Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Бид үйл ажиллагаандаа “Оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах журам”-ыг удирдлага болгон ажилладаг.

Төвийн зөвлөх багш: А.Буянжаргал

buyanjargal@otgontenger.edu.mn

99055279

우리 학교

교육 목표

ОТИС-ийн оюутнуудыг үр дүнтэй суралцах, эрүүл чийрэг, идэвхтэй хөдөлмөрлөх, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Зорилго

ОТИС-ийн оюутан, суралцагсдыг үр дүнтэй суралцах, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, орлогыг нэмэгдүүлэх, оюутныг нийгмийн идэвхтэй гишүүн болон төлөвших, зорилготой амьдралд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг бусад нэгж, үйл ажиллагаатай уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах

오트공텡게르대학교 비전

Олон улсын жишигт нийцсэн “Оюутанд үйлчлэх төв” болох

Үндсэн чиг үүрэг

  • Оюутан, залуучууд, төгсөгчдийг цагийн ажилд бүртгэх, цагийн болон түр ажлын байранд зуучилах
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн зөвлөх багш нь ажиллах оюутнуудыг мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллана.
  • Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах
  • Оюутны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, хөдөлмөрийн хөлс, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ зэргээр төрөлжсөн судалгааг хийх
  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт зохион байгуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Давуу талууд

1.

Хичээлийн бус цагаар ажил хийх, нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлоготой болох

2.

Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг цаг тухайд нь авах

3.

Ажил олгогчдод таны мэдээлэл түргэн шуурхай хүрэх

4.

Өөрт тохирсон ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулах

5.

Ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдах

6.

Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авах