Захиргаа

Тус сургуулийн удирдах дээд байгууллага  нь Удирдах зөвлөл байна.

Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу байгууллагынхаа хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дотоод дүрэм, журмыг батлах, өөрчлөх
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн хэмжээг тогтоох
  • Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хувиарлалтыг баталж, зарцуулалтын тайланг хэлэлцэх
  • Сургалтын төлбөр, дотуур байрны болон бусад үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох
  • Байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Удирдах зөвлөл үйл ажиллагааны тайлангаа үүсгэн байгуулагчид жил бүр гаргаж өгөх
  • Их сургуулийн хүндэт цол олгох
  • Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
  • Удирдах зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралдах ба ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу тус зөвлөлийн 3-аас доошгүй гишүүний санаачлагаар хуралдуулна.
  • Удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий хороо, комисс байгуулан ажиллуулж болно.
  • Удирдах зөвлөл өөрийн дүрэмтэй байна.

Гишүүд

Удирдах зөвлөл Нийт 9 гишүүнээс бүрддэг
Г. Жаргалсайхан
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн дарга, Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), дэд профессор
Н. Энхзаяа
Удирдах зөвлөл
Отгонтэнгэр их сургуулийн ректор, ОТИС-ийн эрдмийн зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)
Ж. Золбаяр
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн гишүүн, Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал
Д. Цолмон
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн гишүүн, Санхүү, аж ахуй, үйлчилгээний албаны дарга
Ж. Төрболд
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн гишүүн, Эм Би Эс Пи ХХК гүйцэтгэх захирал
Э. Орчлон
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн гишүүн, "Ньюком" группийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал, “Клийн Энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал
Ү. Амарбат
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн гишүүн, Хууль зүйн сургуулийн багш
Н. Хосбаяр
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөлийн нарийн бичиг
Т. Бадамсүрэн
Удирдах зөвлөл
Оюутны төлөөлөл, Оюутны холбооны тэргүүн