Зорилго:
Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, судалгааны ажил хийх чадвар, дадал эзэмшүүлэх
Хамрах хүрээ:
Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, түүндээ чин сэтгэлээсээ хандаж чадах, эцсийн үр дүнг гаргаж тайлагнах хүсэл сонирхолтой бүх курсын оюутнууд байх
Хугацаа:
Нийт хичээлийн жил
Бусад:
Дугуйлангаас эзэмших чадвар, дадлууд
Эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих аргазүй талаар эзэмших чадварууд
• Судалгааны ажлын формат (format)
• Ажлын бүтэц (structure of paper)
• Ажлын бичилт ба хэв маяг (writing and style)
- Хэрэглэхэд зохимжгүй зарим норматив хэллэг (санаа бодол)
- Хэрэглэхэд зохимжгүй бусад хэллэг
- Өгүүлэл бичих явцдаа анхаарах зарим зүйл
• Ишлэл болон ашигласан материал хэрхэн хийх
Мэдээлэлд боловсруулалт хийх талаар эзэмших чадварууд
• Судалгааны мэдээлэл нэгтгэх, анализ хийхэд SPSS, E-Views программ ашиглах
• Программын боловсруулалтын үр дүнг тайлбарлаж сурах
• Үзүүлэлтүүдийн хамаарлыг шинжлэх
• Хамаарлын шинжилгээний үр дүнг тайлбарлах чадвар эзэмших
• Шинжилгээний үр дүнд тулгуурлан ирээдүйн утгыг таамаглах
Дугуйланд хамрагдсанаар:
• Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих чадвар эзэмших
• Та өөрийн сонгосон сэдвийн хүрээнд нэгээс доошгүй илтгэл хэлэлцүүлэх
• Бусадтай хамтран судалгааны ажил хийх
• Бусдын судалгааны ажилд туслах
Хөтөлбөр:
- Судалгааны аргазүйн тухай (2 цаг)
- Эрдэм шинжилгээний ажил, түүнд тавигдах шаардлага (2 цаг)
- Судалгааны зорилго, зорилт, үндсэн үе шат (2 цаг)
- Судалгааны аргазүйн сонголт, мэдээлэл цуглуулах аргууд (2 цаг)
- Судалгаанд явах - анхдагч болон хоѐрдогч эх үүсвэрээс мэдээлэл цуглуулах (2 цаг)
- Мэдээлэл боловсруулалт (2 цаг)
- Мэдээллээ нэгтгэх-MS Excel, SPSS болон E-Views программ ашиглах (2 цаг)
- Тайлан бэлтгэх (ЭШ-ний илтгэл, өгүүлэл, нийтлэл) (2 цаг)
Нийт 16 цаг
Хувь хүнийг хөгжүүлэн чадвахжуулахад чиглэгдэнэ.
Компьютер, компьютерийн хичээлд илүү сонирхолтой оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, компьютерийн зарим...
Клуб нь гишүүддээ өөрийнх нь эзэмшиж буй мэргэжлийг өөриймшүүлэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадваржуул...
Энэ дугуйлангийн хичээлийг явуулснаар оюутнуудын НББ-ийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, онолын мэдл...
“Санхүүгийн менежмент” хичээлийн чиглэлээр хичээллэх бөгөөд Эдийн засгийн салбарын мэргэжлийн III-IV...
Оюутны өөрийн үзэл санааг зөв цэгцтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, нийгмийн олон талт...
НББ-ийн мэргэжлийн ангийн оюутанууд танхимд эзэмшсэн онол аргазүйн мэдлэгээ практик үйл ажиллагаагаа...