Хүмүүнлэгийн их сургуулиас сэтгэл судлаач бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд анх удаагаа “Psychology_Тournament_2019” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд дөрвөн сургуулийн 13 багаас ур чадвар, мэдлэгээрээ манлайлж, ОТИС-ийн "Пентагон" баг 3-р байр эзэллээ.

Тэмцээн 3 үе шаттай зохион байгуулагдаж, 1-р үе шатанд “Нийгмийн асуудал ба сэтгэл судлаачийн шийдэл” сэдэвт багуудын видео бүтээлд 50 оноо, 2-р үе шатанд мэдлэг шалгах тест 25 оноо, 3-р үе шатанд асуулт хариулт, кейсийн тэмцээн 25 оноо гэсэн зарчмаар явагдсан юм.

Тэмцээндээ амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, дараа жилийн “Psychology Тournament_2019”-т улам өндөр амжилт гаргахыг хүсье.