Бүсгүй хүний мөн чанар, ариун нинжин сэтгэлийн үнэ цэнийг охид бүсгүйчүүддээ таниулан түгээх зорилготой “МАНЖУУРЫН ГОО БҮСГҮЙ” олон улсын тэмцээний үндэсний ялагч шалгаруулах тэмцээнд манай сургуулиас шүүгдийн өгсөн нийлбэр оноогоор Сэтгүүл зүйн 3-р ангийн Содгэрэл тэргүүлж,  Эрх зүйн ангийн 1-р курсын оюутан 1А оюутан О.Анударь шилдэг 15 ялагчийн нэг болсон юм. . Шилдгээр шалгарсан 15 ялагч энэ оны 12 дугаар сард Манжуур хотноо зохиогдох олон улсын 15 дахь уралдаанд оролцох эрхтэй болсон юм. Тэмцээний санаачлагчаар “Ариун Гоо Үжин” ТББ байгууллага ажилласан аж.

 

Эх орныхоо аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, эцэг эх, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн амжилтын богц дүүрэн ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөе.