Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Отгонтэнгэр Их Сургуулийн захирал Доктор (PhD) Н.Энхзаяа нар 2020 оны 10-р сарын 14-ны өдөр Монгол Улсад Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн (TISC) үндэсний сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа.

Отгонтэнгэр Их Сургууль үндэсний сүлжээ байгууллагын 14 дэх гишүүн байгууллагаар элсэж байгаа бөгөөд оюуны өмч инновацийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болж байна.