Отгонтэнгэр их сургуулийн
оюутны холбоо
  • Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбоо нь жилийн эхэнд бүтэн жилийн турш хийх ажлуудаа санаачлан төлөвлөгөө боловсруулж ажилладаг. 2017 онд бид нийт сургуулийн дотоод болон сургуулиас гадагш чиглэсэн олон олон ажлыг төлөвлөж ажилдаг. Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд “Бид ёс зүйтэй хамт олон” аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг. Бид сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах, Нийт оюутнуудыг ОТИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахдаа бүрэн төлөөлөх, Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, Оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй ажилладаг.

  • Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбоо нь нийт 19 гишүүнтэй.

    • Тэргүүн Т. Бадамсүрэн
    • Ерөнхий нарийн бичиг Ц. Энхзул
    • Нарийн бичиг Д. Энхцэцэг
    • Хууль зүйн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга С. Намуунаа
    • Хүмүүнлэгийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Н. Маралаа
    • Эдийн засаг бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Х. Цэрэнпунцаг
    • Гишүүн Ж. Номин
    • Гишүүн Ч. Чижинхас
    • Гишүүн Т. Оюунгэрэл
    • Гишүүн С. Ундармаа
    • Гишүүн Т. Даваасүрэн
    • Гишүүн Ж. Анужин
    • Гишүүн М. Эрдэнэ-Сувд
    • Гишүүн Б. Сугармаа
    • Гишүүн С. Сэнгээ
    • Гишүүн А. Баярзул
    • Гишүүн Б. Номин-Эрдэнэ
    • Гишүүн Э. Энэ-Биш
    • Гишүүн С. Энх-Амгалан
  • Зохион байгуулж буй үйл ажиллагаагаа танилцуулбал:

    1. Жил бүр уламжлан зохион байгуулагддаг ангийн дарга нарын чуулга уулзалт
    2. Номтой нөхөрлөе /Отгонтэнгэр их сургуулийн Номын нөхөр клубтэй хамтран оюутан бүр нэг ном үе шаттай хөтөлбөр/
    3. Оюутан багш ажилчдын дархлааг дэмжих үүднээс Витаминжуулалтын аян
    4. Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс сард нэг удаа Эрүүл мэндийн өдрийг зохион байгуулдаг.
    5. Дээлтэй монгол хөтөлбөрт Отгонтэнгэрчүүд өдөрлөг гэх мэт маш олон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэн, мөн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

    Мөн Оюутны холбоо Оюутны зөвлөлүүд нэгдэн нийлж хамтран ажиллах нөхцөлийг бий болгох үүднээс “Бид нэг хамт олон” уриан нэгдэн цахимаар болон хичээл танхимаар орох үед нээлттэйгээр  зохион байгуулж нөхөрлөж байгаа билээ.

    Оюутны холбоо, зөвлөлөөс Монголынхоо хэл бичиг болон өв соёлыг эрхэмлэх, бахархах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий  “Эх хэл өв соёл” арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаануудаа явуулж байсан. Үүнд :

    1. Монгол бичгийн олимпиад
    2. “Монголын уламжлалт тоглоом наадгайг хэн сайн тоглох вэ?”  тэмцээн
    3. “Эх хэл өв соёл”  сэдэвт эссе бичлэгийн уралдааныг оюутнуудынхаа дунд зохион байгуулж байна.

    Мөн сургуулиас гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь

    1. Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбоотой сургуулийнхаа Оюутнуудыг холбох тэдний зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх чармайлт гарган ажилладаг.
    2. Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын боловсролын ЕБС-ийн төгсөн ангийн сурагчдад таниулан сурталчлах үүднээс мэргэжил тус бүрээр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд "Бид ёс зүйтэй хамт олон" аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг.