НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 27 дахь жилтэйгээ золгож байна.

Отгонтэнгэр Их сургууль үе үеийн түүчээ болсон ахмад багш, ажилтануудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.

Төрөлх сургуулийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ахмадуудаа жил бүрийн Олон Улсын Ахмадын өдрөөр хүлээн авч үнэтэй сургаалийг нь сонсдог уламжлалтай. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн ахмад буурлууд маань алдсан оносон бүхнээ цэгнэн, ирээдүйд хийх бүтээх шинэ санаа, урам зориг хайрлахын сацуу авьяаслаг оюутан залуусын урлагийн тоглолтоор бэлэг барьсныг талархан хүлээж авсан юм.