ТУЛАХ ЦЭГ
Зорилго: Клуб нь гишүүддээ өөрийнх нь эзэмшиж буй мэргэжлийг өөриймшүүлэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадваржуулах зорилгоор Илтгэх урлаг, Мэтгэлцэх урлаг, Эрдэм шинжилгээний илтгэл бичих чадвар гэсэн төрлүүдээр онол, практик хосолсон чанарын өндөр түвшинд сургалт яв
Хамрах хүрээ: Нийт оюутнууд
Хугацаа: Байнгын үйл ажиллагаатай
Бусад:

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын түүхэн замнал

  1. “ТУЛАХ ЦЭГ” клуб нь 2010 оны 12 дугаар сарын 12 нд ОТИС-ийн ХЗС-ийн
    оюутан Э.Эхболд, Ү.Амарбат нарын санаачилгаар анх “Парламентийн
    мэтгэлцээний” чиглэлээр үйл ажиллагаа явуулхаар байгуулагдаж байсан билээ.
    2010-2011 оны хичээлийн жилд “ТУЛАХ ЦЭГ” клуб нь нийт 20 оюутны
    бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан.
  1. “ТУЛАХ ЦЭГ” клуб нь ОТИС-ийн ХЗС-ийн захирал Ц.Алтанцэцэг багшийн
    санаачилгаар 2011 оны 9 дүгээр сарын 30 ны өдөр “Оюутны зөвлөл”-тэй хамтран
    клубын үйл ажиллагааны чиглэл, нэрийг өөрчилж хуучин бүрэлдхүүн дээр шинээр
    өөрчлөн байгуулагдсан. 2011-2012 оны хичээлийн жилд “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн
    клуб гэсэн шинэ нэртэйгээр “Эрдэм шинжилгээний илтгэл”, “Уран илтгэл”,
    “Парламентийн мэтгэлцээн”-ий төрлүүдээр гишүүдээ хөгжүүлэх чадваржуулах
    сургалт, тэмцээн зохион байгуулж уг хичээлийн жилийг амжилт бүтээлээр дүүрэн
    үдсэн билээ. Энэ үед Ү.Амарбат, Э.Энхболд, Энхбаяр нар нь ТОП 100 сургалтыг
    зохион байгуулж байсан.
     
  2. “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клуб нь 2012-2013 оны хичээлийн жилд үйл
    ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ жил клубын
    гуравдах тэргүүнээр ОТИС-ийн ХЗС-ийн БЭЗ 3б ангийн дарга бөгөөд ХЗС-ын
    оюутны зөвлөлийн урлаг спортын секторын дарга болон ОТИС-ийн Оюутны
    холбооны дарга байсан Бүрэнбатын Ган-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.
Хөтөлбөр:

Оюутныг чадваржуулах, манлайлагч болгох зорилгоор тэмцээн болон сургалт зохион
байгуулдаг чиглэлүүд:

  • Эрдэм шинжилгээний илтгэл
  • Уран илтгэл
  • Парламентийн мэтгэлцээн
Нэмэлт:

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын цаашдын зорилго

1. Клубын салбар зөвлөлүүдийг ОТИС-ийн бүтцийн 3 сургууль дээр байгуулах,
оюутнуудыг “МАНЛАЙЛАХ” чадварт сургах
2. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ТББ болох
3. Нийгэмд шаардлагатай төсөл боловсруулж хэрэгжүүлэх
4. “Уран илтгэл”, “Парламентийн мэтгэлцээн”, “Эрдэм шинжилгээний илтгэл”-ийн
төрлүүдээр цогц сургалт явуулхад бэлдэх, сургалтын төлөвлөгөөг боловсруулах
гэсэн дөрвөн хэтийн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Англи хэлний үгийн сангийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
Хувь хүнийг хөгжүүлэн чадвахжуулахад чиглэгдэнэ.
Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, судалгааны ажил хийх чадвар,...
Компьютер, компьютерийн хичээлд илүү сонирхолтой оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, компьютерийн зарим...
Энэ дугуйлангийн хичээлийг явуулснаар оюутнуудын НББ-ийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, онолын мэдл...
“Санхүүгийн менежмент” хичээлийн чиглэлээр хичээллэх бөгөөд Эдийн засгийн салбарын мэргэжлийн III-IV...
Оюутны өөрийн үзэл санааг зөв цэгцтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, нийгмийн олон талт...
НББ-ийн мэргэжлийн ангийн оюутанууд танхимд эзэмшсэн онол аргазүйн мэдлэгээ практик үйл ажиллагаагаа...