхийн хуулбар

3.7.4.6 судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай бол бүтээлийн жагсаалт зэрэг материалыг бүрдүүлэн элсэлтийн комисст ирүүлнэ.

3.7.5 магистрын хөтөлбөрийн элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлээр элсэлтийн шалгалт өгнө.

3.7.6 мэргэжлийн шалгалт бичгийн болон ярилцлагын гэсэн хэлбэрээр 2 үе шаттай байна.

3.7.6.1 бичгийн шалгалтаар тухайн элсэгчийн  судалгааны сэдвийн үндэслэл, ач холбогдлыг илэрхийлсэн сэдэмж бичүүлнэ. Элсэлтийн комисс сэдэмжийн дагуу шалгуулагчийн сонгосон судалгааны сэдвийн чиглэлийн профессор багштай сэдвийн тулгамдсан байдлыг хэлэлцэж, эхний шатны шалгаруулалтыг хийнэ.

3.7.6.2 элсэлтийн комисс эхний шалгаруулалтад тэнцсэн шалгуулагчтай ярилцлага хийж, шаардлага хангасан шалгуулагчийг магистрантаар элсүүлэн авна.

3.7.7 ОТИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс магистрын хөтөлбөрт элсэгчдийн өргөдөл, элсэлтийн шалгалт, ярилцлагын үр дүн, мэргэжлийн тэнхимийн санал зэргийг үндэслэн тухайн өргөдөл гаргагчийг элсүүлэх тухай шийдвэр гаргана. Уг шийдвэрийг захирлын тушаал гарган баталгаажуулна.

3.7.7 элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд элсэгчид кредит тооцох дэвтэр олгоно.

3.7.8 элсэгч хэрэв өмнө эзэмшсэн бакалаврын мэргэжлээс өөр чиглэлээр магистрын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзэх хичээлийн багцыг мэргэжлийн тэнхим боловсруулан хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцэн батална.

3.7.9 гадаадын их сургуультай 1:1 хэлбэрийн хамтарсан хөтөлбөр, судлаач оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлж, ОТИС-ийн магистрын хөтөлбөрөөр төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион явуулж болох ба хөтөлбөр боловсруулах, сургалтын агуулгыг тодорхойлох, магистрант сонгох, тэдний суралцах нөхцөлийг хангах асуудлыг тусгай журмаар зохицуулна.

3.7.10 Гадаадын иргэнийг сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээгээр магистрын солилцооны хөтөлбөрт суралцуулна.

3.7.11 Магистрант нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургууль хаясан, сургуулийн дотоод журмыг зөрчсөн, суралцах хугацааны төлбөрийг төлөөгүй, төлөвлөгөөнд заасан кредитийг хангаагүй бол ОТИС-ийн захирлын тушаалаар магистрантураас хасна.

3.8 Сургалтын хугацаа

3.8.1 магистрын сургалтын ердийн хугацаа батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу 1,5-2 жил байна.

3.8.2 хичээлийн нэг жил нь 15 долоо хоног бүхий 2 улиралтай байна. Хичээлийн жил болон улирлын график, календарьчилсан төлөвлөгөөг сургалтын нэгдсэн алба гаргаж, суралцагчдад хүргэсэн байна.

3.8.3 магистрант нь элссэнээс хойш 14 хоногийн дотор сургалтын гэрээ байгуулж, тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлсөн байна.

3.8.4 элсэгч өмнө нь өөр чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан тухайн мэргэжлийн үндсэн хичээлийг нөхөн судална. Нөхөн судалсан хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамруулахгүй. 

3.8.5 сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн 20 багц цагийг судалсны дараа гадаад хэлний нэгдсэн шалгалтыг зохион байгуулна. Нэгдсэн шалгалтыг ОТИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс авах бөгөөд нэгдсэн шалгалтыг А /4,0/ , А- /3,6/ , В /3,1/, В- /2,7/, /С /2,3/, С- /1,9/, D /1,4/, D- /1,0/, F  үнэлгээгээр дүгнэх бөгөөд  D буюу түүнээс доош оноо авсан суралцагч гадаад хэлний зохих сургалтад хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү давтан сургалтын хугацаа болон багтаамж нь сургалтын төлөвлөгөөнд заагдсан үндсэн багц цагт тооцогдохгүй ба нэмэлт кредитийн төлбөрийг магистрант төлнө.Гадаад хэлний сургалтыг магистрантын ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах замаар хугацааг товлон суралцана.

3.8.6 магистрант судалгааны ажлаа эхлүүлэхийн өмнө мэргэжлийн чиглэлээр мэдлэг, бие даасан судалгаа явуулах чадварыг нотлох зорилго бүхий нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтыг тухайн чиглэлийн хөтөлбөрийн хорооны санал болгосны дагуу ОТИС-ийн захирлын тушаалаар баталсан холбогдох мэргэжлийн 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс авна. Мэргэжлийн нэгдсэн шалгалтыг мэргэжлийн хичээл болон мэргэших хичээлийн агуулгаар авна. Энэхүү шалгалтын дүн, сургуулийн журмаар тогтоосон бусад шаардлагыг хангасан байдлыг үндэслэн нэгжээс судалгааны ажлаа эхлүүлэх албан ёсны зөвшөөрөл олгоно. Нэгдсэн шалгалтад магистрант хангалтгүй /F/ үнэлгээ авсан тохиолдолд дараагийн улиралд дахин 1 удаа өгөхийг зөвшөөрнө.

Бакалаврын сургалтын журам 9-12

Ес. Оюутан чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах, шилжин ирэх, сургуулиас чөлөөлөгдөх

9.1 Оюутанд чөлөө олгох

      9.1.1 сургалтын үйл явцыг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоёр хүртэл сараар хичээлд сууж чадахгүйд хүрвэл сургалтын нэгдсэн албанд чөлөө авах тухай хүсэлт бичгээр гаргана. Хоёр сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл нэг жилийн чөлөө авч болно. Жилийн чөлөө нь нэг жил буюу хоёр үндсэн улирал байна.

      9.1.2 чөлөө авах хүсэлтэй оюутан нь өмнөх улирлуудын шалгалтын болон сургалтын төлбөрийн өргүй байна.

   9.1.3 чөлөө авах хүсэлтэй оюутан нь эцэг эх /асран хамгаалагч/-ийн зөвшөөрөлтэйгөөр сургалтын нэгдсэн албанд хандан тойрох хуудас бүхий өргөдлийн маягт авч холбогдох албан тушаалтанд танилцуулан тооцоогүй гэсэн тэмдэглэгээ хийлгэн тойрох хуудсыг бүрдүүлж дуусна. /хавсралт-1/

    9.1.4 оюутан тойрох хуудсаа бүрдүүлж дууссаны дараа сургалтын нэгдсэн албаны даргад өгөх бөгөөд уг хуудсан дахь сургуулийн нягтлан бодогчийн "Тооцоогүй" гэсэн тэмдэглэгээний он сар өдрөөр тасалбар болгон хичээл сургалтад хамрагдсанд тооцож сургалтын төлбөрийг төлнө.

     9.1.5 чөлөөг олгох буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох ба нийт хугацаа 3 жилээс хэтрэхгүй байна. Оюутан нь 2 удаа жилийн чөлөө авч болно. Гэхдээ оюутан нь хоёр чөлөөний хооронд намар, хаврын бүтэн 2 улиралд хэвийн ачаалалтайгаар суралцсан байх шаардлагатай. Оюутан чөлөөг сунгах хүсэлт гаргасан тохиолдолд нийт чөлөөг нэг чөлөөнд тооцно.

    9.1.6 чөлөөнөөс ирж байгаа оюутан нь сургалтын нэгдсэн албанд хандаж эргэн суралцах тухайгаа бичгээр мэдэгдэн өргөдөл гаргах ба тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлнө. /хавсралт-3/

      9.1.7 оюутны чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаж байгаа тухай захирлын тушаал гарна.

9.2 Оюутны шилжилт

      9.2.1 гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас ОТИС-д шилжин суралцах хүсэлтэй оюутан сургалтын нэгдсэн албаны даргад бичгээр хүсэлт /хавсралт-2/ гаргах ба дараах шалгуурыг харгалзан оюутныг шилжүүлэн суралцуулж болно.

  •  сургалтын голч дүн 2,5-аас доошгүй байх
  • сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5 хүртэлх хичээлийн зөрүүтэй бол
  • шилжин суралцах ангийн өмнөх жилүүдийн хичээлийн зөрүү кредит цагийн төлбөрийг төлөх чадвартай бол
  • боловсролын салбарын нэгдсэн системд бүртгэлтэй байх
  • гадаадаас шилжин ирж суралцах оюутны хувьд нэмэлтээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ОТИС-д шилжүүлэн авахыг зөвшөөрсөн албан бичиг эсхүл гадаадын их сургуулийн бакалаврын үндсэн оюутнаар суралцаж байсныг тодорхойлох бичиг баримт

     9.2.2 оюутны хүсэлт гаргасан хугацаа нь тухайн улирлын хичээл эхэлснээс хойш 4 долоо хоног өнгөрсөн, шилжин суралцахаар хүсэлт гаргасан мэргэжлийн анги дүүргэлт бүрдсэн тохиолдолд сургалтын нэгдсэн албаны дарга шууд татгалзсан хариу өгч болно.

      9.2.3 шилжин ирж суралцах хүсэлт гаргаж буй оюутан доорх баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • хувийн өргөдөл /хавсралт-2/
  • иргэний үнэмлэх /хуулбар/
  • элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /эх хувь/
  • бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь/
  • оюутнаар батлагдсан тухай өмнөх сургуулийн захирлын тушаал /хуулбар/
  • суралцаж байсан сургуулийн тодорхойлолт /гарын үсэг, тамгаар баталгаажсан байх/
  • сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт /гарын үсэг, тамгаар баталгаажсан байх/
  • сурагчийн хувийн хэрэг /эх хувь/
  • дотоодын их дээд сургуулиас бол боловсролын салбарын нэгдсэн сангаас хасалт хийгдсэн байх

 9.2.4 дээрх бичиг баримт хууль бус, хуурамч гэдэг нь тогтоогдон ямарваа нэгэн маргаан үүссэн тохиолдолд гарах хохирлыг ОТИС хариуцахгүй ба тухайн оюутны төлсөн сургалтын төлбөр болон кредитийн зөрүүний төлбөрийг буцаан олгохгүй.

9.2.5 сургалтын нэгдсэн албаны дарга нь хүсэлт гаргасан оюутанд шилжин ирж суралцах гэж буй мэргэжлээс хамааран сургуулийн сургалтын нэгдсэн албаны менежерээр өмнөх сургуульд үзэж судалсан хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцох хичээл байгаа эсэхийг нягтлан хичээлийн болон кредитийн зөрүүг тооцуулахыг зөвлөнө.

9.2.6 сургалтын нэгдсэн албаны менежер нь оюутны шилжин ирсэн сургуулийн хүлээн зөвшөөрөгдсөн болон магадлан итгэмжлэгдсэн байдал, боловсролын ямар зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргадаг зэргээс хамааран хэд хүртэл кредит, ямар үнэлгээг оюутанд тооцож болохыг тооцож гаргана.

9.2.7 хичээлийн болон кредитийн зөрүүг тооцон баримт бичгийн хамт бүтцийн сургуулийн захиралд шилжүүлэх ба тухайн сургууль нь шилжин ирж суралцахыг хүсэгчээс түвшин тогтоох шалгалт авч болох ба уг шалгалтын үнэлгээ болон өөрийн саналыг сургалтын нэгдсэн албаны даргад бичиг баримтын хамт хүргэнэ. Оюутныг шилжүүлэн суралцуулах тухай эцсийн шийдвэрийг сургалтын нэгдсэн албаны дарга гаргана.

9.2.8 шилжин ирж суралцагч нь тухайн улирлын сургалтын төлбөрөөс гадна сургалтын төлөвлөгөөний зөрүүнээс үүсэх хичээлийн кредитийн төлбөрийг бүрэн хийсний дараа оюутантай “Сургалтын гэрээ” байгуулна.

9.2.9 сургалтын нэгдсэн албаны тодорхойлолтыг үндэслэн тухайн оюутны шилжин суралцах болсон тухай ОТИС-ийн захирлын тушаал гарна.

9.2.10 захирлын тушаалыг үндэслэн оюутны бүртгэл хийгдэж код олгогдоно.

9.2.11 ОТИС-ийн бүтцийн сургуулиудын хооронд шилжих болон мэргэжил солих хүсэлтийг дараах шаардлагыг хангасан оюутан сургалтын нэгдсэн албанд гаргана. /хавсралт-4/ Үүнд:

  • эхлэн суралцагч буюу шинэ элсэгч нь хичээлийн жилийн эхний 1 долоо хоногийн дотор
  • дэвшин суралцагч нь анх элсэн орсон мэргэжлээр дөрөв хүртэл улирал тасралтгүй суралцсан байх /5 буюу түүнээс дээш улиралд шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй/
  • суралцсан хугацааны нийт хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь 2.5-аас доошгүй байх

9.2.12 ОТИС-ийн бүтцийн сургуулиудын хооронд шилжих болон мэргэжил солих оюутны хүсэлтийг сургалтын нэгдсэн албаны даргын зөвшөөрөлтэйгөөр бүтцийн сургуулиудын захирал шийдвэрлэх бөгөөд сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

9.2.13 ОТИС-ийн бүтцийн сургуулиудын хооронд шилжих болон мэргэжил солих болсон оюутан нь дараагийн мэргэжлийн ангид шилжин суралцах үед сургалтын төлөвлөгөөний зөрүүнээс үүсэх хичээлийн кредитийн төлбөрийг бүрэн төлж нөхөн судална.

9.2.14 тухайн мэргэжлээр төрийн буцалтгүй тусламж, зээлээр суралцаж буй оюутан нь шилжин суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг төр хариуцахгүй бөгөөд төрийн сантай хийсэн гэрээ хүчингүй болж оюутан хувийн зардлаар цаашид суралцана.

9.2.15 магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургууль, коллежуудаас ОТИС-д оюутан шилжүүлэн суралцуулахгүй.

9.2.16 ОТИС-ийн орой, эчнээ анги, өдрийн 1, 4-р ангид оюутан шилжүүлэн суралцуулахгүй байх чиглэл баримтална.

9.3 Оюутныг сургуулиас хасах, чөлөөлөх

      9.3.1 сургуулийн захиргаанаас дараах тохиолдолд оюутантай байгуулсан "Сургалтын гэрээ"-г цуцалж, сургуулиас хасна. Үүнд:

      9.3.2 ОТИС-д мөрдөж буй дүрэм, дотоод журмыг зөрчсөн бол

  • "Сургалтын гэрээ"-г зөрчсөн бол
  • захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаагүй тохиолдолд
  • сургалтын үйл явцыг хаяж, нэг улирлын турш сураггүй алга болсон бол
  • шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр шийтгэгдсэн бол
  • бичиг баримт хуурамчаар үйлдсэн нь баримтаар нотлогдсон бол
  • сурлагаар тэнцэхгүй бол
  • оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн тохиолдолд зэрэг болно

9.3.3 суралцагч сургуулиас хасагдах тохиолдолд өөрт нь албан ёсоор мэдэгдэж ямар нэгэн төлбөрийг буцааж олгохгүй. Сургуулиас хасагдах нөхцөл бүрдсэн бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд сургуулиас хасна.

9.4 Оюутныг үргэлжлүүлэн суралцуулах

     9.4.1 сургалтын үйл явцыг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 6 улирлаас дээш хугацаагаар орхисон оюутан үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд өмнө судалсан мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг заавал дахин судлах шаардлагатай. Хэрэв 8-аас дээш улирлаар сургуулиас завсардсан бол үргэлжлүүлэн суралцахыг зөвшөөрөхгүй.

    9.4.2 үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргасан оюутны хүсэлтийг бүтцийн сургуулиудын захирлуудын саналыг харгалзан сургалтын нэгдсэн албаны дарга шийдвэрлэх бөгөөд сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

    9.4.3 чөлөөний хугацаа дууссан суралцагч улирлын хичээл эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө үргэлжлүүлэн суралцах өргөдлөө /хавсралт-3/ сургалтын нэгдсэн албанд өгч шаардлагатай төлбөрийг төлсний үндсэн дээр үргэлжлүүлэн суралцах эрх нээгдэж сургалтын мэдээллийн системд сургалтын нэгдсэн алба сургалцагчийн төлөвийг өөрчилнө.

Арав. Төгсөлт

10.1 Төгсөлтийн үйл ажиллагаа

      10.1.1 төгсөлтийг комисс зохион байгуулна.

      10.1.2 төгсөлтийн төв комиссын даргаар сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, нарийн бичгийн даргаар сургалтын нэгдсэн албаны дарга, гишүүнээр бүтцийн сургуулийн захирал, салбар комиссын даргаар бүтцийн сургуулийн захирал, нарийн бичгийн даргаар сургалтын нэгдсэн албаны менежер, гишүүнээр тэнхимийн эрхлэгч, мэргэжлийн багш нарыг тус тус ОТИС-ийн захирлын тушаалаар томилно.

      10.1.3 комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо, шалгах хичээлийн тоо, онцлог зэргээс хамааран бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг мэргэжлийн тэнхим, бүтцийн сургууль тогтоож болно.

      10.1.4 төгсөлтийн төв комисс ОТИС-ийн хэмжээнд, салбар комисс тухайн бүтцийн сургуулийн хэмжээнд төгсөлтийн үйл ажиллагааг ерөнхий удирдлага, зохицуулалтаар хангана.

      10.1.5 төгсөлтийн төв болон салбар комисс төгсөлт дууссаны дараа тайлан бичиж, сургуулийн захиргаанд өгөх бөгөөд бэлтгэж байгаа мэргэжилтний чанарын түвшин, сургалтын агуулга, технологийн талаар дүгнэлт өгч, цаашид анхаарах арга хэмжээний талаар тодорхой санал, зөвлөмж оруулсан байвал зохино.

10.2 Төгсөгчдөд тавих шаардлага

       10.2.1 төгсөгч нь ОТИС-д зохих журмын дагуу захирлын тушаалаар элссэн байх ба сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн хөтөлбөрийн заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалж, ахицын үнэлгээг хангалттай өгсөн бөгөөд тэнхим, нэгжээс холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байна.

       10.2.2 бакалаврын сургалтын төлөвлөгөө дэх тус журамд заасан багц цагийн хуваарилалтыг биелүүлж, 120-ос доошгүй багц цаг цуглуулсан, голч дүн 2.0-оос доошгүй, сургууль/салбар, тэнхимээс холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэг олгож төгсгөнө.

       10.2.3 төгсөгч нь хос мэргэшлээр, эсхүл суралцаж буй чиглэлээс өөр буюу давхар мэргэжлээр суралцсан тохиолдолд тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний дагуу заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалж, мэргэжлийн тэнхимээс холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байна. Хос болон давхар мэргэжил эзэмшсэн бол мэргэжил бүрээр диплом олгоно.

       10.2.4 төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна.

10.3 Төгсөлтийн болон нэгдсэн шалгалт

        10.3.1 бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-өөс хэтрэхгүй байх бөгөөд үүнд нэг нь дипломын ажил байж болно. Шалгалт нь мэргэжлийн хичээл тус бүрээр эсхүл тодорхой чиглэлийн хэд хэдэн хичээлийг багцлан нэгтгэх хэлбэрээр байж болно.

        10.3.2 мэргэжлийн тэнхимд тухайн хичээлийн жилд төгсөх оюутнуудаас бакалаврын төгсөлтийн дипломын ажил болгон гүйцэтгэж болох сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг хичээлийн жилийн эхэнд гарган оюутнуудад урьдчилан мэдэгдсэн байна. Оюутан сэдвээс сонголт хийвэл уг сэдвийг мэргэжлийн тэнхим хэлэлцэн зөвшөөрөл олгох бөгөөд удирдагч ба шүүмжлэгчийн талаар захиргаанд санал оруулж тушаалаар батлуулна.

        10.3.3 сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийн доод хязгаарыг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтад орох эрхтэй. Шалгалтад орох оюутны нэрс тус сургуулийн захирлын тушаалаар батлагдана.

10.4 Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх

       10.4.1 төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалт болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт багш нарын оролцоотой хийлгэсэн байна. Урьдчилсан хамгаалалтад оюутан ажлын 1/2-с илүү хувийг биелүүлээгүй буюу дипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл диплом хамгаалалтын ажлыг нэг жилээр хойшлуулж болно.

       10.4.2 төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн 2/3-с доошгүй ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.

       10.4.3 төгсөлтийн шалгалт ба диплом хамгаалалтын журмыг комиссын дарга удирдана.

       10.4.4 төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг комиссын нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсны дараа өдөрт нь багтааж албан ёсоор мэдэгдэнэ.

       10.4.5 төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.

       10.4.6 төгсөлтийн шалгалтаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон буюу 1 шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилд уг шалгалтыг нөхөх буюу дахин өгч болно.

       10.4.7 хоёр ба түүнээс дээш тооны төгсөлтийн шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан хүмүүсийг төгсөлтийн шалгалтад дахин оруулахгүй.

       10.4.8 төгсөлтийн шалгалтад “F” гэсэн үнэлгээ авсан оюутанд тус сургуулийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонссон болохыг гэрчилсэн үнэмлэх олгоно.

       10.4.9 төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комисс “мэргэжил, цол, зэрэг” олгох тусгай тогтоол гаргана.

       10.4.10 төгсөлтийн шалгалтын комисс нь шалгалт дууссаны дараа шалгалтын дүнгийн мэдээлэл, тайлан бичиж сургуулийн захиргаанд өгнө.

       10.4.11 төгсөлтийн шалгалтын комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Үүнд:

  • төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тогтоол
  • комиссын хурлын протокол
  • комиссын гишүүн үнэлгээ өгөх дүнгийн хуудас
  • комиссын нэгдсэн дүнгийн хуудас
  • комиссын гишүүдийн ирц бүртгэх хуудас

10.4.12 комисс нь тус сургуулийн архивд төгсөж байгаа оюутны холбогдолтой дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  • төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт
  • төгсөх оюутны нэрсийн жагсаалт
  • дипломын хуулбар
  • сурлагын дэвтэр
  • оюутны үнэмлэх
  • тойрох хуудас

 

 

10.5 Төгсөлтийн бичиг баримт

10.5.1 энэхүү журмын дагуу амжилттай сурч, дээд боловсролын бакалаврын зэргийн болзол хангасан оюутныг төгсөлтийн салбар комиссын шийдвэрийг үндэслэн, ОТИС-ийн захирлын тушаалаар төгсгөн, мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох диплом, энгэрийн тэмдэг олгоно.

10.5.2  бакалаврын зэргийн диплом нь ОТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, ОТИС-ийн захирал, төгсөлтийн ерөнхий комиссын дарга буюу сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, бүтцийн сургуулийн захирлын гарын үсэг, ОТИС-ийн тэмдгээр баталгаажих ба дугаар, бүртгэлийн дугаартай байна.

10.5.3  диплом нь хавсралттай байх бөгөөд түүнд эзэмшсэн үндсэн болон хавсарга мэргэшил, суралцах хугацаанд судалсан хичээлүүд, тэдгээрийн кредит, голч дүн, оноог бичихээс гадна эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцүүлэн бусад бичиглэлийг хийж болно. Хавсралтыг ОТИС-ийн захирал, төгсөлтийн комиссын нарийн бичгийн дарга буюу сургалтын нэгдсэн албаны дарга, бүтцийн сургуулийн захирлын гарын үсэг, ОТИС-ийн тэмдгээр баталгаажуулна.

10.5.4 диплом, хавсралтын загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу кирилл, монгол бичгээр, мөн англиар хэвлэж олгоно. 

10.5.5  үндсэн чиглэлээсээ гадна хавсарга мэргэжлээр суралцсан тохиолдолд боловсролын давхар зэрэг диплом олгохгүй.

10.5.6  судалбал зохих хичээлийг бүрэн судалсан ч суралцсан хугацааны голч дүн 2.0-оос доогуур оюутанд ОТИС-ийн тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд заасан бүх хичээлийг судалсныг гэрчилсэн үнэмлэх олгож болно.

10.5.7 оюутны дүнгийн голч 3,75-аас дээш нэгдсэн болон төгсөлтийн шалгалт нь А үнэлгээтэй, хичээлүүд нь С болон D үнэлгээгүй бол диплом дээр “ОНЦ ТӨГСӨВ” дардас дарсан диплом олгоно.

10.5.8 төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг үндэслэн дипломыг дахин олгох бөгөөд хүсэлт гаргасан тухайн улирлын төгсөлтийн үеэр дахин олгохдоо дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • диплом дахин авах тухай өргөдөл, хүсэлт
  • дипломоо хаясан, үрэгдүүлсэн, хүчингүй болгосон тухай зар
  • төгсөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • дахин авах дипломын төлбөр тушаасан баримт

10.5.9 комиссын буруутай үйл ажиллагааны улмаас диплом дахин олгох асуудлыг тухайн үед мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцүүлэн төгсөлтийн хугацаанд шийдвэрлэнэ.

10.5.10 төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл зохих хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

10.6 төгсөлтийн ёслол

        10.6.1 төгсөгчдөд ОТИС-ийн диплом, энгэрийн тэмдгийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна.

        10.6.2 төгсөлтийн арга хэмжээг төгсөгчид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн төлөөллийг оролцуулан эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.

        10.6.3 төгсөгч төгсөлттэй /диплом, энгэрийн тэмдэг, дипломын хавтас, ёслолын хувцас гэх мэт/ холбоотой хураамж төлнө. Хураамжийн хэмжээг захиргааны зөвлөлөөр тогтооно.

 Арван нэг. Сургуулиас олгох албан бичиг баримт, лавлагаа

 

11.1 ОТИС-д суралцагчаар элсүүлэх тухай захирлын тушаал гарсны дараа элссэн суралцагчдад суралцагчийн үнэмлэх, сурлагын дэвтрийг тогтоосон төлбөртэйгөөр олгоно. Үнэмлэх, сурлагын дэвтрээ гээсэн, үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд зохих төлбөрийг төлж нөхөн авна.

11.2 Энэ журмын дагуу амжилттай сурч дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн болзол хангасан суралцагчийг төгсөхөд тухайн боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно. Дипломын хавсралт дахь дүнгийн жагсаалтад суралцагчийн хангалтгүй судалсан хичээлийн дүнг оруулахгүй.

11.3 Суралцагчийн лавлагаа, тодорхойлолтын загварыг сургалтын нэгдсэн албанаас батлах бөгөөд дараах хугацаанд олгоно.

Бичиг баримтын нэр төрөл

Олгох алба

Хугацаа

ОТИС-ийн суралцагч мөн болох тухай болон дүнгийн албан ёсны тодорхойлолт

СНА

Ажлын 1 хоногт

Суралцаж байсан үеийн дүнгийн албан ёсны тодорхойлолт

СНА

Ажлын 3 хоногт

Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дахь дүнгийн албан ёсны магадалгаа

СНА

Ажлын 1 хоногт

Дээрх тодорхойлолтуудыг англи хэлээр авах бол орчуулгын төлбөрийг төлж авах

СНА

Ажлын 3 хоногт

Суралцагчийн үнэмлэх, сурлагын дэвтэр хаяж гээгдүүлсэн тохиолдолд нөхөн авах

СНА

Ажлын 5 хоногт

Диплом дахин олгох

СНА

Улирлын төгсөлтийн үеэр

 

11.4 Албан ёсны бичиг баримтыг олгохдоо тухайн суралцагч, төгсөгчид өөрт нь өгөх бөгөөд өөрөө ирж авах боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Үүнээс бусад тохиолдолд өөр хүнд өгөхийг хориглоно.

Арван хоёр. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ

12.1 Энэхүү журмын хэрэгжилтэд сургалтын нэгдсэн алба болон бүтцийн сургуулийн хөтөлбөрийн дэд хороо тогтмол хяналт тавьж, үнэлгээ хийн, үр дүнг нь сургалтад оролцогч талуудад мэдээлж, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад ашиглана.

12.2 Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг ОТИС-ийн бүтцийн болон бусад нэгжээс гаргадаг сургалтын бичиг баримт, тайлан, судалгаа, оюутан, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогчдыг хамруулсан санал асуулга, хөндлөнгийн шалгалтын дүн зэрэгт тулгуурлан мэргэжлийн тэнхим, сургалтын нэгдсэн алба, ЗХШҮА болон шаардлагатай тохиолдолд бусад нэгж хийнэ.

Бакалаврын сургалтын журам 5-8

Тав. Бакалаврын сургалтын төлөвлөгөө, суралцах хугацаа

5.1 Үндсэн болон хавсарга мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний бүтэц, агуулга, шаардлагыг мэргэжлийн тэнхим, багш, оюутан, төгсөгч, ажил олгогчдын санал, зөвлөмжийг харгалзан, тухайн мэргэжлийн стандартад нийцүүлэн тодорхойлох бөгөөд хөтөлбөрийн дэд хороогоор хянаж, ОТИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хороо хэлэлцэж, дүгнэлт гаргана.

5.2 Сургалтын төлөвлөгөөг Хөтөлбөрийн ерөнхий хорооны дүгнэлтийг үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн нэр, индекс, тавигдах шаардлагыг удирдлага болгон ОТИС-ийн захирал баталгаажуулан, түүнийг холбогдох нэгж, албад, багш, оюутан бүгд дагаж мөрдөнө.

5.3 Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг мэргэжлийн багш, тэнхим, сургалтын нэгдсэн алба санаачлан, тухайн хөтөлбөрийн дэд хороонд тавих ба энэ саналыг дэмжсэн дүгнэлтийг үндэслэн ОТИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хороо шийдвэрлэнэ.

5.4 Сургалтын төлөвлөгөөнд агуулга, зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулах бол 4 жилд нэг удаа, хичээлийн нэр, код, уялдаа зэрэг оюутны суралцах үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй өөрчлөлтийг сургалтын төлөвлөгөө мөрдөж эхэлсэн эхний жилд нэг удаа, цаашид хоёр жилд нэг удаа тус тус оруулж болно.

5.5 Бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөний агуулгын багтаамж 120 багц цагаас багагүй байх бөгөөд төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүд гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

5.6 Оюутан тухайн шинжлэх ухааны чиглэлээр өргөн хүрээтэй, ерөнхий мэдлэг, чадвар эзэмшүүлэх; тухайн чиглэлд хоёр дахь мэргэжлийг эзэмших, эсхүл суралцаж байгаа чиглэлээсээ өөр чиглэлээр давхар мэргэжил эзэмших зэрэг хөтөлбөрийн зорилгоос хамааруулан сургалтын төлөвлөгөөний бүтцийг уян хатан тогтооно.

5.7 Оюутны мэргэжил буюу нарийвчилсан чиглэлийг сонгох үйл ажиллагааг мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн сургалтын нэгдсэн алба зохион байгуулна.

5.8 Мэргэжил сонгуулахад сонгож буй мэргэжлийн чиглэлийн элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл, оноо, суралцсан хугацааны голч дүн зэргийг харгалзан оюутнуудыг дараалуулж эрэмбэлэн сонгуулах зарчмыг баримтална. Захирлын тушаалаар сонголтыг эцэслэн баталгаажуулна.

5.9 Дан болон хавсарга мэргэжил эзэмших, мөн 2 дахь мэргэжлээр суралцуулахад сургалтын төлөвлөгөөний багцын багтаамжийг дараах байдлаар тогтооно. Үүнд:

Суралцах хувилбар

Багцын авбал зохих доод хэмжээ

Суралцах хугацаа жил

Эзэмших зэрэг

А

Дан мэргэжил

Ерөнхий суурь

 

Мэргэжлийн суурь

 

Мэргэжлийн

120

Нийт багц цагийн 30%-аас илүүгүй

Нийт багц цагийн 25%-аас илүүгүй

Нийт багц цагийн 45%-аас доошгүй байна

3,5-4,0 жил

Бакалавр

Б

Хавсарга мэргэжил эзэмших

 

Хавсарга мэргэжлийн хичээл

150 багц цагаас доошгүй

30 багц цагаас доошгүй

4 жил

Бакалавр

В

Өөр суурьтай хоёр дахь мэргэжил эзэмших /хос/

Ерөнхий суурь хичээл болон мэргэжлийн хичээлүүдийг дүйцүүлэн тооцож тухайн сургалтын төлөвлөгөөний дагуу зөрүү хичээлүүдийн судална.

175 багц цагаас доошгүй

 

Дүйцүүлж гаргана

Зөрүү хичээл судлах хугацаанаас хамаарна

Бакалавр

+

Бакалавр

Зургаа. Бакалаврын сургалтын онцлог

6.1 Үндсэн, хавсарга болон хос мэргэжлийн хөтөлбөр сонгох

      6.1.1 журмын 4.6.12-т заасан шаардлагыг хангасан бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан хавсарга болон хос мэргэжлээр суралцах хүсэлтээ сургалтын нэгдсэн албанд тухайн хичээлийн жилийн эхний 10-р сард багтаан өгнө.

      6.1.2 сургалтын нэгдсэн алба хавсарга болон хос мэргэжлээр суралцах хүсэлтийг тухайн хичээлийн жилийн 11-р сарын эхний 2 долоо хоногт багтаан харьяалах тэнхимийн саналыг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна.

      6.1.3 хавсарга мэргэжлээр суралцуулах шийдвэр гарсны дараа сургалтын нэгдсэн албанаас тухайн оюутанд сургалтын мэдээллийн системд хичээл сонгох эрхийг нээнэ.

      6.1.4 хос мэргэжлээр суралцах эрхийг бүтцийн сургуулийн саналыг үндэслэн ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Тушаалыг үндэслэн сургалтын нэгдсэн албанаас тухайн оюутанд удирдлагын мэдээллийн системд хичээл сонгох эрхийг нээнэ.

     6.1.5 хавсарга болон хос мэргэжлээр суралцуулах тушаал гарсны дараах улирлаас эхлэн суралцуулна.

6.2 Бакалаврын 3-р курсээ 3,2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн оюутан нь бакалавр магистрын зэрэгцсэн хөтөлбөрт суралцаж болно.

6.3 Сургалтыг зохион байгуулахад дараах хуваарилалтыг баримтална. Үүнд:

      6.3.1 лекцийн хичээлийн бүлгийг 60-120, семинар, дадлагын хичээлийн бүлгийг 15-40 оюутантайгаар тухайн хичээлийн онцлогийг харгалзан зохион байгуулна.

      6.3.2 бакалаврын сургалтын зарим мэргэжлийн хичээлийн онцлогийг харгалзан 15-аас доош оюутантайгаар цөөрүүлэн хичээллүүлэхийг бүтцийн сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцэж, тушаал гарган шийдвэрлэнэ.

      6.3.3 тухайн хичээлд хамрагдах бакалаврын оюутны тоо 15-аас цөөн байх үед бүлэг үүсгэхгүй. Энэ тохиолдолд өөр бүлэгт тараах, эсхүл сонголтыг бүлгээр нь хойшлуулах зохицуулалтыг сургалтын нэгдсэн албанаас хийнэ. Зайны сургалтад бүлгийн тоог 10-аас цөөнгүй байна.

      6.3.4 дээрх заалтуудыг баримтлан тухайн сургуулийн анги танхимын хүрэлцээ, хичээлийн онцлог, тухайн хичээлийг сонгосон оюутны тоо зэргийг үндэслэн сургалтын нэгдсэн алба нь хичээлийн хуваарь боловсруулна.

Долоо. Элсэлт

7.1 Элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүрийн элсэлтийн журамд тусгаж , нийтэд зарлана.

7.2 Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийг жилд 1 удаа, орой, эчнээ хөтөлбөрийн элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулна.

7.3 Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн сургалтын болон бусад шаардлагатай хураамж төлсөн элсэгчийг ОТИС-д өдрөөр суралцуулахаар элсүүлнэ.

7.4 Бакалаврын зэрэгтэй, элсэлтийн журмын шаардлагыг хангасан, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн сургалтын болон бусад төлбөр тооцоог барагдуулсан иргэнийг бакалаврын цагийн хөтөлбөрт /орой болон эчнээ хэлбэрээр/  суралцуулахаар элсүүлнэ

7.5 ОТИС-д оюутнаар элсүүлэх шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно.

7.6 Бакалаврын зэрэгтэй иргэн өөр мэргэжлээр өдрийн хөтөлбөрт элссэний дараа өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ судалсан хичээлээс 30 хүртэл багц цагийг дүйцүүлэн тооцуулж болох ба үүнийг сургалтын нэгдсэн алба хариуцан зохион байгуулна.

Найм. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх

8.1 Хичээлээр эзэмшсэн суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгох бөгөөд үнэлгээ шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байна.

8.2 Ижил мэргэжлээр суралцаж байгаа өдөр, орой, эчнээ хөтөлбөрийн суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын нэгэн ижил хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн агуулгаар дүгнэж, үнэлнэ.

8.3 Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ байх ба хүрсэн түвшин болон үр дүнгийн үнэлгээг хичээл заасан багш 100 хувь гүйцэтгэнэ.

8.4 Хичээл тус бүрээр оюутны эзэмшиж буй мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх хэлбэрийг хичээлийн хөтөлбөрт тусгасан байна.

8.5 Хичээлийн хөтөлбөрт заасан үнэлгээний арга хэлбэрийг хатуу дагаж мөрдөх бөгөөд үнэлгээний даалгавар, оюутанд тавих шаардлага нь түүний суралцаж буй мэргэжлийн чиглэлээс үл хамааран нэгэн ижил байна. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн хяналтыг холбогдох тэнхим хариуцан хийнэ.

8.6 Хэрэв дадлагад багц цаг харгалзуулсан бол тайлангийн хамгаалалтыг үр дүнгийн үнэлгээ гэж үзэн хичээлийн үнэлгээний адилаар оноогоор үнэлнэ. Дадлагын тайланг дадлага дууссанаас хойш 14 хоногийн дотор дадлага удирдагч дадлагын тайлан, явцтай танилцах, удирдан чиглүүлэх ажлыг гүйцэтгэж, тайлан хамгаалуулах бэлтгэлийг хангана. Дадлагыг сургалтын нэгдсэн албанаас тогтоосон хугацаанд хамгаалуулна. Хамгаалалтыг мэргэжлийн тэнхим зохион байгуулна.

8.7 Суралцагчийн сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнгээр тодорхойлно. Голч оноо, голч дүнг бодохдоо багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноо/дүнг харгалзах багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж /арифметикийн жинлэсэн дундаж/, таслалтаас хойш хоёр орны нарийвчлалтай бодож гаргана.

                    

n - хичээлийн тоо

Кi - тухайн /i/дугаар хичээлийн багц цаг                       

0i i/- тухайн /i/дугаар хичээлийн оноо /дүн/

ГО /ГД/- голч оноо /голч дүн/

8.8 Суралцагч улирал бүр тухайн улирлын мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнтэйгээ танилцан, сурлагынхаа байдалд үнэлэлт дүгнэлт хийж цаашид суралцах үйл ажиллагаагаа төлөвлөнө.

8.9 Суралцагчийн голч оноо, голч дүнг улирал, хичээлийн жил, суралцсан хугацаа, мэргэжлийн хөтөлбөр, бүтцийн сургуулийн хэмжээнд суралцагчийг байр эзлүүлэхэд ашиглах буюу оюутныг үндсэн мэргэжлийн хөтөлбөр сонгуулах, хавсарга болон хос мэргэжил эзэмшүүлэх, суралцагчийг шагнах, тэтгэлэг олгохоор тодорхойлох, төгсгөх, оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, магистр, докторын хөтөлбөрт үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно.

8.10 Суралцагч шалгалт өгөхдөө заавал оюутны үнэмлэхтэй ирнэ.

8.11 Тухайн хичээлээр оюутны улирлын туршид эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээг удирдлагын мэдээллийн системд оруулахдаа оюутны хичээлийн идэвх оролцоо, явцын шалгалт, даалгавар, бие даан гүйцэтгэсэн ажлын үнэлгээг оруулах ба нийт хэмжээнд эзлэх хувийг тухайн хичээлийн онцлогоос хамааруулан хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.

8.12 Хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан суралцагчийг уг хичээлийн агуулгыг судалж, багц цагийг биелүүлсэн гэж үзнэ. Харин 60-аас бага оноо авсан суралцагчийг “хангалтгүй” суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. Хөтөлбөр, мэргэжлээс хамаарч хангалтгүй үнэлгээний доод оноог мэргэжлийн тэнхим тогтоож болно.

8.13 Багц цаг тооцохгүй хичээлийн шалгалтыг авахдаа шалгалтын адил 100 оноогоор тооцно. Суралцагчийн авсан оноо 60 ба түүнээс дээш бол “тооцов”, 60-с доош бол “үл тооцов” гэж дүгнэх бөгөөд үнэлгээг харгалзан “S”, “U” гэж бичнэ

8.14 Хувьчилсан оноо, үсгээр илтгэсэн дүн ба тоогоор илтгэсэн дүнгийн хоорондын холбоо дараах хэлбэртэй байна. Үүнд:

Хувьчилсан оноо

Үсгээр илэрхийлсэн үнэлгээ

Тоогоор илэрхийлсэн үнэлгээ

95-100

A

4.0

90-94

A-

3.6

85-89

B

3.1

80-84

B-

2.7

75-79

C

2.3

7074

C-

1.9

65-69

D

1.4

60-64

D-

1.0

0-59

F

0

 

 

8.15 Шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор удирдлагын мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэр, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэн, хянан, гарын үсгээр баталгаажуулан сургалтын нэгдсэн албанд хүлээлгэн өгнө. Сургалтын нэгдсэн албаны менежер хүлээн авч баталгаажуулна. Гараар засвар хийсэн шалгалтын хуудас хүчингүй.

8.16 Хичээлийн дүнг удирдлагын мэдээллийн системд заасан хугацаанд оруулаагүй бол багшид хариуцлага тооцох үндэслэл болно.

8.17 Хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтад ирээгүй суралцагчид “F” буюу “хангалтгүй" үнэлгээ тавина.

8.18 Багш явцын үнэлгээг хэрхэн үнэлж, дүгнэхээ хичээлийн эхэнд суралцагчдад тайлбарлаж ойлгуулсан байна.

8.19 Явцын үнэлгээ нь ирц, оролцоо, явцын шалгалт, бие даан гүйцэтгэх ажил, улирлын шалгалтын үнэлгээ зэргээс бүрдэх ба хэсэг бүрийг шалгалтын үнэлгээний хуудсыг баримтлан үнэлнэ. Оноог хэсэгчлэх аргачлал нь тухайн хичээлийн хэлбэр, онцлогоос шалтгаалан хувилбартай байж болох бөгөөд тухайн хичээлийн хөтөлбөрөөр зохицуулна.

8.20 Багш зааж байгаа хичээлээрээ оюутныг тасралтгүй, жигд үнэлэн дүгнэх зорилгоор явцын үнэлгээ, бие даалтын үнэлгээг 2-оос цөөнгүй хийсэн байна.

8.21 Оюутан тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн хичээлийн дүнгээ хуваарьт хугацаанд гаргуулах боломжгүй тохиолдолд тэр тухайгаа харьяа тэнхимийн эрхлэгчид урьдчилан мэдэгдэж, хичээл зааж буй багштай зөвшилцөн урьдчилан болон нөхөн өгч болно.

8.22 Жилийн чөлөө дуусаад ирсэн болон бусад шалтгаанаар сургалтын хугацаа хойшлогдон суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс хамааран хичээл, хөтөлбөрийн түвшин, шалгалтын зөрөө гарвал эргэж суралцах болсон шалтгаан, өмнө нь авч байсан дүнг харгалзахгүйгээр нөхөн үзэх хичээл болон шалгалтыг сургалтын нэгдсэн алба мэргэжлийн тэнхимтэй хамтран тогтоож болно.

8.23 Шалгалтын үйл ажиллагаа

     8.23.1 шалгалтын үнэлгээ нь суралцагчийн тухайн хичээлийн туршид эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн эсэхийг үнэлэн тогтоох үзүүлэлт юм.

     8.23.2 багш шалгалтын үнэлгээг хэрхэн үнэлж, дүгнэхээ хичээлийн эхэнд оюутнуудад тайлбарлаж ойлгуулсан байна.

     8.23.3 шалгалт нь явцын, улирлын хэсгээс бүрдэнэ.

     8.23.4 явцын шалгалтыг тухайн хичээл ордог хуваарьт хугацаанд авах ба улирлын шалгалтыг сургалтын нэгдсэн албаны даргын батлагдсан хуваарийн дагуу авна.

    8.23.5 эчнээ хэлбэрээр суралцаж буй суралцагчийн хувьд шалгалтыг улирлын төгсгөлд, эсхүл дараагийн улирлын эхэнд хичээл сонгон баталгаажуулалт эхлэхээс өмнө зохион байгуулна. Суралцагч бие дааж гүйцэтгэх даалгаврын биелэлтийг шалгалт эхлэхээс 21 хоногийн өмнө шалгагч багшид ирүүлсэн байна.

    8.23.6 шалгалт авах хэлбэр, даалгаврын /асуултын/ тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг багш сургах арга зүйн үүднээс нарийн төлөвлөж, боловсруулсан байна. Улирлын шалгалтын үйл ажиллагаанд тэнхим, сургалтын нэгдсэн алба хяналт тавина.

    8.23.7 улирлын шалгалт авахдаа хичээлээр эзэмшүүлсэн мэдлэг, ур чадварыг шалгах даалгавар /асуулт/, асуудал шийдвэрлүүлэх зэрэг бүтээлч хэлбэрийг ашиглаж болно.

   8.23.8 шалгалт авч байх үед баримтлах дэг журмыг /оюутны тухай мэдээллийн чанартай заавал бичих зүйлс, нэр, бүртгэлийн дугаар, сургууль, түвшин, даалгаврын хувилбар, хэдий хугацаа шаардагдах, хариултыг хэрхэн тэмдэглэх, дасгал бүрийн дээд оноог заах, шалгалтын явцад текст, хичээлийн тэмдэглэл, тооны машин гэх мэт зүйлс ашиглаж болох эсэх гэх мэт/ шалгагч багш нарын баг тогтооно.

   8.23.9 шалгалтын дэг журам /бусдаас хуулах, бусдыг өөрийн нэрээр шалгалтад оруулах, зөвшөөрөгдөөгүй ном, дэвтэр ашиглах зэрэг/ зөрчсөн суралцагчийн шалгалтын материалыг шалгагч багш хураан авч, F дүн тавьж, ёс суртахууны зөрчил гаргасанд тооцож, уг зөрчил давтагдвал мэргэжлийн тэнхимийн багш нарын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргана.

   8.23.10 улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн хичээлийн явцын шалгалтын бүх хэлбэрүүдэд амжилттай үнэлэгдсэн, үлгэр жишээч оюутанд уг хичээлийн улирлын шалгалтын үнэлгээг шууд тавьж болно. Уг асуудлыг анги хамт олонд мэдэгдэн ил тод шийдвэрлэнэ.

8.24 Дахин шалгалт өгөх, хичээлийг дахин судлах, нэмэлт багц цуглуулах

        8.24.1 дахин шалгалт өгөх

       8.24.1.1 судалбал зохих хичээлийн ирц нь 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн, явцын үнэлгээ нь хангалттай оюутан улирлын шалгалтад ороход тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хязгаарыг авч            чадаагүй бол уг хичээлийг дахин судлахгүйгээр нэг удаа дахин шалгалтад орох эрхтэй.

       8.24.1.2 дахин шалгалтыг сургалтын нэгдсэн албанаас гаргасан хуваарийн дагуу дараагийн улирлын хичээл эхэлснээс хойш 30 хоногийн дотор өгсөн байна.

      8.24.1.3  дахин шалгалтын өмнө дахин шалгалтын төлбөр төлснөөр оюутан шалгалтад орох эрхтэй болно. Дахин шалгалтын төлбөрийг захирлын тушаалаар батална

      8.24.1.4 дахин шалгалтад орж дахин хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд тухайн оюутнаар тухайн хичээлийг нөхөн судлуулахаар сургуулийн захиргаа шийдвэр гаргана.

      8.24.1.5 хичээлийн ирц, явцын үнэлгээ хангалттай оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтад ороогүй бол тухайн хичээлийн шалгалтаа нөхөн өгөх эрхтэй.

      8.24.1.6 улирлын шалгалтад ороогүй оюутны шалтгааныг харьяа тэнхим, бүтцийн сургуулийн захирал шалган тогтоосны дараа нөхөн шалгалтад орох эрх олгоно.

8.24.2 нөхөн шалгалтад орох оюутан энэ журмын 8.24.1.2-д заасан хугацааг баримтална.

8.24.3 нөхөн шалгалтад ороод тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хязгаарыг авч чадаагүй бол энэ журмын 8.24.1.2, 8.24.1.3, 8.24.1.4-д заасантай нэгэн адил үйлчилнэ.

8.24.4 энэ журмын 8.24.1.4, 8.24.3-д зааснаар сургуулийн захиргаанаас тухайн хичээлийг нөхөн судлуулахаар шийдвэр гарсан бол тухайн оюутан уг хичээлийн нийт багц цагт оногдох төлбөрийн 1/3-ийг төлж сургалтын нэгдсэн албанаас гаргасан хуваарийн дагуу тухайн хичээлийг нөхөн судалсны дараа шалгалтаа өгөх эрхтэй болно.

8.24.5 хичээлийг дахин судлах

        8.24.5.1 судалбал зохих хичээлийн 30 ба түүнээс дээш хувьд суугаагүй оюутныг улирлын шалгалтад оруулахгүй.

       8.24.5.2 энэ журмын 3.1-д заасан оюутан тухайн хичээлийг дахин судлахдаа тусгай бүлэг үүсгэхгүйгээр дараагийн ангийн оюутнуудтай хамт хичээллэн судлах боломжтой бол тухайн хичээлийн багц цагт оногдох нийт төлбөрийн 1/3-ийг төлж сургалтад хамрагдана.

      8.24.5.3 тухайн хичээлийг дахин судлах оюутны тоо 5-аас дээш байвал тусгайлан бүлэг бүрдүүлж, сургалтын нэгдсэн албанаас тогтоосон хуваарийн дагуу хичээлийг дахин судлуулах ба энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийн багц цагт оногдох нийт төлбөрийн 2/3-ыг төлж сургалтад хамрагдана.

     8.24.5.4 хичээл дахин судлах оюутнуудад зориулж оюутны өвлийн болон зуны амралтаар, шаардлагатай тохиолдолд хичээлийн явцын дунд сургалтын нэгдсэн алба нэмэлт сургалтын хуваарь гарган хичээллүүлнэ.

     8.24.5.5 дахин судлах хичээлийг тусгайлан зохион байгуулахад оюутны тоо энэ журмын 8.24.5.3-д заасан тоонд хүрэхгүй, тухайн хичээл дараагийн улиралд заагдахгүй, дараагийн улиралд нь тухайн оюутны хичээлийн цагийн давхцалаас болж сургалтад хамрагдах боломжгүй бол харьяалах сургуулийн захирал, тэнхим, багшийн саналыг харгалзан ганцаарчилсан хэлбэрээр сургалтыг зохион байгуулж болох ба энэ тохиолдолд оюутан энэ журмын 8.24.5.3-д заасан төлбөрийг төлж хичээлийг дахин судлах эрхтэй болно.

      8.24.5.6 хичээлийг дахин судалсан оюутан улирлын шалгалтаа нэмэлт төлбөргүй өгөх эрхтэй ба шалгалтад хангалтгүй үнэлгээ авч дахин шалгалт өгөх бол энэ журмын дахин шалгалтын төлбөрийг төлнө.

   8.24.5.7 хичээлийг дахин судлаад дахин шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан оюутныг сургуулиас хасах эсхүл улираан суралцуулах эсэх асуудлыг харьяа сургуулийн саналыг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

8.24.6 нэмэлт багц цаг цуглуулах

     8.24.6.1 өмнөх хичээлийн жил буюу улиралд 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан оюутан доорх шалгуурыг хангасан норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгон нэмэлт багц цаг цуглуулах хүсэлт гаргасан оюутанд захиргааны зөвлөлийн шийдвэрээр нэмэлт кредит цуглуулах зөвшөөрөл олгоно. Үүнд:

     8.24.6.2 өмнө судалсан нийт хичээлээр 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан.

  • нэмэлт кредит цуглуулах хичээлийн залгамж холбоо алдагдахааргүй бол.
  • тухайн оюутан норматив, ачааллаас илүү ачаалалтай суралцах чадвартай болохыг харьяалах сургууль, тэнхим нь тодорхойлсон.
  •  нэмэлт багц цаг цуглуулах, зөвшөөрөл авсан оюутан тухайн хичээлийн багц цагт оногдох нийт төлбөрийг бүрэн төлж дараагийн анги, улиралд үзэх хичээлийг дараагийн ангийн оюутнуудтай хамт судалж болно.

     8.24.6.3 дараагийн ангитай хамт судлах боломжгүй тохиолдолд тухайн хичээл заах багш, харьяалах тэнхимтэй зөвшилцөн ганцаарчилсан хэлбэрээр судалж болох ба энэ тохиолдолд энэ журмын 8.24.6.2-д заасан төлбөрөөс гадна тухайн хичээлийн багц цагийн нийт төлбөрийн 1/3-тэй тэнцэх нэмэлт төлбөр төлнө.

8.24.7 ОТИС-ийн хэмжээнд мөрдөгдөх 1 багц цагийн үнэлгээг тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, тухайн мэргэжлийн бакалаврын боловсролын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт багц цагийг харгалзан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтооно.

8.25 Хөндлөнгийн шалгалт

     8.25.1 нэг хичээлийг нэгэн ижил нөхцөлд /нэг багшаар заалгаж, шалгуулсан/ үзсэн нэг хэсэг, бүлгийн суралцагчийн дүн дараах хэлбэрийн хуваарилалттай байвал хэвийн гэж үзэх ба энэ хуваарилалт зөрчигдвөл багш, суралцагчийн сургах, сурах үйл ажиллагаа зөрчилтэй, хичээлийн хөтөлбөрийг хянан үзэх шаардлагатай эсэх, суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэхэд бодитой, шударга хандаагүй зэрэг шалтгааныг сургалтын нэгдсэн алба тодруулна. Шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шалгалт авч болно.

Үсгээр илтгэсэн дүн

Хувь

А

5-25

А-

В

15-30

В-

С

20-40

С-

D

15-30

D-

F

0-25

 

      8.25.2 сургалтын нэгдсэн алба болон ЗХШҮА-аас суралцагчийн судалж мэдлэг, чадвараа шалгуулсан хичээлээр хөндлөнгийн шалгалт зохион байгуулан авч болно.

8.26 Дүнгийн талаарх гомдлыг барагдуулах

        8.26.1 дүнгийн талаарх гомдол болон техник алдаа гарахаас сэргийлж оюутны дүн тулгалтыг дүн гарснаас хойш 7 хоногийн хугацаанд онлайнаар явуулна. Алдаатай гарсан бол сургалтын нэгдсэн албанд энэ хугацаанд мэдэгдэнэ.

       8.26.2 оюутан улирлын дүнг хүлээн авсны дараа алдаатай хэмээн үзвэл уг дүнг хянан магадлуулахаар хүсэлт гаргаж болно. Хүсэлтийг тухайн улирал дууссанаас хойш 14 хоногт багтаан сургалтын нэгдсэн албаны даргад бичгээр гаргах ба заасан хугацаанаас хэтэрвэл гомдлыг хүлээн авахгүй.

        8.26.3 бүтцийн сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс гомдол гаргасан оюутны дүн, үнэлгээ хийхэд баримталсан зарчим, хэрэглэсэн аргазүй, хэрэглэгдэхүүн /бодлого, сорилын хариу зөв эсэх гэх мэт/-ийг хянан магадалж зохих дүгнэлтийг гаргана. Хэрэв комиссын дүгнэлтээр шалгалтын материалыг шударга бус үнэлж, дүгнэсэн байвал комиссын өгсөн үнэлгээг /оюутны өмнө нь авсан үнэлгээтэй тохирч буй эсэхийг үл харгалзан/ эцсийн үнэлгээнд тооцно.

 

 

Үүсгэн байгуулагчийн тэтгэлэг

3.2.1.1. эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 200,000 төгрөгөөр  

3.2.1.2. эхний 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 400,000 төгрөгөөр  

3.2.1.3. хичээлийн улирлын эхний долоо хоногт өмнөх сургалтын хугацааны сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд “ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг“-ийг ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж тэтгэлгийг сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр олгоно.

Оюутны холбоо, оюутны зөвлөлийн дүрэм

Оюутны холбооны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцэж Захирлын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/90 тоот тушаалаар батлав

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБООны дүрэм

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр зүйл. Дүрмийн зорилт

1.1 Энэ дүрмийн зорилт нь Отгонтэнгэр их сургуулийн /цаашид ОТИС гэх/ Оюутны холбоо /цаашид ОХ гэх/, бүтцийн сургуулийн Оюутны зөвлөл /цаашид ОЗ гэх/-н зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн эрх үүрэг, ОХ-ны чиглүүлэгч багш, гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2 ОТИС-ийн ОХ нь ОТИС-ийн нийт оюутны эрх, ашиг сонирхлыг илэрхийлсэн гишүүнчлэл бүхий нэгдэл бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, ОТИС-ийн дүрэм, Дотоод журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, нийгэм болон оюутанд үйлчилдэг ашгийн төлөө бус гишүүнчлэл бүхий нэгдэл юм.

1.3 ОТИС-ийн ОХ нь ОТИС-ийн оюутны эрх барих, дээд байгууллага мөн.

1.4 ОХ нь өөрийн бэлгэдэл, хэвлэмэл хуудас, тамгатай байна.

Хоёрдугаар бүлэг. Зорилго, зарчим, үйл ажиллагааны

Үндсэн чиглэл

Хоёрдугаар зүйл. Зорилго

2.1 ОТИС-ийн ОХ-ны эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй Монгол Улсын ирээдүй болсон оюутнуудыг амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, оюутнуудын идэвх оролцоог сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлж, тэдний эв нэгдлийн илэрхийллийг бий болгох.

2.2 ОТИС-ийн оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад их дээд сургуулиудын оюутнуудтай холбох, салбар сургуулиудын ОЗ-үүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.

2.3 ОТИС-ийн ОХ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн олонхын саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.

Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны үндсэн зарчим

3.1 ОТИС-ийн ОХ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн олонхын саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.

3.2 ардчилал, шударга ёсны зарчим

3.3 удирдах, удирдуулах ёсны зарчим

3.4 ил тод байдлын зарчим

3.5 нэгдмэл удирдлагын зарчим

3.6 байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим

3.7 хариуцлага тооцдог, ёс зүйтэй байх зарчим

3.8 харилцан итгэлцэл, идэвх санаачилгатай, сайн дурын байх зарчим

3.9 дүрмээ даган биелүүлэх зарчим гишүүдийн тэгш эрхийн зарчим

Дөрөвдүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

4.1 ОТИС- ийн ОХ нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

4.1.1 сургуулийн нийт оюутнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах

4.1.2 нийт оюутнуудыг ОТИС, Монголын оюутны холбоо болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахад төлөөлөх

4.1.3 оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах

4.1.4 оюутны бүх төрлийн санаачилгыг дэмжих

4.1.5 оюутны бүх чиглэлийн клубийн үйл ажиллагааг дэмжих

4.2 ОТИС-ийн ОХ нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэх явцдаа гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ОТИС-ийн ОХ-ны хэтийн төлөвлөгөөг цаг тухайд нь боловсруулж тус байгууллагын хөгжил, байнгын ажиллах баталгааг хангах, эдийн засаг, санхүүгийн боломжийг дээшлүүлэх, нийгэмд өрсөлдөх чадавхыг нь бэхжүүлэхэд чиглүүлнэ.

Гуравдугаар бүлэг. Бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг

Тавдугаар зүйл. ОХ-ны чуулган

5.1 ОХ-ны эрх барих дээд байгууллага нь ОХ-ны чуулган /цаашид “Чуулган” гэх/ байна.

5.2 Чуулган нь жилд нэг удаа зохион байгуулагдах бөгөөд ээлжит бус чуулганыг зохион байгуулж болно. Ээлжит бус чуулганыг ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны тэргүүн нар дангаараа санаачилсан, эсхүл ОХ-ны гишүүдийн 2/3-н хүсэлт гаргасан бол тус тус зарлан хуралдуулна.

5.3 Чуулган нь дараах бүрэн эрхтэй байна. Үүнд:

5.3.1 ОХ-ны дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөө, тайлан, төсөв хэлэлцэх, батлах,

5.3.2 бүх нийтийн сонгуулиар сонгогдсон тэргүүнийг батламжлах,

5.3.3 тэргүүний ажлын тайланг дүгнэх, үүрэгт ажил хангалтгүй гэж үзвэл огцруулж, дараагийн тэргүүнийг сонгох,

5.3.4 тэргүүний санал болгосноор ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах,

5.3.5 ОХ-ны бусад 9 гишүүнийг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах,

5.3.6 ОХ-ны бусад бүрэн эрх.

Зургаадугаар зүйл. ОХ-ны хурал          

6.1 ОХ нь тэргүүн, нарийн бичгийн дарга /цаашид “НБД” гэх/, 9 гишүүнээс бүрдэнэ. ОХ-ны хуралд бусад гишүүдийг оролцуулахаар бол саналын эрхгүй оролцоно.

6.2 ОХ-ны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байх бөгөөд  ээлжит болон ээлжит бус байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрд 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг ОХ-ны тэргүүн, түүний эзгүйд НБД шийднэ.

6.3 Ээлжит бус хурлыг бүх гишүүдийн 2/3 нь хүсэлт гаргасан, мөн тэргүүн, түүний эзгүйд НБД санал болгосноор тус тус зарлан хуралдуулна.

Долдугаар зүйл. ОХ-ны хурлын дэг

7.1 Нийт гишүүдийн гуравны хоёр буюу 6-н гишүүнээс дээш тооны гишүүн ирснээр хурлыг хүчинтэйд тооцно.

7.2 Хурлыг ОХ-ны тэргүүн даргалах  ба  түүний эзгүйд НБД даргална.

7.3 Хурлын протоколыг нарийн бичгийн дарга үнэн зөв, стандартын дагуу тэмдэглэж хурлын даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулна.

7.4 Хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлыг гаргасан байх ёстой бөгөөд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг ОХ-ны тэргүүн түүний эзгүйд хурал даргалж байгаа этгээд гаргана. ОХ, ОЗ-ийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах эрхтэй ба уг саналаа амаар болон бичгээр хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.

7.5 Хурлыг хурал даргалагч нээх ба хурлын төгсгөлд дүгнэнэ.

7.6 Гишүүд хуралд саналаа хэлэх эрхтэй бөгөөд гараа өргөн хурал даргалагчаас зөвшөөрөл авсны дагуу саналаа илэрхийлнэ. Саналаа илэрхийлэхдээ дарга, гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, ёс суртахуунтай байх ба гишүүний 1 удаа саналаа хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна.

7.7 ОХ, ОЗ-ийн нэг удаагийн хурал 2 цагаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд хурлын цагийг хурал даргалагч сунгаж болно.

7.8 ОХ-ны хурлаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр гишүүд гарна.

7.9 ОХ-ны хурлаас хоцорсон тохиолдолд хурал даргалагчаас зөвшөөрөл авч орно.

7.10 Хурлын дэгийг зөрчсөн бол хурал даргалагч эхний удаа сануулах, 2 буюу түүнээс дээш удаа зөрчвөл хурлаас хөөж гаргана. Ийнхүү хөөгдөж гарсан тохиолдолд ОХ-ны хуралд ирцийг ирээгүйгээр тооцно.

Наймдугаар зүйл. ОХ-ны чиглүүлэгч багш

8.1 ОХ нь чиглүүлэгч багштай байх бөгөөд ОТИС-ийн удирдлагаас томилогдсон багш байна.

8.2 ОХ-ны чиглүүлэгч багш нь төсөв төлөвлөгөө тайлантай танилцах, ОХ-нд үүрэг даалгавар өгөх, ОХ, ОЗ-ийн дүрмийн хэрэгжилтэй танилцах, хурлын протоколтой танилцах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэдэгдэл, хүсэлт, сонордуулга, уриалга, тодорхойлолт гаргах, албан ёсны үйл ажиллагаанд оролцох мөн дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

Есдүгээр зүйл. ОХ-ны тэргүүн    

9.1 ОХ-ны тэргүүн нь нийт оюутан багш, ажилчдыг хамарч явуулсан чөлөөт сонгуулийн зарчмаар сонгогдсон, ОТИС-ийн 2 дугаар курсийн, бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий ОТИС-ийн нэр төрийг Монгол Улсын дээд боловсролын салбарын хэмжээнд өргөж чадах хичээл сурлага, идэвх санаачилгаараа бусдыгаа хошуучлан манлайлагч байх сонгуульт ажилтныг хэлнэ.

9.2 ОХ-ны тэргүүний бүрэн эрхийн хугацаа 2 жилийн хугацаанд үргэлжилнэ. ОХ-ны тэргүүн энэхүү дүрмийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Сонгогдсоноос хойш 1 жилийн дараах ээлжит чуулганаар ажлаа тайлагнаж, гишүүдийн олонхын саналаар цаашид үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

9.3 ОХ-ны тэргүүн нь ОТИС-ийн оюутнуудын тэргүүн, ОХ, оюутны зөвлөлүүдийн жинхэнэ удирдагч мөн.

9.4 ОХ-ны тэргүүн сонгогдсон цагаас эхлэн ангийн дарга, ОЗ-ийн гишүүн зэрэг сургуулийн бүхий л сонгуульт ажлаас татгалзана.

9.5 ОХ-ны тэргүүн нь аль нэг сургууль төлөөлөөгүй байх ба аль нэг сургуульд давуу байдал тогтоохгүй байна.

9.6 ОХ-ны тэргүүн нь дараах бүрэн эрхийг эдэлнэ.

9.6.1 ОТИС-ийн нийт оюутнуудыг төлөөлөх

9.6.2 дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

9.6.3 хурал даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хурал зарлах, гишүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөө өгөх

9.6.4 ажлын хэсэг байгуулах, төлөөлөл томилох

9.6.5 ОХ, ОЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, үүрэг ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар ОХ-ны хуралд болон бичгээр санал оруулах

9.6.6 НБД-д нэрийг дэвшүүлэх

9.6.7 бүтцийн сургуулиудын ОЗ-ийн төлөвлөгөөг шаардан авч танилцах, гишүүдэд үүрэг даалгавар өгөх, хуралд нь оролцох

9.6.8 ОХ-ны төсвийг зарцуулах, хянах

9.6.9 дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

9.7 ОХ-ны тэргүүн нь дараах үүрэг хүлээнэ.

9.7.1 сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ОХ-ны хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх

9.7.2 үйл ажиллагааны тайлан, төсөл, төлөвлөгөөг жил бүр сургуулийн захиргаа, нийт оюутнуудад тайлагнах

9.7.3 ОХ-ны өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн тэргүүнд хүлээлгэн өгөх

9.7.4 ОХ-ны нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах

9.7.5 сургуулийн удирдлага, багш нар ОЗ-ийн чиглүүлэгч багштай хамтран ажиллах

9.7.6 сургуулийн нийт оюутнуудтай хамтран ажиллах

9.7.7 ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

9.7.9 албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

9.7.10 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Аравдугаар зүйл. ОХ-ны тэргүүнд нэр дэвших

10.1 Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана.

10.2 Нэр дэвшүүлэхдээ ОТИС-ийн бүтэц сургууль бүрээс нэг оюутныг нэр дэвшигчээр сонгож ОХ-нд саналаа бичгээр ирүүлнэ. Бичгээр ирүүлсэн саналыг ОХ хүлээн авч нийтэд мэдээлнэ.

Арван нэгдүгээр зүйл. Санал хураах хугацаа, саналын хуудас:

11.1 Санал хураалтад ОТИС-ийн багш, ажилтан, оюутан бүр оролцох эрхтэй.

11.2 Санал хураалтыг 08:00 цагаас 17:00 цаг хүртэл явуулна.

11.3 Саналын хуудсыг бүтэц сургуулиас томилогдсон 3 багш, 3 ажилтан, 3 оюутан тоолж нэгтгэнэ.

Арван хоёрдугаар зүйл. Санал хураах ажлыг зохион байгуулах:

12.1 Санал хураах өдрийн 08 цагт ОХ-ны бүрэлдэхүүн сонгогчдын

12.2 төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацадсаны дараа бүтэц сургууль бүрээс санал авах ажиллагаа явагдана.

13 дүгээр зүйл. Санал тоолох:

13.1 Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид байлцаж болно.

14 дүгээр зүйл. ОХ-ны НБД

14.1 ОХ-ны НБД гэж ОТИС-ийн өдрийн ангид бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байх ба НБД нь ОТИС-ийн ОХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах эрх бүхий этгээд байна.

14.2 НБД-ыг ОХ-ны тэргүүний санал болгосноор нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

14.3 НБД дараах эрх эдэлнэ.

14.3.1 хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх

14.3.2 хүндэтгэн үзэх шалтгаанаар ОХ-ны тэргүүн, чиглүүлэгч багшаас чөлөө авах

14.3.3 өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

14.3.4 шагнал, урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах

14.3.5 ОХ-ны НБД-ын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх бөгөөд 1 удаа улируулан  сонгож болно.

14.3.6 дүрэмд заасан бусад эрх эдлэх.

14.4.НБД дараах үүрэг хүлээнэ.

14.4.1 ОХ-ны ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах

14.4.2 ОХ-ны бичиг хэргийг баримтжуулан архивжуулах

14.4.3 ОХ-ны тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүний үүрэг болгосноор цаг тухайд нь гаргаж байх

14.4.4 хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах

14.4.5 удирдлага болон гишүүдтэй хамтран ажиллах

14.4.6 ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх

14.4.7 өөрийн үйл ажиллагааны улмаас ОХ, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах

14.7.8 ОЗ-ийн НБД нарын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх бүхий л тайлан төлөвлөгөөг хянах, ОХ-нд төвлөрүүлэх

14.7.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Арван тавдугаар зүйл. ОХ-ны гишүүн

15.1 ОХ-ны гишүүн гэж энэ дүрмийн дагуу ОХ, ОЗ-ийн саналыг үндэслэн нэр дэвшиж, ОХ-ны хурлаас дэмжигдэн гишүүнээр сонгогдсон, ОХ-г төлөөлөн ажиллаж байгаа бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа оюутан байна.

15.2 ОХ-ны гишүүд нь бүтцийн сургууль тус бүрээс 3, нийт 9 гишүүн байна. Бүтцийн сургууль тус бүрийн ОЗ-ийн дарга нар албан үүргийнхээ дагуу гишүүнээр шууд элсэх ба бусад 2 гишүүнийг нээлттэй чөлөөт сонгуулийг салбар сургуулийн оюутны зөвлөл дотроо зохион байгуулж сонгогдсон төлөөллийг гишүүнээр элсүүлнэ.

15.3 ОХ-ны гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.

15.3.1 хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас болон бусад үйл ажиллагаанаас чөлөө авах

15.3.2 ОХ-ны хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

15.3.3 хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

15.3.4 ОХ-ны тэргүүн, НБД-д нэрээ дэвшүүлэх

15.3.5 өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

15.3.6 ажил байдлын тодорхойлолт, шагнал урамшуулал авах

15.3.7 дүрэмд заасан бусад эрх

15.4 ОХ-ны гишүүн дараах үүрэг хүлээнэ.

15.4.1 ОТИС-ийн ОХ-ны хуралдааны дэгийг сахих

15.4.2 хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авснаас бусад тохиолдолд хуралд ирэх

15.4.3 ОХ-ны удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх

15.4.4 ОХ-ны дүрмийг дагаж мөрдөх, захирагдах

15.4.5 ОХ-ны хурлын шийдвэрийг биелүүлэх

15.4.6 удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах

15.4.7 өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаврыг бүрэн хариуцах

15.4.8 үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, сахилгын болон ёс зүйн хувьд ОХ-ны гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд гишүүнээс огцрох

15.4.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Дөрөвдүгээр бүлэг. ОХ-ны салбар оюутны зөвлөл

Арван зургаадугаар зүйл. Оюутны зөвлөл

16.1 ОЗ нь бүтцийн сургууль дээр энэхүү  дүрмийн зорилгыг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий тухайн бүтцийн сургуулийн оюутны төлөөлөл бөгөөд ОХ-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.

16.2 ОЗ нь ОХ-ны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд төлөвлөгөө, тайлан, төсвийг ОХтой уялдуулан ОЗ-ийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал мөн.

16.3 ОЗ-ийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрд 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг ОЗ-ийн дарга, түүний эзгүйд НБД зарлан хуралдуулна. 

16.4 Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОЗ-ийн дарга, ОЗ-ийн НБД нар зарлах ба ОЗ-ийн гишүүдийн олонхын саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, ОЗ-ийн дарга уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

16.5  ОЗ-ийн хурал нь дараах бүрэн эрхтэй.

16.5.1 ОХ, ОЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг ОХ-нд даргаар дамжуулан өргөн барих.

16.5.2 ОЗ-ийн дарга, ОЗ-ийн НБД, гишүүн сонгох, чөлөөлөх, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох.

16.5.3 ОЗ-ийн үйл ажиллагааны хэрэгжилт, төлөвлөгөө, тайланг хэлэлцэн шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөх

16.5.4 ОЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

16.5.5 ОЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хурлын дэгээр зохицуулна. Хурлын дэг нь ОХ-ны хурлын дэгтэй нэгэн адил байна.

Арван долдугаар зүйл. ОЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн

17.1 ОЗ-ийн бүтцийн сургуулийн захиргаанаас томилогдсон чиглүүлэгч багш, ОЗ-ийн дарга, ОЗ-ийн НБД, орон тооны гишүүд буюу сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр Оюутны Зөвлөлд нэгдсэн тухайн сургуулийн 20-с доошгүй тооны оюутан байх ба анги бүрээс нэг төлөөлөл заавал байна.

17.2 ОЗ-ийн дээд удирдлага нь ОТИС-ийн ОХ байна. ОЗ нь чиг үүргийнхээ дагуу алба, сектор байгуулан ажиллана.

Арван наймдугаар зүйл. ОЗ-ийн дарга түүний бүрэн эрх

18.1 ОЗ-ийн дарга гэж ОЗ-ийн нийт гишүүдийн хурлаар сонгогдсон, ОТИС-ын бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ОХ-ны гишүүн, ОЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

18.2 ОЗ-ийн  дарга нь ОЗ-ийн удирдагч мөн.

18.3 ОЗ-ийн дарга дараах эрх эдэлнэ.

18.3.1 оюутантай холбоотой бүхий л харилцаанд ОЗ, сургуулийн нийт оюутнуудыг төлөөлөх,

18.3.2 дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

18.3.3 ёс зүйн болон бусад зөрчил гаргасан ОЗ-ийн гишүүнд хариуцлага тооцох талаар ОЗ-ийн хуралд санал гаргах,

18.3.4 ОЗ-ийн хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах

18.3.5 хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОЗ-ийн гишүүнд чөлөө өгөх,

18.3.6 оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ёсоор нээх,

18.3.7 ОЗ-ийн гишүүдэд үүрэг даалгавар өгөх

18.3.8 ОЗ-ийн гишүүдэд ажлын хариуцлага тооцох

18.3.9 ОЗ-ийн гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах

18.3.10 ОЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гишүүнчлэлээс хасах талаар ОХ болон хуралдаа амаар болон бичгээр санал оруулах,

18.3.11 ОЗ-ийн төсвийг зарцуулах, хянах

18.3.12 ОХ, ОЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

18.3.13 ОЗ-ийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдох эрхтэй.

18.3.14 Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

18.4 ОЗ-ийн дарга дараах үүрэг хүлээнэ

18.4.1 ОХ-ны тэргүүн, ОТИС-ийн захиргаа, ОХ-ны чиглүүлэгч багш, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаврыг ОЗ-ийн хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх,биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,

18.4.2 ОЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,

18.4.3 ОЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,

18.4.4 Бүтэц сургуулийн оюутан ОЗ-ийн гишүүдээс гаргасан саналыг   хүндэтгэн үзэж хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах,

18.4.5 ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

18.4.6 Асуудлыг олонхын саналаар шийдэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсох

18.4.7 Бусад ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

18.4.8 ОЗ-ийн даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих

18.4.9 Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

18.4.10 ОЗ-ийн үйл ажиллагаа болон ОЗ-ийн нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх

10.4.11 Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх

18.4.12 Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Арван есдүгээр зүйл. ОЗ-ийн НБД

19.1 ОЗ-ийн НБД гэж ОЗ-ийн хурлаас сонгогдсон, ОТИС-ын бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байх ба ОЗ-ийн даргыг орлох, төлөөлөх, ОЗ-ийн хурлын протоколыг үнэн зөв стандартын дагуу хөтлөх эрх үүрэг бүхий сонгуульт ажилтныг хэлнэ.

19.2 ОЗ-ийн НБД нь ОЗ-ийн хуралд саналын эрхтэй байна.

19.3 НБД дараах эрх эдэлнэ.

19.3.1 ОЗ-ийн тэргүүнийг түүний зөвшөөрлөөр орлох, төлөөлөх

19.3.2 ОЗ-ийн хурал дээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх

19.3.3 Хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас чөлөө авах

19.3.4 Бусад сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх

19.3.5 Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

19.3.6 Шагнал урамшуулал, ажил байдлын тодорхойлолт авах

19.3.7 ОЗ-ийн НБД-ын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба 1 удаа улиран сонгогдож болно.

19.3.8 Дүрэмд заасан бусад эрх эдэлнэ

 19.4 НБД дараах үүрэг хүлээнэ.

19.4.1 ОЗ-ийн ээлжит болон ээлжит бус хурлын протоколыг цаг тухайд нь үнэн зөвөөр, стандартын дагуу хөтлөх, хурал даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулах,

19.4.2 ОЗ-ийн бичиг хэргийг баримтжуулан архивжуулах,

19.4.3 ОЗ-ийн тайлан, төсөв, төлөвлөгөөний төслийг ОХ-ны тэргүүн, үүрэг болгосноор цаг тухайд нь гаргаж байх,

19.4.4 хурлын ирцийг үнэн зөвөөр бүртгэх, нээлттэй ил тод байлгах

19.4.5 хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах,

19.4.6 хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжит болон ээлжит бус хуралд ирэх

19.4.7 ОХ, ОЗ-ийн дүрмийг дагаж мөрдөх

19.4.8 өөрийн үйл ажиллагааны улмаас Оюутны Зөвлөл, түүний үйл ажиллагаа, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах

19.4.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Хорьдугаар зүйл. ОЗ-ийн гишүүн

20.1 ОЗ-ийн гишүүн гэж энэ дүрмийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн ангиа төлөөлөн ОЗ-ийн гишүүнд элсэн дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, ОТИС-ийн бакалаврын зэрэг горилохоор суралцаж байгаа өдрийн ангийн оюутан байна.

20.1 ОЗ-ийн гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагыг Оюутны Зөвлөл тухайн хичээлийн жилийн эхний сард багтаан гаргах ба жил бүр шинэчилнэ.

20.2 ОЗ-ийн гишүүн дараах бүрэн эрх эдэлнэ.

20.2.1 хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас, болон бусад үйл ажиллагаанаас чөлөө авах

20.2.2 ОЗ-ийн хурал дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

20.2.3 хурлаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах

20.2.4 сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэх

20.2.5 өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх

20.2.6 ажил байдлын тодорхойлолт, шагнал урамшуулал авах

20.2.7 ОЗ-ийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах

20.2.8 дүрэмд заасан бусад эрх

20.3 ОЗ-ийн гишүүн дараах үүрэг хүлээнэ

20.3.1 хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авснаас бусад тохиолдолд хуралд ирэх, 3 ба түүнээс дээш ирээгүй бол ОЗ-ийн гишүүнээс хасах.

20.3.2 ОХ, ОЗ-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх

20.3.3 ОХ, ОЗ-ийн дүрмийг дагаж мөрдөх, түүнд захирагдах

20.3.4 ОХ, ОЗ-ийн хурлын шийдвэрийг биелүүлэх

20.3.5 удирдлага болон бусад гишүүдтэй хамтран ажиллах

20.3.6 хамт олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

20.3.7 өөрийн үйл ажиллагааны улмаас учирсан үр дагаврыг бүрэн хариуцах

20.3.8 үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй, ёс зүйн хувьд ОЗ-ийн гишүүнд тэнцэхгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр ОЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх

20.3.9 дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Тавдугаар бүлэг. Бусад

Хорин нэгдүгээр зүйл. ОХ, ОЗ-ийн бүхий л сонгуульт ажилтанд тавигдах ерөнхий шаардлага

21.1 Дээрх албан тушаалд дараах шаардлагыг хангасан оюутан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

21.2 сайн дураараа олон нийтийн ажилд оролцох чин хүсэлтэй, ачаалал даах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, цаашид итгэл даахуйц.

21.3 ОХ, ОЗ-ийн дүрэм, журам, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харилцаандаа баримталж чаддаг, цаашид дүрмийн хүрээнд ажиллахаа хүлээн зөвшөөрсөн.

21.4 өөрийн үйл ажиллагааны улмаас хариуцлага бүрэн хүлээх чадвартай.

21.5 ОХ, ОЗ-ийн ажлын улмаас хичээлээ цалгардуулдаггүй байх.

21.6 өөр бусад зүйлээс болж ОХ, ОЗ-ийн ажиллагааг цалгардуулахгүй байх.

Хорин хоёрдугаар зүйл. ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, НБД, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

22.1 Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хугацаа 1 сар байна. Ийнхүү түдгэлзүүлсэн хугацаанд уг үндэслэл, шалтгаан арилаагүй бол энэ дүрмийн 19 дүгээр зүйлд зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Дараах үндэслэл байвал ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, НБД, гишүүн байх, мөн ангийн дарга байх бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

22.2 Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүй, зан суртахууны хэм хэмжээг удаа дараа зөрчих.

22.3 ОХ, ОЗ-ийн ээлжит болон ээлжит бус хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа таслах

22.4 Энэхүү дүрэмд заасан эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байх.

Хорин гуравдугаар зүйл. ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, ГБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл

23.1 ОХ-ны тэргүүн, НБД, ОХ-ны гишүүн, ОЗ-ийн дарга, НБД-ыг үүрэгт ажлаас нь дараах үндэслэлээр чөлөөлнө.

23.1.1 өөрөө хүсэлт гаргасан

23.1.2 биеийн эрүүл мэндийн байдлаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон

23.1.3 сургуулийн  захиргаа, тэнхимээс, ОХ, ОЗ-өөс тус тус албан тушаалд тэнцэхгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт, тодорхойлолт гаргасан.

23.1.4 энэ дүрмийн 18 дугаар зүйлд зааснаар

23.1.5 оюутан төгссөн.

23.1.6 эрүүгийн хариуцлагад татагдсан бол.

Хорин дөрөвдүгээр зүйл. Дүрмийн эх хувийг хадгалах, маргаан шийдвэрлэх

24.1 Дүрмийн эх хувийг ОХ-ны НБД хадгалах ба эх хувийг хуудас тус бүр дээр ОТИС-ийн тамгаар баталгаажилт хийсэн байна.

24.2 Дүрмийн дотоод агуулга, үг, утга санааны зөрчилдөөн гарахад дүрмийн эх хувийг баримтална.

Хорин тавдугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах

25.1 Энэхүү дүрмийг ОХ-ны хурлаар хэлэлцэн эцэслээд ОХ-ны чуулганаар дийлэнх олонхын /гуравны хоёр/ саналаар батална.

25.2 Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ОХ-ны гишүүн өөрийн санаачилгаар, ОЗ-ийн гишүүд ОЗ-ийн даргаараа дамжуулан ОХ-ны хуралд танилцуулах ба нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ОХ-ны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ дийлэнх олонхын саналыг баримтална.

Хорин зургаадугаар зүйл. Хүчин төгөлдөр болох

26.1 Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2011 оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

26.2 Энэхүү дүрэмд сүүлийн нэмэлт өөрчлөлтийг 2016 оны 01-р сарын 14-ны өдрийн ОХ-ны ээлжит бус чуулганаар оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтийг уг өдрөөс эхлэн мөрдөнө.

 

Oтис-ийн “эрдэм шинжилгээний бичиг”-т Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар

OТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”-Т

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Тус сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн зорилго нь Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, гадаад, дотоодын байгууллага хүмүүст судалгаа, шинжилгээний ажлыг сурталчилахад оршино.

2. ОТИС-ийн нийт багш нар, зөвлөх профессорууд, бусад байгууллагын эрдэмтэн, судлаачдын эрдэм, шинжилгээ, судалгааны бүтээлийг хэвлэнэ

 

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:

- Шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой аргачлалтай байх

- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

- Асуудал дэвшүүлж, тодорхой хэмжээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх

2.Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна

- Бүтээлийн нэр

- Зохиогчийн нэр, хаяг, электрон шуудангийн хаяг

- Товч хураангуй

- Түлхүүр үг

- Оршил

- Үндсэн хэсэг

- Дүгнэлт

- Зөвлөмж

- Номзүйн жагсаалт

- Хавсралт

- Зохиогчийн тухай

 

3. Бичвэрт тавигдах шаардлага:

  • Бүтээлнь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New Roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  • Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph-Bullets) зураасан тэмдэг (-)-ийг сонгоно.
  • Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар, нэр хоѐр нь 10pt үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг нь JPEG өргөтгөлтэй байна. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.
  • Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан 8-12 хуудсанд багтсан байна
  • Бүтээлийн эшлэлийг ОТИС-ийн эшлэл авах стандартын дагуу буюу APA загварыг удирдлага болгон хийнэ.

 

4. Хүснэгтэн мэдээллийн формат

  • Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Хүснэгт бүр нэртэй байх бөгөөд дугаарын ард нэрийг залгуулан бичнэ.
  • Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрэв гарчиг урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтий дугаарыг тавина.

5. Зурган мэдээллийн формат

  • Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.
  • Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
  • Зурган мэдээллийн нэрийг дугаарын ард залгуулан бичнэ.
  • Томьѐог Word-ын Equation ашиглан бичнэ.

6. Номзүйн формат

  • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Номзүйн жагсаалтанд үсгий гтодоор бичихгүй
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй

 

Гурав. Сэтгүүлийн хуваарилалт

1. Сэтгүүлийн дугаар бүрээс ОТИС-ийн А. Б байрны номын санд 5, 5 хувь, ОТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь, ОТИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрд 1 хувийг албан ѐсоор хүлээлгэн өгч байна.

 

Дөрөв. Бусад

1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.

2. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ.

3. Дээр дурдсан бүх шаардлагыг хангаж зарласан хугацаанд өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно. Хугацаандаа ирүүлээгүй материалыг буцаана.

4. Угсэтгүүлд хэвлэгдсэн материалыг ОТИС-ийн ЭШСТ-ийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Сэтгүүлийн зохиогчийн эрх нь ЭШСТ-д хадгалагдана..

5. Зохиогч бүр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвихдаа бусад зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлан зөрчил буюу plagiarism гаргахгүй байх үүрэгтэй. Зохиогчийн эрхийн зөрчил нь бусдын санаа, бичвэр, хэл хэллэг зэргийг зохиогчийн нэрийг дурдалгүйгээр санаатай буюу санамсаргүй байдлаар зөрчих үйлдэл юм.

6. ОТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ЭШСТ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн тусгай дугаарыг эмхтгэн гаргаж болно. Энэ тохиолдолд энэхүү зааврыг удирдлага болгох бөгөөд дугаар тус бүрээс 5 хувийг ЭШСТ-д хүлээлгэн өгнө.

 

Жишээ:

ӨГҮҮЛЛИЙН НЭР

А.Зохиогч,

ОТИC, Сургууль, Профессорын багийн нэр

Б.Зохиогч

Улс, байгууллага, албан газрын нэр

e-mail: xxxx@yyyy.zz

Хураангуй

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

 

Оршил

Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

 

1. Бүлгийн гарчиг

Өгүүллийг зөвхөн Windows ХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman Mon фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

 

1.1 Дэд бүлгийн гарчиг

Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

 

1.2 Дэд бүлгийн гарчиг

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

 

2. Бүлгийн гарчиг

Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman Mon фонддээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

Хүснэгт 1

Хүснэгтийн гарчиг

Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.

Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman Mon фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ.

1. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

Эрдмийн зөвлөл

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Сургууль нь сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, эрдмийн цол олгох асуудал, сургалт эрдэм шинжилгээний ажилд мөрдөх үндсэн баримт бичгийг хянан хэлэлцэх болон сургуулийн ректорт зөвлөх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага болох эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөл нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн, удирдах болон ректорын зөвлөлийн зарим гишүүдээс бүрдэнэ.

Эрдмийн зөвлөлийн үүрэг:

  • Отгонтэнгэр их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
  • Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
  • Сургалтын төлөвлөгөө батлах
  • Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
  • Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
  • Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.

1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.

1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.

1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.

1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.

1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.

1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.

1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:

1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн прогноз

1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт

1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол

1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал

1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал

1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах

1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах

1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах

1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө

1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг

1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажна.

1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

 

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.

2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоѐр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.

2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.

2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.

2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.

2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.

2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

 

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.

3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах

3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах

3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах

3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах

3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх

3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

 

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах

4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах

4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих

4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

 

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх

5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх

5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх

5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх

 

Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага

6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ѐсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Отгонтэнгэр их сургуулийг төгсөгчдийн холбооны дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төгсөгчдийн холбоо нь /цаашид "Холбоо" гэх/ Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн, тэдгээрийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагын сайн дурын үүсгэл санаачлагын олон нийтийн байгууллага мөн.

1.2. Холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байна

1.3. Отгонтэнгэр их сургуулийг төгсөгч бүхэн төгсөгчдийн холбооны гишүүн байна.

1.4. Холбоо нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүний дагуу гарсан бусад хууль, Олон нийтийн байгууллагын тухай хуулийг удирдлага болгоно

Хоёр. Төгсөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт

2.1. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал байна

2.2. олбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүх гишүүүдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

2.3. Холбоог Ерөнхийлөгч удирдана.

Гурав. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал

3.1. Отгонтэнгэр Их сургуулийн мэргэжлийн салбар бүрийг төгсөгчдөөс 20-оос доошгүй хүнийг оролцуулан холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаагаа явуулна. Бүх гишүүд төлөөлөгчдийн хурлыг холбооны гишүүдийн санаачилгаар байгуулна.

3.2. Холбооны  бүх  гишүүдийн  төлөөлөгчдийн  хурал  2  жилд  1  удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд Ерөнхийлөгчийн буюу Холбооны тэргүүлэгчдийн 2/3-ын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.

3.3. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээ:  Төлөөлөгчдийн хурал нь дор дурдсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:

  • 3.3.1. холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах тайланг гаргах
  • 3.3.2. холбооны дүрэм, түүнд оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах
  • 3.3.3. гишүүдийн жилийн татварын хэмжээг тогтоох
  • 3.3.4. холбооны үйл ажиллагааны санхүүжилт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

3.4. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол, удирдамж, уриалга гаргана.

3.5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд ердийн олонхи оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.

3.6. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон холбооны гишүүдийн ердийн олонхийн санал авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагчийн талын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Холбооны тэргүүлэгчдийн хурал

4.1. Төгсөгчдийн Холбооны тэргүүлэгчид нь 27-35 хүний бүрэлдэхүүнтэй байна.

4.2. Тэргүүлэгчдийг Холбооны Ерөнхийлөгч удирдана.

4.3. Холбооны тэргүүлэгчдийг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно

4.4. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох зайлшгүй шаардлага гарвал Холбооны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн төлөөллийн харьцааг баримтлан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж сонгох ба дараа нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан баталгаажуулна. Нөхөн сонгогдсон тэргүүлэгчдийн бүрэн эрх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар хэрэгжинэ.

4.5. Тэргүүлэгчид нь доорхи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • 4.5.1 төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • 4.5.2. төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, салбар бүрээс сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтоож, хурал хуралдахаас 30 хоногийн өмнө гишүүдэд зарлан бэлтгэл ажлыг хангах.
  • 4.5.3. холбооны үйл ажиллагаанд холбогдох удирдамж, зааврыг батлан гаргах.
  • 4.5.4. гишүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх.
  • 4.5.5. холбооны    бүтэц,    зохион    байгуулалт    өөрчлөх    тухай    асуудлыг боловсруулж бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд оруулах.
  • 4.5.6. холбооны үйл ажиллагааны төсвийг зохистой хуваарилах.
  • 4.5.7. төгсөгчдийн холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах асуудлыг хэлэлцэн ерөнхийлөгчид санал оруулах.
  • 4.5.8. тэргүүлэгч тус бүрийн эрхлэх ажил үүргийн хуваарийг батлах.
  • 4.5.9. гишүүний татвар төлөлтийн байдалд хяналт тавих, шаардлага гаргах.
  • 4.5.10. холбооны гишүүдийг төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох.
  • 4.5.11. холбооны гишүүдийн гомдол, өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ба холбогдох байгууллагад уламжлах.

4.6. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

4.7. Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байна.

4.8. Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгчдийн 50-аас дээш хувь нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.9. Тэргүүлэгчдийн хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана.

4.10. Холбооны Ерөнхийлөгч нь дараах эрх үүрэгтэй байна.

  • 4.10.1. гадаад дотоод үйл ажиллагаанд холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна.
  • 4.10.2. холбооны тэргүүлэгчдийн ажлыг удирдан зохион байгуулна.
  • 4.10.3. тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавина.
  • 4.10.4. тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулан хуралдуулж хурал даргална.
  • 4.10.5. холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар тэргүүлэгчдийн хуралд санал оруулна.
  • 4.10.6. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал, бусад материалыг хянан шалган тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
  • 4.10.7. холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад нэгдүгээр гарын үсэг зурна.
  • 4.10.8. Ерөнхийлөгч нь эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргана.

Тав. Холбооны гишүүдийн эрх үүрэг

5.1. Гишүүд нь дараах эрхтэй байна. Үүнд:

  • 5.1.1. холбооны гишүүд тэргүүлэгчдийг сонгох болон өөрөө сонгогдох
  • 5.1.2. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлт гомдлоо Ерөнхийлөгчид болон тэргүүлэгчдийн хуралд тавих, түүнийг хэлэлцэхэд оролцох, хариу шаардах
  • 5.1.3. холбооны     ерөнхийлөгч,     тэргүүлэгчид     болон     гишүүдийн     үйл ажиллагааг шүүмжлэх
  • 5.1.4. мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар хүсэлтийг тэргүүлэгчдийн хуралд гаргах, зохих хөнгөлөлт эдлүүлэх
  • 5.1.5. ажлын   байраар    хангахад   туслалцаа    үзүүлэх    болон    бусад    ашиг сонирхлоо хамгаалах асуудлаар хүсэлт гаргах.

5.2. Гишүүд нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

  • 5.2.1. тэргүүлэгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
  • 5.2.2. дүрэмд заасны дагуу жилд нэг удаа гишүүний татварыг төлөх.
  • 5.2.3. холбооноос явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Зургаа. Холбооны санхүүжилт

6.1. Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.

  • 6.1.1. гишүүний татвар, хандив
  • 6.1.2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.

6.2. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна

6.3. Холбооны Ерөнхийлөгч, тэргүүлэгчид холбооны хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоо. Холбоонд гишүүнээр элсэх

7.1. Отгонтэнгэр Их сургуулийг өдөр, орой, эчнээ аль ч хэлбэрээр төгссөн төгсөгчид холбооны гишүүн байж болно.

7.2. Төгсөгчид нь гишүүнээр элсэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд :

  • 7.2.1. гишүүнээр элсэх өргөдөл
  • 7.2.2. 2 хувь цээж зураг
  • 7.2.3. тус сургуулийг төгссөн дипломын хуулбар
  • 7.2.4. элсэлтийн хураамж 1000 төгрөг

7.3. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан хүнийг бүртгэж, гишүүний үнэмлэх олгоно.

Найм. Гишүүнийг бүртгэлээс хасах

8.1. Гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө гаргасан бол

8.2. Гишүүний татвараа 2 жил дараалан төлөөгүй тохиолдолд

8.3. Нас нөгчсөн

Ес. Холбооны гишүүдийн шагнал урамшил, оногдуулах шийтгэл

9.1. Гишүүний үүргээ хариуцлагатай сайн биелүүлдэг гишүүдийг дараахь хэлбэрээр шагнаж урамшуулна.

      1. 9.1.1. Отгонтэнгэр их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлын 50 хувийг хөнгөлөх
      2. 9.1.2. тус    сургуулийн    магистрантур,    докторантурт    элсэн    суралцахад хөнгөлөлт үзүүлэх
      3. 9.1.3. тус сургуулиас зохион байгуулах соѐлын арга хэмжээнд урилгаар оролцох

9.2. Холбооны дүрмийг зөрчсөн гишүүдэд дараах шийтгэл оногдуулах ба уг эрх нь тэргүүлэгчдийн хуралд олгогдоно.

  • 9.2.1. сануулах
  • 9.2.2. гишүүний эрхийг хасах шийтгэл оногдуулна
Отгонтэнгэр их сургуулийн төгсөлтийн шалгалтын журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг . Ерөнхий зүйл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн төгсөлтийн шалгалтын энэхүү журам нь Монгол улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 59-р тушаалаар батлагдсан “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам”-тай нийцсэн бөгөөд тус сургуулийн онцлогийг харгалзсан заалтыг агуулж байна.

1.2. Энэ журмаар тус сургуулийн зохих салбаруудад бакалаврын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Төгсөлтийн шалгалт

2.1.Төгсөлтийн шалгалтыг “Төгсөлтийн шалгалтын улсын комисс" зохион байгуулж явуулна. Уг комиссыг холбогдох мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргааны хамтарсан саналыг үндэслэн дараах байдлаар томилно. Үүнд:

  • 2.1.1. хууль зүйн салбарын төгсөлтийн шалгалтын улсын комиссыг БСШУЯ- ны, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар
  • 2.1.2. бусад салбарын төгсөлтийн шалгалтын комиссыг Отгонтэнгэр их сургуулийн тушаалаар тус тус томилно.

2.2. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг мэргэжлийн тэнхмийн багш нараас томилно.

2.3. Комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо, шалгах хичээлийн тоо, онцлог зэргийг харгалзан бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг мэргэжлийн тэнхим ба захиргаа тогтоож болно.

2.4. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн голлох профессор багш нарыг оруулахаас гадна мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтныг оруулна.

2.5. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-өөс хэтрэхгүй байх бөгөөд үүнд нэг нь дипломын ажил байж болно. Шалгалт нь мэргэжлийн хичээл тус бүрээр эсвэл ажил чиглэлийн хэд хэдэн хичээлийг багцлан нэгтгэх хэлбэрээр байж болно.

2.6. Мэргэжлийн тэнхимд тухайн хичээлийн жилд төгсөх оюутнуудаас бакалаврын төгсөлтийн дипломын ажил болгон гүйцэтгэж болох сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг хичээлийн жилийн эхэнд гарган оюутнуудад урьдчилан мэдэгдсэн байна. Оюутан сэдвээс сонголт хийвэл уг сэдвийг мэргэжлийн тэнхим хэлэлцэн зөвшөөрөл олгох бөгөөд удирдагч ба шүүмжлэгчийн талаар захиргаанд санал оруулж тушаалаар батлуулна.

2.7. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийн доод хязгаарыг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй. Шалгалтанд орох оюутны нэрс тус сургуулийн ректорын тушаалаар батлагдана.

2.8. Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим холбогдох багш нараас боловсруулж шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна. Шалгалтанд зориулсан тойм лекцийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харъяалах тэнхимээс зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх

3.1. Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалт болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт багш нарын оролцоотой хийлгэсэн байна. Урьдчилсан хамгаалалтад оюутан ажлын 1/2-с илүү хувийг биелүүлээгүй буюу дипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл диплом хамгаалалтын ажлыг нэг жилээр хойшлуулж болно.

3.2. Төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн  2/3-с  доошгүй  ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.

3.3. Төгсөлтийн шалгалт ба диплом хамгаалалтын журмыг комиссын дарга удирдана.

3.4. Төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг  комиссын  нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсаны дараа өдөрт нь багтааж албан ѐсоор мэдэгдэнэ.

3.5. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэгийг А /90-ээс дээш/, В /80-аас дээш/, С /70-аас дээш/, D /60-с дээш/, F /60 хүртэл/ гэсэн үнэлгээгээр үнэлнэ.

3.6. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.

3.7. Төгсөлтийн шалгалтнаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон буюу 1 шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилд уг шалгалтыг нөхөх буюу дахин өгч болно.

3.8. Хоѐр ба түүнээс дээш тооны төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүсийг төгсөлтийн шалгалтанд дахин оруулахгүй.

3.9. Төгсөлтийн шалгалтанд “F” гэсэн үнэлгээ авсан оюутанд тус сургуулийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонссон болохыг гэрчилсэн үнэмлэх олгоно.

3.10. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комисс “мэргэжил, цол, зэрэг” олгох тусгай тогтоол гарган түүнийг үндэслэн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.

3.11. Төгсөлтийн шалгалтын комисс нь шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгнө.

3.12. Төгсөлтийн шалгалтын комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Үүнд:

  • 3.12.1. төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тогтоол /хавсралт № 1/
  • 3.12.2. комиссын хурлын протокол /хавсралт№ 2/
  • 3.12.3. комиссын гишүүн үнэлгээ өгөх дүнгийн хуудас /хавсрапт№ 3/
  • 3.12.4. комиссын нэгдсэн дүнгийн хуудас
  • 3.12.5. комиссын гишүүдийн ирц бүртгэх хуудас

3.13. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга оюутны диплом, хавсралтыг үнэн зөв, алдаа засваргүй бичиж баталгаажуулсан байна.

3.14. Комисс нь тус сургуулийн архивт төгсөж байгаа оюутны холбогдолтой дараах материалыг төгсөлтийн шалгалтын комисст бүрдүүлж өгнө. Үүнд:

  • 3.14.1. төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт
  • 3.14.2. төгсөх оюутны нэрсийн жагсаалт
  • 3.14.3. суралцаж байсан хугацааны тодорхойлолт
  • 3.14.4. элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас
  • 3.14.5. дипломын хуулбар
  • 3.14.6. сурлагын дэвтэр
  • 3.14.7. оюутны үнэмлэх
  • 3.14.8. тойрох хуудас

3.15. Төгсөлтийн комисс төгсөгчдөд диплом хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх ажлыг зохион байгуулна.

Отгонтэнгэр их сургуульд гадаадын багш, мэргэжилтэнг урьж ажиллуулах журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.

Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
  • Гадаадын    мэргэжилтэн,   багшийн   диплом,    сертификатын   баталгаажуулсан хуулбар
  • Гадаадын иргэний паспортын хуулбар
  • Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
  • Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
  • Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
  • Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг

2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ- ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.

2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.

2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.

2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/

3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:

  • Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
  • Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
  • Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.

3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.

3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.

3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.

3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.

4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.

4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил  дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.

6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.

6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.

6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.

7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.

7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Номын сангийн журам

Захирлын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/90 тоот тушаалын хавсралт

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, ОТИС-ийн номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2 Журмын зорилго нь ОТИС-ийн номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино.

1.3 Энэхүү журмыг ОТИС-ийн бүтцийн сургуулийн номын сангуудын үйлчилгээнд мөрдөж ажиллана.

Хоёр. Номын сангийн үйлчилгээ

2.1 ОТИС-ийн бүтцийн сургуулийн номын сангууд нь сургуулийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, оюутан, суралцагч, сургуулийн ажилтан нарт үйлчилнэ.

2.2 Уншигчид номын цаасан болон электрон каталогийг http//192.168.1.169 хаягаар орж ашиглана.

2.3 Номын сангийн ажилтан нь интернэт болон электрон каталог ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл өгч үйлчилнэ.

2.4 Уншигч нь хичээлийн жилийн улирал бүрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн тохиолдолд тойрох хуудас зуруулна.

Гурав. Уншлагын танхимын үйлчилгээ

3.1 Оюутны үйлчилгээний карт болон ажлын газрын үнэмлэхийг үндэслэн ном сурах бичиг, диссертаци, хураангуй, магистрын ажил болон тогтмол хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ. Докторын диссертацийг тухайн бүтцийн сургуулийн захирлын зөвшөөрлөөр зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ.

3.2 Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.

3.3 Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

3.4 Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч номын сангийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ. Диссертаци, магистрын ажлыг хувилан олшруулж авахыг хориглоно.

3.5 Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж таслан гэмтээсэн тохиолдолд тус журмын 6 дугаар зүйлд заасны дагуу номын санг хохиролгүй болгоно.

3.6 Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хатуу хориглоно.

3.7 Уншлагын танхимын ном, сурах бичиг болон гарын авлагыг гэрээр авч явсан тохиолдолд номын сангийн журмын дагуу 1 хоногийн 500 төгрөгөөр тооцож төлбөр төлнө.

3.8 Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.

Дөрөв. Фондоор буюу гэрээр ном олгох үйлчилгээ

4.1 Номын сангийн гэрээр ном олгох фондоор үйлчилгээ үзүүлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний картаар, профессор багш, ажилтан нарт ажлын газрын үнэмлэхийг үндэслэн уншигчийн карт нээж ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож үйлчилнэ.

4.2 Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан 1-5 хоногийн хугацаагаар олгоно. Уншигч нь заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагүй  бол номын санчид бүртгүүлэн дахин нэг удаа хугацааг сунгаж ашиглана.

4.3 Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу хоног  тутамд 100 төгрөгийн төлбөр төлнө.

4.4 Заасан хугацаанд номын тооцоо хийгээгүй буюу алдаж үрэгдүүлбэл номын санчид мэдэгдэх  ба үрэгдүүлсэн номын ижил хувийг олж өгнө.

Тав. Номын сангийн ажиллах цагийн хуваарь

5.1 Номын сан дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

Даваа – Баасан гаригт 09.00-18.00

Шалгалтын үеэр Бямба гаригт 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.

Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх

6.1 Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.

6.2 ОТИС-ийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно.

6.3 Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

6.4 Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио хуурцаг хэвлэмэл материалыг   үрэгдүүлсэн, дараах байдлаар гэмтээсэн:

6.4.1 ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн

6.4.2  хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон

6.4.3 номын хуудас дээр зурж тэмдэглэсэн

6.4.4  зураг, схем, диаграммыг тастаж авсан

6.4.5 CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах

6.4.6 боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь /зохиогч, хэвлэсэн он нь тохирсон/ буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.

6.5 Номын ижил хувь олдоогүй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр номын сангаас шинэчлэн гаргана.

6.6 Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгүй.

6.7 Тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.

6.8 Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсхүл энэ журмын 6.5.-д заасан заалтаар төлүүлнэ.

6.9 Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг гурав нугалан төлүүлнэ.

6.10 Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

6.11 Үрэгдүүлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.

Долоо. Ном хэвлэлийг дахин үнэлэх

7.1 Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтална.

7.2 Алдагдсан болон үрэгдсэн ном хэвлэлийг дахин үнэлэхдээ захирлын тушаалаар ном хэвлэлийг дахин үнэлэх комисс байгуулж дахин үнэлнэ. Комиссын бүрэлдэхүүн 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

7.3 Номын тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин үнэлнэ.

Номын сангийн дүрэм

Ректорын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Номын сан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Боловсролын тухай хууль, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, захирлын тушаал зааврыг өөрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллана.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт хичээлийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин, судалгаа, эрдэм шинжилгээний нөөц сан мөн.
1.2. Номын сан нь номын сангаар үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан номын сангийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх зорилтуудыг тавьж ажиллана.
1.3. Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээнийхээ цар хүрээг өрөгжүүлэн ажиллана.
1.4. Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг мөрдлөг болгон Отгонтэнгэр их сургуулийн Ректорын зөвлөлийн удирдлага дор номын сан нь үйл ажиллагаагаа явуулна.
2.2. Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм журамтай байна.
2.3. Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллуулж болно.
2.4. Номын сангийн эрхлэгчийг Отгонтэнгэр их сургуулийн ректорын тушаалаар томилно.
2.5. Номын сангийн эрхлэгч нь ажлын тайлангаа жил бүр сургуулийн захиргаанд өгнө.
2.6. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж номын сангийн нөөц, сан хөмрөг, үйлчилгээг өндөр түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.
2.7. Номын сан нь:
2.7.1. ном бүрдүүлэлт
2.7.2. номтой ажиллах
2.7.3. лавлагаа ном зүй
2.7.4. каталоги
2.7.5. ном сэлбэн засах ажил гүйцэтгэнэ.

Гурав. Номын сангийн эрх, үүрэг
3.1. Номын сан дараах үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.1.1. номын сан өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах;
3.1.2. уншигч, хэрэглэгч нарт ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх, ном зүйн мэдлэгтэй болгох, ном мэдээллээр шуурхай үйлчлэх;
3.1.3. номын мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн бүртгэл мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн, шаардлагатай арга хэмжээ авах;
3.1.4. Отгонтэнгэр их сургуулийн ном зүйн мэдээллийг хөтөлж, лавлагаа мэдээллийг өгч байх;
3.1.5. фонд бүрдүүлэлт ба каталогийг зөв зохион байгуулж уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай барагдуулах;
3.1.6. номын сангийн хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, тооцоог бодуулж, дүнг гаргаж тайлагнах;
3.1.7. номын сангийн эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахих;
3.1.8. номын сан нь батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллах;
3.2. Номын сан нь дараах эрхийг эдэлнэ.
3.2.1. номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай асуудлыг боловсруулж, захирлын зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;
3.2.2. номын сангийн холбогдолтой дүрэм, журам боловсруулж батлуулах;
3.2.3. номын сангийн дохиолол, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих;
3.2.4. номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх;
3.2.5. номын сангийн ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх;
3.2.6. номын сан-ном зүй мэдээллийг лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин үеийн техник техонологи нэвтрүүлэх;
3.2.7. номын сан олон улсын болон дотоодын номын сангууд, байгууллагуудтай хамтарч ажиллах;

Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг
4.1. Уншигч дараах үүрэгтэй
4.1.1. уншигч номын сангийн дотоод журмыг биелүүлэх;
4.1.2. номын сангийн фондоос ном захиалахдаа каталогоос шифрийг олж захиалаx;
4.1.3. номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах;
4.1.4. уншигч ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж номын санг хохиролгүй болгоx;
4.1.5. номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
4.2. Уншигч дараах эрх эдэлнэ.
4.2.1. Отгонтэнгэр их сургуулийн профессор багш, ажилтан, суралцагсад сургуулийн номын санд үнэ төлбөргүй үйлчлүүлэх;
4.2.2. тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх;
4.2.3. номын сангийн фондоос ном, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа зүйн мэдээллийн үйлчилгээ хийлгэx;
4.2.4. каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;
4.2.5. номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх;

Гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.
Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
– Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
– Гадаадын мэргэжилтэн, багшийн диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар
– Гадаадын иргэний паспортын хуулбар
– Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
– Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
– Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
– Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
– Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг
2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.
2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.
2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/
3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:
– Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
– Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
– Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.
3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.
3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.
3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.
3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

 

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.
4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.
4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

 

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.
6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.
6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.
6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.
7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.
7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр баримтлах бодлого

Отгонтэнгэр их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

 

эрдэм шинжилгээний ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  1. Эрх зүй судлал: Үндсэн хуулийн эрх зүй, Газрын эрх зүй, Харьцуулсан эрх зүй, Иргэн, бизнесийн эрх зүй
  2. Боловсрол судлал: Боловсролын философи, түүх, олон улсын харьцуулсан судалгаа, дидактик, сэтгэлзүй, менежмент гэх зэрэг онолын ба хавсарга судалгаа
  3. Монгол судлал: Монгол хэл шинжлэл, утга соёл, монголын түүх, угсаатны судлал, шашин судлал, монгол хүүхдийн хөгжил
  4. Эдийн засаг судлал: Нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн зах зээл, гадаад худалдаа, аялал жуулчлал

Бүрэлдэхүүн сургуулиудын судалгааны үндсэн чиглэл

Хууль зүйн сургууль

  • Газрын эрх зүй / газар өмчлөх, эзэмших эрх, байгалийн унаган төрхийг хамгаалах, газрын бүртгэл, газрын барьцаа/
  • Хүний эрх /хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийг хамгаалах механизм, ажлын байрны бэлгийн дарамтыг хориглоё/
  • Бизнесийн эрх зүй /компанийн засаглал /
  • Эвлэрүүлэн зуучлал

Эдийн засаг Бизнесийн удирдлагын сургууль

  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг Монгол улсын байгууллагуудад нэвтрүүлэх арга зам
  • Санхүү бүртгэлийн ажилтнуудыг шийдвэр гаргагч, манлайлагч болгон төлөвшүүлэх сургалтын бодлого
  • Гадаад худалдааны бодлого
  • Хөрөнгийн зах зээлийг монголын эдийн засгийн хөгжлийн нэг түлхүүр хүчин зүйл болгон төлөвшүүлэх нь
  • Үнэт цаасны зах зээлийн судалгаа
  • Аялал жуучлалыг хөгжүүлэх бодлого

Хүмүүнлэгийн сургууль

  • Монгол хүнд гадаад хэл заах арга зүй
  • Хэлнүүдийн зэрэгцүүлсэн судалгаа
  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Цахим сэтгүүл зүй
  • Багшийн ёс зүй
  • Багшийн заах арга зүй
Эрдмийн зөвлөлийн дүрэм

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.
1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.
1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.
1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.
1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.
1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.
1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:
1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв
1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт
1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол
1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал
1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал
1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах
1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах
1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах
1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө
1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг
1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажина.
1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.
2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.
2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.
2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.
2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.
2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.
3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах
3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах
3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах
3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх
3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах
4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих
4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх
5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх
5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх
5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага
6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

Элсэлтийн журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Отгонтэнгэр их сургууль /ОТИС/-ийн 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлана.

1.2 ОТИС-ийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсүүлэх оюутны тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ.

1.3 ОТИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэрэгт үндэслэн Удирдах зөвлөл тогтооно.

1.4 Элслэтийн журам, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын оноог тооцох болон холбогдох бусад мэдээллийг http://otgontenger.edu.mn, http://elselt.otgontenger.edu.mn цахим хуудаст байрлуулна.

 

Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2.1 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2021 оны 5-р сарын 01-ээс 2021 оны 7-р сарын 8-ны хооронд ОТИС-ийн элсэлтийн систем http://elselt.otgontenger.edu.mn хаягаар болон 2021 оны 6-р сарын 20-оос 7-р сарын 8-ны хооронд сургуулийн байранд бүртгүүлсэн байна. 

2.2 Бакалаврын бямба гариг, орой, эчнээ ангийн хөтөлбөр, магистр, докторын ангийн элсэгчдийг намар, хаврын улирлын хичээл эхлэхээс 3 долоо хоногийн өмнөөс элсэлтийн комисс ба http://elselt.otgontenger.edu.mn/graduate/ цахим хаягаар бүртгэнэ.

2.3 Бакалаврын өдрийн ангид бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

2.4 Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (цахим картаар хураажийг төлөх тул E-PIN код заавал авсан байна. Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)

2.5 Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна. /хөтөлбөр тус бүр/

2.6 Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

2.7 Элсэгчдийн хүсэлт, хэрэгцээ шаардлагаас хамааран нэмэлт элсэлтийг зохион байгуулж болох ба бүртгэлийг тухай бүр нь ил тод байдлаар зарлан шалгаруулж элсүүлнэ

 

Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

3.2 Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн дараах хүснэгтэд заасан Элсэлтэд тооцох ЭЕШ-ын хичээлийн* хоёр хичээлээр БШУЯ-аас тогтоосон үндэсний хэмжээний босго онооны шаардлагыг хангасан хүчинтэй /2019, 2020 оны/ ЭЕШ-ын батламжтай, эсвэл 2021 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна.

Сургуулийн нэр

Хөтөлбөрийн нэр

Элсэлтэд тооцох ЭЕШ-ын хичээл*

ЭЕШ онооны хөнгөлөлт тооцох

Суурь шалгалт

Хүмүүнлэгийн сургууль

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг

Математик

Гадаад хэл

Гадаад хэлний орчуулга /хятад хэл/

Гадаад хэл

Гадаад хэлний орчуулга /солонгос хэл/

Гадаад хэл

Сэтгүүл зүй

Нийгмийн тухай мэдлэг

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Монгол хэл

Сэтгэл судлал

Нийгмийн тухай мэдлэг

Олон улсын харилцаа

Нийгмийн тухай мэдлэг

Нийгмийн ажил

Нийгмийн тухай мэдлэг

Агаарын тээврийн үйлчилгээ /онгоцны үйлчлэгч/

Гадаад хэл

Багш, монгол хэл уран зохиолын боловсрол

Монгол хэл

Хууль зүйн сургууль

Эрх зүй

Нийгмийн тухай мэдлэг

Монгол хэл

Гадаад хэл

Математик

Нийгмийн тухай мэдлэг

Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх анги**

Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль

Нягтлан бодох бүртгэл

Математик

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг

Математик

Бизнесийн удирдлага /олон улсын худалдаа, хүний нөөцийн менежмент/

Математик

Санхүү

Математик

Банк

Математик

Компьютер, програм хангамж

Математик

Физик

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг

Математик

эсвэл

Физик

Аялал жуулчлалын менежмент

Математик

Газар зүй

Монгол хэл

Гадаад хэл

Нийгмийн тухай мэдлэг

Математик эсвэл

Газарзүй

Хүснэгт 1

 Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх анги**-д элсэгчийг тусгай шалгаруулалтын дагуу 30-100%-ийн хөнгөлөлтөд хамрагдуулж болно

3.3 Бүртгүүлэгч ОТИС-д бүртгүүлэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягтлан хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.

3.4 Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.

3.5 Агаарын тээврийн үйлчилгээ /D104103/ хөтөлбөрт бүртгүүлэгчид нь ЭЕШ-ын онооноос гадна ОТИС-аас тогтоосон хугацаанд ярилцлага, ур чадварын шалгалт өгнө.

3.6 Бакалаврын өдрийн ангийн элсэгч бүр Отгонтэнгэр их сургуульд хэрэгжиж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан Оксфордын академик англи хэлний EAP хөтөлбөрт заавал хамрагдана.

3.7 Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулах

3.7.1 дээд боловсролтой иргэн

3.7.2 дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын сургалтад элсэх суралцагч

3.7.3 гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж , дүйцүүлсэн батламж авсан иргэн

3.7.4 гадаад улсын ижил түвшний их дээд сургуулиас шилжин ирж суралцагч

3.8 Эчнээ, орой, бямба гаригийн ангид элсэгчид нь тухайн элсэж буй хөтөлбөрөөс өөр мэргэжлээр доорх хүснэгтэд заасан боловсролын зэрэг эзэмшсэн байна.

 

Хөтөлбөрийн нэр

Суралцах хэлбэр

Элсэгчийн боловсролын зэрэг

 

Гадаад хэлний орчуулга

/англи хэл, хятад хэл, солонгос хэл/

 

бакалавр

 

Бизнесийн удирдлага

 

 

Нягтлан бодох бүртгэл

орой, бямба

 

Эрх зүй

 

 

 

Сэтгүүл зүй

 

 

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

 

 

 

 

 

Улс төр судлал

 

 

Хүснэгт 2

3.9 Магистр, докторын ангид элсэгчид нь тухайн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг эзэмшсэн байна.

 

Хөтөлбөрийн нэр

Элсэгчийн боловсролын зэрэг

Элсэлтийн шалгалт

 

 

 

Эрх зүй

 

Эрх зүйн онол, эрх зүйн философи

 

Гадаад хэл шинжлэл

Ерөнхий хэл шинжлэл, хэл шинжлэлийн удиртгал

 

Боловсрол судлал

Боловсрол судлал

 

Улс төр судлал

Нийгмийн тухай мэдлэг

 

Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй

 

Нягтлан бодох бүртгэл

Эдийн засгийн онол

 

 

 

Банк

 

Даатгал

 

Хүний нөөцийн менежмент

 

 

 

 

 

Боловсрол судлал

 

Боловсрол судлал, англи хэл

 

Эрх зүй

Эрх зүйн онол, эрх зүйн философи

Хүснэгт 3

3.10 Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.

3.11 Англи хэлний нэгдсэн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн суралцагч Отгонтэнгэр их сургуульд хэрэгжиж буй Оксфордын академик англи хэлний EAP хөтөлбөрт 2 улирал дараалан суралцана. Энэ тохиолдолд уг хөтөлбөрийн ном сурах бичиг, цахим платформд нэвтрэх эрхийн төлбөр болох 210 ам.долларыг заавал төлнө.

Дөрөв. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

4.1 Бүртгүүлэгчийн оноог энэ журмын 3.2-т заасан шалгалтын хичээлийн чиглэл, оноогоор тооцно. Шалгалтын оноо нь ОТИС-аас баталсан босго оноонд хүрсэн байна.

4.2 Жагсаалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

4.3 Оюутан элсүүлэх шалгаруулалтыг ЭЕШ-ын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дуусах ба элсэлтийн комисс ил тодоор ОТИС-ийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

Тав. БҮРТГЭЛ

5.1 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2021 оны 08-р сарын 17-ны өдрөөс 08-р сарын 21-ний хооронд ажлын цагаар сургалтын нэгдсэн албанд ирж эрхээ баталгаажуулна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан материал авах хугацааг жич зарлаж болно.

  • 3х4 хэмжээтэй цээж зураг 4% /сүүлийн гурван сард авахуулсан/
  • ЭЕШ-ийн батламж /эх хувь/
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
  • сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
  • элсэхийг хүссэн тухай өргөдөл
  • суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн эссе
  • сургалтын төлбөр төлсөн баримтыг битүүмжлэл сайтай хавтаст хийсэн байна.

5.2 Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.

5.3 Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол элсэхээс татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.

5.4 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.1-т заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ОТИС  хариуцлага хүлээхгүй.

5.5 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

Зургаа. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

6.1 Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /D011408/, Сэтгүүл зүй /D032101/, Аялал жуулчлалын менежмент /D041304/ хөтөлбөрөөр элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

6.2 Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл-D011409/, Нийгмийн ажил /D092301/, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/, Сэтгэл судлал /D031301/, Олон улсын харилцаа /D031202/  хөтөлбөрт элсэх эрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

6.3 Компьютер програм хангамж /D061302/ хөтөлбөрт элсэх эмэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

6.4 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг хангасан 6.4.1, 6.4.2-т заасан хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн нийт элсэгчдэд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлнө

          6.4.1  Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч бүрт эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,5 сая төгрөгийн хөнгөлөлт

          6.4.2  Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх анги**-ийн элсэгч бүрт эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 30%-ийн хөнгөлөлт

6.5 ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт /Хүснэгт 1.-ийн ЭЕШ-ын онооны хөнгөлөлт тооцох суурь шалгалтыг харна уу/

6.5.1  Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/ хөтөлбөрөөр элсэгчийн хувьд суурь хичээл нь 501 ба түүнээс дээш оноотой бол хүйс харгалзахгүй эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө

6.5.2  Компьютер програм хангамж /D061302/ хөтөлбөрт элсэх эрэгтэй элсэгчийн хувьд суурь хичээл нь 501 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө

6.5.3  Агаарын тээврийн үйлчилгээ,  Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх ангиас** бусад хөтөлбөрөөр элсэгчийн ЭЕШ-ын суурь хичээлээр 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100%, 601-700 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75%-ийн хөнгөлөлт

6.5.4 Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч нь ЭЕШ-ын суурь хичээлээр 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 2,5 сая төгрөгийн, 601-700 оноотой бол 2,0 сая төгрөгийн хөнгөлөлт

6.6 75% ба түүнээс дээш хөнгөлөлттэйгээр элсэн суралцагч нь Оксфордын EAP хөтөлбөрийн ном сурах бичиг болон цахим платформд нэвтрэх эрхийн төлбөр /210 ам.доллар/-ийг эхний хичээлийн жилд заавал төлнө.

6.7 2021-2022 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч нь төгсөх хүртэлх хугацаандаа сургуулиас гарах, жилийн чөлөө авах бол шалтгаан үл харгалзан хөнгөлөгдсөн сургалтын төлбөрийг төлж тооцоог дуусгана

6.8 Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг давхардуулан олгохгүй.

Долоо. БУСАД

7.1 Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

7.2 Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.

7.3 Магистр, докторын ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс мэргэжлийн тэнхим нэгжтэй хамтран жич зохион байгуулна.

7.4 Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.5 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

  • Хаяг: БЗД, 5-р хороо, Жуковын музейн зүүн талд                      
  • Утас: 453944, 99882882, 99120889, 89074494
  • Элсэлтийн цахим бүртгэлийн систем: http://elselt.otgontenger.edu.mn
  • E-mail:info@otgontenger.edu.mn         
  • Web site: www.otgontenger.edu.mn
  • Сургалтын төлбөр төлөх данс: Худалдаа хөгжлийн банк 2609027527
Бакалаврын сургалтын журам 1-4

Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэн батлав

Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын сургалтыГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын Боловсролын хууль болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан Отгонтэнгэр их сургууль /цаашид ОТИС гэх/-д дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.

1.2 ОТИС-ийн багш, оюутан, суралцагч сургалтын нэгдсэн албаны ажилтан, бусад сургалтад оролцогч этгээд энэхүү журмыг мөрдөнө.

1.3 Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой иргэнийг нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч, логик сэтгэлгээтэй, санаачилгатай, тодорхой шинжлэх ухааны /нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, байгалийн ухааны зэрэг/ суурь мэдлэг эзэмшүүлж, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай дээд боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

1.4 ОТИС-ийн бакалаврын зэрэг олгох сургалт нь үндсэн болон цагийн /орой, эчнээ/ гэсэн хэлбэртэй байна.

1.5 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ОТИС-ийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэж, захирал шийдвэр гаргана.

 

Хоёр. Журмын нэр томьёо

2.1 Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

    2.1.1  “суралцагч” гэж Бакалаврын зэрэг олгох сургалт нь багц цагаар хэмжигдэх ба бакалаврын зэрэг нь дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд энэ шатлалд хамрагдан суралцаж байгаа оюутныг

    2.1.2  “хөтөлбөр” гэж /Curriculum/. хоорондоо уялдаа холбоотой бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн /хөтөлбөрийн танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа/ тодорхой шатны боловсролын зэрэг /degree/ олгоход нийцүүлсэн суралцагчийн суралцах сургалтын баримт бичгийг

    2.1.3  “үндсэн мэргэжил /Major/ гэж  оюутны суралцах үндсэн чиглэл буюу тухайн шинжлэх ухааны тодорхой мэдлэг, чадвар дадлыг заавал буюу сонгон суралцах хэлбэрээр бакалаврын зэрэг олгох түвшинд эзэмшүүлэх зорилготой мэргэжлийн чиглэлийг

   2.1.4  “хавсарга мэргэжил /Minor/” гэж тодорхой болзол хангасан оюутанд суралцаж байгаа үндсэн мэргэжлийн зэрэгцээ өөр мэргэжлийн чиглэлээр системтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой мэргэжлийн чиглэлийг

   2.1.5 “хос мэргэжил /Double Major/” гэж тодорхой болзол хангасан оюутанд суралцаж байгаа үндсэн мэргэжил болон өөр чиглэлээр хоёр дахь мэргэжлийг эзэмшүүлэх зорилготой  мэргэжлийн чиглэлийг

   2.1.6 “гүнзгийрэн мэргэжих /Track/” гэж үндсэн мэргэжлийн дагуу гүнзгийрэн судлахад чиглэсэн багц хичээл

   2.1.7 “сургалтын төлөвлөгөө” гэж хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд судлах хичээлийн жагсаалт, агуулгын багтаамж, хичээлийн хэлбэр, дараалал, дадлагын төрлийг тусгасан баримт бичиг.

   2.1.8  “хичээлийн хөтөлбөр” гэж сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийн индекс, зорилго, зорилт, оюутны эзэмшвэл зохих онолын ба практик мэдлэг, чадварын агуулга, хандлага, үнэлгээ, арга зүй, тухайн хичээлийн багтаамж/багц цаг, ашиглавал зохих ном, сурах бичиг, эх сурвалжийн жагсаалтыг тодорхойлсон баримт бичиг.

   2.1.9  “хичээлийн индекс.” гэж хичээл тус бүр тусгай ялгах дугаар буюу индекстэй байна. Индекс нь тухайн шинжлэх ухааны салбарын хичээлийн ерөнхий нэрийн 4 үсэг /англиар/ ба 3 оронтой тооноос бүрдэх бөгөөд эхний орон нь уг хичээлийн орох курс /түвшин/-ийг, дараагийн хоёр орон тухайн хичээлийн дугаар /хичээл хоорондын залгамж холбоо, дэс дарааллыг харгалзан тогтоосон/-ыг илэрхийлнэ. Үүнд:

100-199 дугаартай бол ерөнхий суурь чиглэлд нийтээр заавал судлах хичээл

200-299 дугаартай бол ерөнхий суурь чиглэлд мэргэжлийн онцлогоос хамаарч судлах хичээл

300-399 дугаартай бол мэргэжлийн суурь хичээл

400-499 дугаартай бол мэргэжлийн хичээл

   2.1.10 “ерөнхий суурь /General Education/ хичээл” гэж ОТИС-ийн бакалаврын сургалтад тавигдах суурь шаардлагыг хангахад чиглэсэн

               1. Нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвар

                2. Эзэмшсэн мэдлэг ур чадвараа амьдралд бүтээлчээр бодитой ашиглах дадал олгох үндсэн зорилго бүхий дээд боловсролын суурь судлагдахуун.

   2.1.11 “мэргэжлийн суурь /Core/ хичээл” гэж оюутанд суралцах үндсэн чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн салбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал судлах хичээл.

   2.1.12 “мэргэжлийн /Major course/ хичээл” гэж тодорхой мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн оюутанд шинжлэх ухаан, мэргэжлийн чиглэл, салбараар төвлөрч гүнзгийрэн судлах боломж олгодог заавал болон сонгон судлах хичээл.

   2.1.13 “заавал судлах /Compulsory/ хичээл” гэж тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл.

   2.1.14 “сонгон судлах /Elective/ хичээл” гэж тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг судлах зорилгоор тодорхой бүлэг хичээлүүдээс оюутан өөрөө сонгон судлах хичээл. Сонгон судлах хичээлийн анги бүрдэлт нь 15-аас багагүй оюутан байна. /Хөтөлбөрийн онцлогоос хамаарч 15 оюутанд хүрэхгүй тохиолдолд мэргэжлийн тэнхимийн саналыг харгалзаж болно/

   2.1.15 “залгамж /Prerequisite/ хичээл” гэж тодорхой хичээлийг судлахаас өмнө амжилттай судалсан байвал зохих хичээл.

   2.1.16 “зэрэгцүүлэн судлах /Corequisite/ хичээл” гэж тухайн хичээлтэй зэрэгцүүлэн судалж болох хичээл

  2.1.17 “чөлөөт сонголт /Free elective/ хичээл” гэж суралцагч өөрийн хүсэл сонирхлоор сонгох боломжтой, ОТИС-аас санал болгож байгаа зэрэгцүүлэн судлах боломжтой бүх хичээл. Тухайн сонгож буй хичээл нь залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзсэн байна.

   2.1.18 “лекцийн хичээл” гэж шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй өгөх зорилготой багшийн тайлбарлан ярих болон сурган хүмүүжүүлэх бусад арга, хэрэгслийг хэрэглэж буй сургалтын хэлбэр юм.

   2.1.19 “семинарын хичээл” гэж онолын материалыг гүнзгийрүүлэн судлах, ерөнхийлөн дүгнэх, сэтгэхүйн шүүмжлэлт шинжийг хөгжүүлэх, мэдлэг хуримтлуулах, бүтээлч санаачилга болон ур чадварт суралцах, эргэцүүлэл хийх, өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй хамгаалах, илэрхийлэх дадал бүрэлдүүлэхэд чиглэсэн сургалтын хэлбэр юм.

   2.1.20  “дадлага” гэж суралцагчийн танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг чадварыг практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлэх зорилгоор мэргэжлээс хамаарч дадлага нь танилцах, үйлдвэрлэлийн, клиник, багшлах, орчуулах гэх мэт хэлбэрүүдтэй байх ба сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагад тусгайлсан удирдамжийн дагуу зохион байгуулах сургалтын хэлбэр.

   2.1.21 “багц цаг” гэж боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавигдах нийтлэг шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. Нэг багц цагийн хэмжээ нь бакалаврын хөтөлбөрийн хувьд 48 цагтай тэнцүү байна.

   2.1.22 “хичээлийн багц цаг” гэж хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь улиралд тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Суралцагчийн нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах дараах багц цаг бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно. Үүнд:

Лекц 1 цаг + суралцагчийн бие даан суралцах 2 цаг

Семинар 2 цаг + суралцагчийн бие даан суралцах 1 цаг

Лабораторийн хичээл 3 цаг

Дадлага, бакалаврын судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг нэг багц цагтай дүйцүүлж тооцно.

   2.1.23 хичээлийн цаг нь 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

  2.1.24 оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөө дэх хичээлийн агуулгыг оюутан хичээлийн явцад болон эцэст хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд “хувьчилсан оноо”, “үсгэн дүн”, “тоон дүн” гэсэн хэлбэртэй байна.

  2.1.25 “хувьчилсан оноо” гэж тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Үнэлгээ нь явцын /formative/ ба улирлын /summative/ үнэлгээ гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тэдгээр нь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.

  2.1.26 “үсгэн дүн” гэж оюутны мэдлэг, чадварын түвшнийг илэрхийлэх /А, А-/, /В, В-/, /С, С-/, /D, D-/, F  үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр үсгээр илтгэсэн дүнд /4.0, З.6/, /3.1, 2.7/, /2.3, 1.9/, /1.4, 1.0/, 0 гэсэн тоогоор илтгэсэн голч дүнг харгалзуулна.

  2.1.27 “явцын үнэлгээ” гэж тухайн хичээлийн явцад оюутан эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшиж буйг үнэлж багш суралцагчийн сургах, сурах үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх үзүүлэлт.

  2.1.28 “улирлын шалгалт” гэж тухайн хичээлийг судалж дууссаны дараа оюутан уг хичээлийн хөтөлбөрт заасан мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшсэнийг үнэлэх гол үзүүлэлт.

  2.1.29нэгдсэн ба төгсөлтийн шалгалт” гэж боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг бүрэн судалсан суралцагчийн тухайн хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь тухайн хөтөлбөрөөр төгсөгчдөд тавих шаардлагад нийцсэн эсэхийг үнэлэх гол үзүүлэлт.

  2.1.30 “голч оноо” гэж  багц цаг бүхий хичээл бүрээр суралцагчийн авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хуваасан /арифметикийн жинлэсэн дундаж/ үзүүлэлт.

  2.1.31 “голч дүн” гэж суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.

  2.1.32 “бакалаврын судалгааны ажил” гэж бакалаврын сургалтын агуулгыг дүүргэж буй оюутан тухайн үндсэн мэргэшлээр бакалаврын зэргийн дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь мэдлэг, чадвараа хөгжүүлэх  зорилгоор хийж болох судалгааны ажил юм.

  2.1.33 “сургалтын нэгдсэн алба” гэж ОТИС-ийн бакалаврын болон магистр, докторын сургалтын бодлого төлөвлөлтийг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах бүртгэл мэдээлэл, суралцагч, багш нарын асуудал эрхэлсэн төв алба байна.

  2.1.34 “хөтөлбөрийн хороо, хөтөлбөрийн дэд хороо” гэж ОТИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос болон хавсарга мэргэжил олгох хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх аргачлалыг тогтоож, хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн дүгнэлт хийж, бодлого зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах нэгж байна.

 2.1.35 “элсэлтийн ерөнхий шалгалт” гэж их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авьяасыг тодорхойлон, тухайн их, дээд сургуулийн түвшин, элсэлтийн шаардлагыг хангасан суралцагчийг сургуулийн нөөц бололцоо, хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой шалгалт юм. Уг шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс нэгдсэн журмаар зохион байгуулна. Мөн элсүүлэх мэргэжлээс хамаарч мэдлэгийн болон ур чадварын шалгалтыг ОТИС-аас нэмэлтээр авч болно.

 

Гурав. Бакалаврын зэрэг олгох сургалтын удирдлага, зохион байгуулалт

3.1 Бакалаврын зэрэг олгох сургалтын ажлыг сургалтын нэгдсэн алба болон хөтөлбөрийн ерөнхий хороо нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, ОТИС-ийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөн,  удирдлагаар хангаж, зохион байгуулна.

3.2 Сургалтын нэгдсэн алба болон хөтөлбөрийн хороо нь ОТИС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллана.

3.3 Сургалтын нэгдсэн албаны үндсэн чиг үүрэг

        3.3.1сургалтын нэгдсэн алба нь бакалаврын сургалтын ажлын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын асуудлыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавьж сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангана.

           3.3.2 боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулна.

          3.3.3 сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлнэ.

          3.3.4 багш нарын сургалтын цагийн ачааллыг хянаж, багшийн зохистой орон тоог хангах, багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулна.

          3.3.5 суралцагчийн мэдлэг, чадварыг дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн сургалт, судалгааны техник хэрэгсэл, арга барил ашиглах асуудлыг удирдан зохион байгуулна.

      3.3.6 сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, ном, мэдээллийн хангамжийг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, сургалтад мэдээллийн технологийг нэвтрүүлэх, сургалтын холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

         3.3.7 сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн стандарт болон сургалтын технологийн хэрэгжилтэд хяналт тавина.

         3.3.8 багшийн сургалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт хийнэ.

         3.3.9  цахим сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

         3.3.10 суралцагчийн сурах үйл ажиллагааг удирдан явуулах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.

         3.3.11 сургалтын мэдээллийн системийг ОТИС-ийн сургалтын шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлж сайжруулахад систем программын харилцагч байгууллагатай идэвхтэй холбоотой байх

         3.3.12 сургалттай холбоотой статистик мэдээллээр хангах

3.4 Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад ОТИС-ийн холбогдох бусад нэгжийн оролцоо

       3.4.1 сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад нэгжүүд уялдаа холбоотой, хариуцлагатай хамтран ажиллаж холбогдох дүрэм журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, эргэн тайлагнан ажиллана.

       3.4.2 хөтөлбөрийн хороо болон дэд хороодын оролцоо

      3.4.2.1 хөтөлбөрийн хороо болон хөтөлбөрийн дэд хороод нь “Отгонтэнгэр их сургуулийн хөтөлбөрийн хорооны журам”-ыг баримтлан ажиллах ба хөтөлбөрийн хороодын гишүүдийг ОТИС-ийн захирлын тушаалаар батална.

3.4.3 бүтцийн сургууль, тэнхим нь

      3.4.3.1 багш нарын цагийн ачааллыг цаг тухайд нь сургалтын нэгдсэн албанд гаргаж өгөх.

      3.4.3.2 баталсан хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулах

      3.4.3.3 суралцагчдыг цаг хугацаанд нь бодитой үнэн, зөв үнэлж, дүнг цаг тухайд нь сургалтын мэдээллийн системд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих;

      3.4.3.4 хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг батлагдсан дүрэм журам, зааврын дагуу цаг тухайд нь боловсруулах, сайжруулах;

      3.4.3.5 эрдэм шинжилгээний хурал, их семинар, хэлэлцүүлэг зэрэг ажлыг суралцагчдын дунд зохион явуулах

      3.4.3.6 хичээлийн хэвийн үйл ажиллагаа, багш профессорын хичээлийн болон зөвлөгөө өгөх цаг баримтлах явц, суралцагчийн хичээлийн оролцоонд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах

      3.4.3.7 суралцагчдын дүнд статистик боловсруулалт хийж үр дүнд үндэслэн хичээлийн чанарт хяналт тавьж сайжруулах

      3.4.3.8 багш, ажилтныг хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, бусад шаардлагатай эд зүйлсээр хангах зэрэг ажлыг хариуцан ажиллана.

3.4.4 захиргаа хяналт шинжилгээ, үнэлгээний албаны оролцоо

       3.4.4.1 сургалтын үйл ажиллагаа болон суралцаж буй хөтөлбөр, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж, багш нарын талаарх суралцагчдын сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах

       3.4.4.2 сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөрийн хэрэгжилт, явцыг үнэлэх

       3.4.4.3 сургалтын чанар, стандарт хангалтын түвшинд хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах, удирдлагыг зөвлөмж, мэдээллээр хангах

       3.4.4.4 хөтөлбөр, төлөвлөгөөний үр дүн, үр ашигт байдал, нөлөөлөл дээр тулгуурлан багш нарын хичээлд үнэлгээ хийх

       3.4.4.5 улирлын, нэгдсэн болон төгсөлтийн шалгалт, элсэлт төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажилд хяналт тавьж санал хүргүүлэх

3.4.5 эрдэм шинжилгээ судалгааны төвийн оролцоо

        3.4.5.1 3эрдэм шинжилгээний хурал, их семинар зэрэг суралцагчдын дунд зохиогдох эрдэм шинжилгээний ажлыг холбогдох тэнхим, сургуулиудтай хамтран зохион байгуулах;

        3.4.5.2 эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлж холбогдох нэгжүүдэд тараах зэрэг ажлуудыг хариуцна.

        3.4.5.3 судалгааны үйл ажиллагааны хүрээнд магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах, сургалтын болон судалгааны ассистантшип /судалгааны сэдэвт ажил, төсөлд оролцуулж цалин урамшуулал олгох/ хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хариуцна.

3.4.6 санхүү, аж ахуй үйлчилгээний албаны оролцоо

        3.4.6.1 сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;

        3.4.6.2 сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжтай холбоотой мэдээллийг сургалтын мэдээллийн системд цаг тухайд нь оруулах;

        3.4.6.3 сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжтай холбоотой мэдээлэл, тайланг цаг тухайд нь гаргах;

        3.4.6.4 харилцагч банкнуудын онлайн төлбөрийн хэвийн үйл ажиллагааг хянаж, гарсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх арга хэмжээ авах зэрэг ажлыг хариуцна.

        3.4.6.5 анги танхимын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаж хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;

3.4.7 гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны оролцоо

         3.4.7.1 ОТИС-д суралцах гадаадын суралцагч, судлаачийн визтэй холбоотой асуудлыг хариуцаж цаг тухай бүрд холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;

         3.4.7.2 гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдийн мэдээллийг суралцагчдад өгөх, сонгон шалгаруулалтыг зарлах, зохион байгуулах

         3.4.7.3 гадаадад суралцах хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагчдын материалыг холбогдох газруудад илгээх, шаардлагатай мэдээллээр удирдлага болон суралцагчдыг хангах

         3.4.7.4 гадаадын багш, суралцагчийг шаардлагатай тохиолдолд тосож авах, байранд байрлуулах, зөвлөгөө өгөх зэрэг бусад үйлчилгээг үзүүлэх;

        3.4.7.5 гадаадын багш, суралцагчтай холбоотой мэдээллийг сургуулийн цахим хуудсанд байршуулж мэдээллийг тогтмол шинэчлэх зэрэг ажлыг хариуцна.

3.4.8 маркетингийн албаны оролцоо 

        3.4.8.1 сургуулийн талаарх мэдээ, мэдээллийг түгээх, олон нийтэд сурталчлах

        3.4.8.2 элсэлтийн бодлого боловсруулахад оролцох, элсэлтийн үйл ажиллагаа, сургуулийн маркетингийн бодлогыг тодорхойлох

        3.4.8.3 дээд боловсролын зах зээлийн судалгаа хийж шинэ хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүтцийн сургууль, тэнхим, захиргааны зөвлөлд санал оруулах

 

Дөрөв. Сургалтын хөтөлбөр

4.1 Хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан, дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна.

4.2 Хөтөлбөр нь ерөнхий танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа болон бусад нэмэлт мэдээллээс бүрдэнэ.

4.3 Хөтөлбөрийг бакалаврын түвшинд үндсэн /өдөр/, цагийн /орой, эчнээ/ хэлбэрээр үндсэн, хавсарга мэргэжил олгох төрлөөр боловсруулна.

4.4 ОТИС-д зөвхөн хөтөлбөрийн ерөнхий хороогоор хэлэлцэж ОТИС-ийн захирлаар батлагдсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.5 Сургалтын хөтөлбөр боловсруулах, батлах, өөрчлөх үйл явцыг ОТИС-ийн хөтөлбөрийн хорооны журмаар зохицуулна

4.6 Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн агуулга, шаардлага

4.6.1 дээд боловсролын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь “Ерөнхий суурь /General education/”, “Мэргэжлийн суурь /Core/”, “Мэргэжлийн /Major/” болон “Чөлөөт сонголт /Free elective/” гэсэн бүтэцтэй байна.

Хөтөлбөрийн бүрдэл хэсгийн нэр

Тайлбар

Ерөнхий суурь

/General education/-

Бүтцийн сургуулийн шаардлага

Дээд боловсролын үндэс буюу ойлгомжтой ярих, бичих, тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах, олон ургалч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэх, бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан суралцах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой заавал болон сонгон суралцах хичээлүүд байна.

Мэргэжлийн суурь

/Соrе/-Хөтөлбөрийн шаардлага

Хөтөлбөрийн суурь мэдлэг, мэргэжлийн чиглэлийн анхдагч ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал болон сонгон судлах хичээлүүд байна.

Мэргэжлийн

/Маjor/

Оюутны суралцах үндсэн мэргэжлийн тодорхой мэдлэг, чадвар, дадлыг олгох, заавал болон сонгон суралцах хичээлүүд байна.

Чөлөөт сонголт

/Fгее elective/

Оюутан хавсарга болон хос мэргэжил эзэмших, магистрын хөтөлбөрийн зарим хичээлүүдийг судлах, их сургуулийн хэмжээнд хүссэн хичээлээ сонгон үзэхэд зориулагдсан хичээлүүд байна. Тухайн хичээл нь залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзсэн байна.

 

4.6.2 бакалаврын хөтөлбөрийн багц цагийг дараах байдлаар хуваарилна.

 

Хөтөлбөр

Цуглуулах багц цаг

Тайлбар

Ерөнхий суурь

Нийт багц цагийн 30%-аас илүүгүй

120 багц цаг бол бакалаврын зэрэг авахад шаардагдах хамгийн доод хэмжээ бөгөөд хөтөлбөрийн шаардлагаас үүдэн нэмэгдэж болно.

Мэргэжлийн суурь

Нийт багц цагийн 25%-аас илүүгүй

Мэргэжлийн

Нийт багц цагийн 45%-аас доошгүй байна

НИЙТ

120 багц цагаас доошгүй

Хавсарга мэргэжил

30 багц цагаас доошгүй

Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ.

Хос мэргэжил

60-90 багц цаг

Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ. Хоёр хөтөлбөрт ижил хичээл байвал аль алинд нь багц цагийг дүйцүүлэн тооцно.

Орой, эчнээ

120 багц /өмнөх дипломоос 30 багц цагийг тооцно/

Бакалаврын түвшинд эзэмшсэн мэргэжил болон суралцах мэргэжлээсээ хамааран суралцах багц цагийн хэмжээ өөрчлөгдөж болно.

 

 

4.6.3 бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцаж байгаа оюутан хөтөлбөрийн шаардлага хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр мөн магистрын хөтөлбөрийн хичээлийг давхар сонгон суралцах боломжтой.

4.6.4 ерөнхий суурь хичээлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шаардлагад нийцүүлэн ОТИС-ийн хөтөлбөрийн хорооны журмын дагуу боловсруулж батлах бөгөөд дараах агуулгын чиглэлтэй байна. Үүнд:

Агуулгын чиглэл

Хүрэх үр дүн

Хүмүүнлэгийн ухаан

Сэтгэлгээний түүхийг танин мэдэх, философи, уран зохиолын бичвэрт дүн шинжилгээ хийх чадвар, урлаг, гоо зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, ёс зүйн үнэлэмжийг төлөвшүүлэх.

Нийгмийн ухаан

Нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, хүмүүсийн харилцаа, зан үйлийг танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагад суралцах.

Иргэний боловсрол

Монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй, хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах.

Судалгаа шинжилгээний арга зүй

Тоон болон чанарын мэдээ баримтад шинжилгээ хийж үнэлэх, логик сэтгэлгээ хөгжүүлэх, шалтгаан үр дагаврын холбоог тогтоох, процессыг загварчлах, асуудал тодорхойлох чадвар эзэмшүүлэх.

Яриа, бичгийн ур чадвар

Эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй, товч тодорхой, үнэн зөв аман болон бичгийн өөрийгөө илэрхийлэх ур чадвар, эрдэм шинжилгээний бичлэгийн чадвар эзэмшүүлэх.

Англи хэл, бусад хэл

Англи хэл /бусад хэл/-ээр мэргэжлийн эх сурвалжийг ашиглаж чаддаг байх, англи хэлний ярих, сонсох, унших, бичих ур чадварыг ахисан дунд түвшинд /upper intermediate/ хүргэх.

Биеийн тамир, эрүүл ахуйн

Бие бялдраа хөгжүүлэх, эрүүл амьдрах ухаанд суралцах, эрсдэл гамшгийн үед аюулгүй байдлаа хангах, анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх.

Гамшгаас хамгаалах менежментийн үндэс

Эрсдэл гамшгийн үед аюулгүй байдлаа хангах, анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх

 

 

4.6.5 боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталснаас бусад бүтцийн сургуулийн ерөнхий суурь хичээлийн агуулгын чиглэл бүрээс үзэх багц цагийн хэмжээг ОТИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хороо батална.

4.6.6 оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл ажиллагааг холбогдох журмаар зохицуулах бөгөөд тус журамд заасны дагуу ерөнхий суурийн хичээлийн тодорхой багц цагийг амжилттай судалсны дараа мэргэжлийн хөтөлбөр сонгуулна.

4.6.7 мэргэжлийн суурь /хөтөлбөрийн шаардлага/ хичээлийн багц цагийг тухайн бүтцийн сургуулийн санал болгож буй мэргэжлийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй болон бусад суурь ойлголтыг өгөх зорилготой хичээлүүд байна.

4.6.8 мэргэжлийн хичээл нь бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлээс бүрдэнэ. Мэргэжлийн хичээлийн багц цагт тухайн мэргэжлийн эзэмшвэл зохих шинжлэх ухааны мэдлэг, шаардагдах ур чадвар, дадлыг олгох заавал болон сонгон судлах хичээлүүд орно. Мэргэжлийн хичээлийг гүнзгийрэн судлах хэлбэрээр тэнхим санал болгож болно.

4.6.9 чөлөөт сонголтын хичээлийн зорилго нь оюутан ОТИС-д зааж байгаа нийт хичээлээс /залгамж холбоотой хичээл бол өмнөх хичээлийг нь үзсэн тохиолдолд/ өөрийн сонирхлын дагуу чөлөөтэй сонгох боломжийг олгоход оршино.

4.6.10 хавсарга мэргэжил олгох хөтөлбөр нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд давуу боломжтой оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх бөгөөд нийт 30 багц цаг /мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл/-аас багагүй байна. Үндсэн мэргэжлийн зэрэгцээ ижил чиглэлээр хавсарга мэргэжил эзэмших бол 150 багц цагаас багагүй байна.

4.6.11 хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна суралцах гэж буй хөтөлбөрийнхөө шаардлагыг хангаж, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судална. Хос мэргэжил эзэмшиж байгаа оюутан хоёр бакалаврын зэрэг авахад шаардагдах нийт багц цагийн хэмжээ 180 багц цагаас багагүй байна.

4.6.12 оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөө дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно.

4.6.13 хавсарга болон хос мэргэжлээр суралцах эрхийг бүтцийн сургуулийн захирлын зөвшөөрлийг үндэслэн ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Уг тушаалд сургалтын хэлбэрийг тодорхой заана.

4.6.14 оюутны бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, ердийн хугацаанаас 3 хүртэл жилээс доошгүй байх ба тодорхой нөхцөлд үүнээс өөр байж болно.

4.6.15 оюутны чөлөөтэй байсан хугацааг суралцсан хугацаанд тооцохгүй. Багцын гүйцэтгэлээр суралцсан улирлыг тооцож өвөл, хавар  гэсэн 2 удаагийн төгсөлт хийнэ

Магистр, Докторын сургалтын журам 1-2

Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэн батлав

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Дээд боловсролын тухай хууль, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/370 тоот тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”, Отгонтэнгэр их сургуулийн /цаашид ОТИС гэх/ дүрмийг үндэслэн магистрын сургалтыг ОТИС-д зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.2

1.2Тус сургуулийн магистрын сургалтын агуулга нь бакалаврын зэрэгтэй мэргэжилтнийг элсүүлэн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалтад хамруулж эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, хүн бие дааж өөрийгөө хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал, ёс зүйг эзэмшин, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

1.3 Магистрын судалгааны ажил нь тухайн салбарын удирдлага зохион байгуулалтад тулгамдаж буй асуудлыг сонгож шинжлэх ухааны арга зүйг ашиглан баримт өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх ур чадвар эзэмшсэн болохоо нотлон харуулсан судалгааны бүтээл байна.

Хоёр. Удирдлага зохион байгуулалт

2.1 Магистрын сургалтыг ОТИС-ийн сургалтын нэгдсэн алба эрхлэн явуулна. Сургалтын нэгдсэн алба нь ОТИС-ийн дүрмийн дагуу томилогдсон Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг сургуулийн үндсэн нэгж болно.

2.2 Сургалтын нэгдсэн алба нь дарга, бүтцийн сургууль хариуцсан менежерүүдээс бүрдэнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны төв нь суралцагчдад судалгааны арга зүйн зөвлөгөө өгч, их семинарыг зохион байгуулж, эрдэм шинжилгээний ажлын мэдээллийн сан бүрдүүлэх, судалгааны бүтээлээр үйлчлэх ажлыг хариуцна.

2.3 Сургалтын нэгдсэн алба нь хэрэгжүүлж байгаа магистрын хөтөлбөр тус бүрээр түүнийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн болон чанарын удирдлагаар хангаж, тухай бүр үнэлгээ хийх үүрэг бүхий хөтөлбөрийн дэд хороо ажиллуулна.

2.4 Сургалтын нэгдсэн алба нь ОТИС-ийн эрдмийн зөвлөл, бүтцийн сургууль, Эрдэм шинжилгээ судалгааны төв, магистрын хөтөлбөрийн дэд хороод болон бусад сургуулийн магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх,эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлүүдтэй нягт хамтран ажиллаж сургалт, судалгааны ажлын чанарыг сайжруулах, цаашид хөгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана.

2.5 Сургалтын нэгдсэн алба нь магистрын зэргийн сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалт, судалгаа, профессор, суралцагч болон санхүүгийн үйл ажиллагаанд чанарын хяналт тавих, магистрын зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулна.

2.6 Сургалтын нэгдсэн албаны үйл ажиллагааны зардал нь ОТИС-ийн төвлөрсөн төсөвт жил бүр тусгагдана. Төсвийн зарцуулалтын асуудлыг ОТИС-ийн захирлын тушаалаар зохицуулна.

2.7 Сургалтын нэгдсэн алба нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

      2.7.1 ОТИС-ийн стратеги төлөвлөгөө болон ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх 2018-2022 оны хөтөлбөртэй уялдуулан энэхүү журамд заасны дагуу магистрын сургалтыг зохион  байгуулж, магистрантын суралцах орчин, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

     2.7.2 магистрын сургалтад суралцагчийн оролцоог дэмжсэн, хөтөлбөрт суурилсан, идэвхтэй арга хэлбэрээр болон цахимаар зохион байгуулж болно.

     2.7.3 магистрын судалгааны ажил нь зохиогчийн эрхийн зөрчилтэй эсэхийг шалгах зорилгоор бүтээлийн хуулбарлалт илрүүлэх /plagiarism detector/ систем бүрдүүлж, журмаар зохицуулна.

     2.7.4 сургалтын үйл ажиллагааны хүрээнд магистрын сургалтын хөтөлбөр шинээр нээх, хаах, оюутан элсүүлэх, кредит цагийн биелэлт, чанарт хяналт тавих, оюутан төгсгөх, туслах /дагалдан/ багшаар ажиллуулах /бакалаврын сургалтад оролцуулж цалин урамшуулал олгох/ болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

     2.7.5 судалгааны үйл ажиллагааны хүрээнд магистрантын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах, судалгааны туслахаар ажиллуулах /судалгааны сэдэвт ажил, төсөлд оролцуулж цалин урамшуулал олгох/ хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэвлэн нийтлэх бодлогыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

    2.7.6 хөтөлбөрийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны багц цагийг чанартай биелүүлэх, судалгааны ажилд тасралтгүй оролцох, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, хэвлэн нийтлүүлэх, сургалт, судалгааны туслах ажилтны хөтөлбөрт хамрагдах зэрэгт магистрантын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;

  2.7.7 сургалт, судалгааны зардал, цагийн тооцоо, төлбөр, тэтгэлгийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны судалгааг дэмжих санхүүжилт, тэтгэлгийн сан бий болгох санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг санхүүгийн албатай хамтран зохион байгуулах.

Дотоод журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ-ээс

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, сургуулийн үйл ажиллагаатай холбоо бүхий аливаа харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрт нийцсэн байна.
1.3. Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистрын болон докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дээд боловсролын байгууллага мөн.
1.4. Отгонтэнгэр их сургууль нь төрөөс баримталж буй боловсролын бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлж иргэдэд дээд боловсрол эзэмшихэд нь үйлчлэх зорилготой байна.
1.5. Отгонтэнгэр их сургууль нь хуулийн этгээд бөгөөд хууль тогтоомжийн дагуу төрийн болон бусад аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургууль бусад байгууллагатай харилцан тэгш харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
1.6. Отгонтэнгэр их сургууль нь нэг загварын дардас, тэмдэг, албан бичгийн нүүр хуудастай байна.
1.7. Отгонтэнгэр их сургуулийн хэмжээнд нэг загварын сурлагын дэвтэр, диплом, үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэгийг ашиглана.
1.8. Отгонтэнгэр их сургууль нь эрдэм шинжилгээний болон улирлын тогтмол хэвлэлтэй байж болно.

Суралцагч

3.1.1. суралцагч нь бүрэн дунд, тусгай дунд, дээд боловсрол эзэмшсэн бакалавр магистрын зэрэгтэй байж болох ба их дээд сургуулийн уралдаант шалгалт болон магистрантур, докторантурын шалгалтанд орж тэнцсэн, суралцах мэргэжлийнхээ зохих түвшний сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн эзэмших чадвартай бөгөөд сонирхолтой, сурах арга барил эзэмшсэн, тухайн мэргэжлээр суралцахад харшлах ёс суртахууны болон бие бялдар, эрүүл мэндийн доголдолгүй байна.
3.1.2. суралцагч элсүүлэх, төгсгөх, сахилгын арга хэмжээ авах, сургуулиас хөөх, чөлөө олгох, хасах, сургалтын төлбөр хөнгөлөх, чөлөөлөх, сургууль шилжүүлэх, анги дэвшүүлэх асуудлыг ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
3.1.3. суралцагчийн эрх:
– хүндэтгэх шалтгааны улмаас тухайн хичээлийн 30 хүртэл хувьд сууж чадаагүй боловч лаборатори, дадлага, семинарын хичээлийг нөхөн хийж, ангийн ажил, төсөл хамгаалсан суралцагч шүүлэг, шалгалт, зохих түвшний диплом хамгаалалтанд орох
– өөрийн сонирхсон чиглэлээр сонгон суралцах талаар сургуулийн захиргаанд хүсэлт оруулах
– сургалтын зориулалттай өмч хөрөнгө, эд хогшил, анги танхимыг зориулалтын дагуу ашиглах
– хүндэтгэн үзэх шалтгаантай бол бүтцийн болон салбар сургуулийн захирлын зөвшөөрлөөр шүүлэг, шалгалтанд урьдчилан орох
– эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх
– хичээл, сургалтын бусад цагаар хөдөлмөр эрхлэх
– сургуулийн бүтэц, зохион байгуулалт болон сургалтын үйл ажиллагааны талаар санал бодлоо сургуулийн захиргаанд илэрхийлэх
3.1.4. хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон суралцагчид холбогдох баримтыг үндэслэн сургуулийн захиргаа чөлөө олгож, дараагийн жилийн зохих улиралд кредит цагаа нөхөн гүйцээж болно.
3.1.5. суралцагчийн үүрэг:
– сонгон авсан мэргэжлээрээ онолын мэдлэг, мэргэжлийн дадлага гүн бат эзэмшин сургалтын төлөвлөгөөнд заагдсан шүүлэг, шалгалтыг тогтоосон хугацаанд нь бүрэн өгөх. Жич: тасалсан цагаа кредит гүйцээхээр зохих улиралд нь нөхөн хичээллэхгүйгээс ганцаарчилсан хэлбэрээр кредит цагаа нөхөн хийх, шалгалт дахин өгөх тохиолдолд нэмэлт төлбөр төлнө.
– ангийн болон лабораторийн ажил, дадлагын тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж, тайланг хамгаалах
– онол, улс төр, гоо зүй, гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэх
– сургуулийн захиргаа, тэнхимээс зохиож буй сургалт хүмүүжлийн ажилд идэвхитэй оролцон өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх
– хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмших
– үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн ажилд идэвхитэй оролцох
– нийтийг хамарсан биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, цаг үеийн ажилд оролцох
– хичээлийн ба дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлж, ариун цэвэр, соёлжилт, дэг журмын талаар гарсан аливаа зөрчилтэй тэмцэх
– сургуулийн эд хогшил, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, зориулалтаар нь хэрэглэх
3.1.6. сургуулийн бүх анги танхим, сургалт үйлдвэрлэлийн лабораториудын ариун цэвэр, эмх цэгцийг сахиулахад оюутнууд биечлэн оролцоно.
3.1.7. суралцагчийн хөнгөлөлт:
Бакалаврын зэргийн өдөр, оройн хэлбэрийн сургалтанд хамрагдсан суралцагч эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь, эхний 4 ба түүнээс дээш улирал А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ. Амжилттай суралцсаны хөнгөлөлтийг ректорын тушаалаар эдлүүлнэ.
3.1.8. суралцагчдад хүлээлгэх хариуцлага:
Суралцагчийн сурах үйл ажиллагааг үнэлэх журам, хичээлийн байранд дагаж мөрдөх журам зөрчсөн, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан суралцагсдад дараах хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:
– сануулах
– сургуулиас хасах
– сургуулиас хөөх
Зуны болон өвлийн амралт, чөлөөний дараа тогтоосон хугацаанд суралцагч хичээлдээ эргэж ирсэн байх ёстой. Хэрэв хүндэтгэх шалтгаангүйгээр эсхүл тодорхой бус шалтгаанаар 14-өөс дээш хоногоор хичээл тасалсан оюутныг анги дэвшүүлэхгүй улираах буюу сургуулиас хасах асуудлыг харъяалах тэнхимийн саналыг үндэслэн ректорын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Отгонтэнгэр Их сургуулийн дэргэдэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа

5.1. Отгонтэнгэр их сургуульд оюутан, багш, ажилчдын олон нийтийн байгууллага ажиллаж болно.
5.2. Олон нийтийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа олон нийтийн байгууллагын тухай Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд их сургуулийн дотоод журамд нийцүүлэн явуулна.
5.3. Олон нийтийн байгууллага нь Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон ректорын зөвлөлд тэдгээрийн эрх хэмжээний асуудлаар санал оруулж болно.
5.4. Олон нийтийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж болон Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Отгонтэнгэр их сургуулийн хүрээнд ажиллахыг сургуулийн захиргаа хориглох эрхтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм зөрчигчдөд Монгол улсын Боловсролын хууль, тогтоомж болон Хөдөлмөрийн хууль, тогтоомж, Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.