Өнөөдөр Отгонтэнгэр их сургууль, “Times Higher Education” байгууллагатай хамтран “Times Higher Education Ranking” сэдэвт анхдугаар симпозиум зохион байгууллаа.
2024 он гэхэд Монгол Улсын дөрвөн их сургуулийг “Азийн шилдэг 100 их сургууль”-ийн тоонд оруулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй зорилттой уялдуулж буй энэхүү мөчид "Times Higher Education"-ний Ази хариуцсан ерөнхий захирал Жэстан Тай хоёр сэдвээр илтгэл тавьсан юм.
Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн удирдлагуудад "Times Higher Education"-нээс дэлхийн их дээд сургуулиудыг эрэмбэлдэг шалгуур үзүүлэлтүүд, зарчим, тухайн байгууллагаар эрэмбэлэгдсэн их сургуулийн нэр хүндэд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдээлэл хүргэж, танилцуулах сургалт явууллаа.
1910 оноос хойш "Times" сонины арын нүүрэнд боловсролын чиглэлийн мэдээлэл хэвлэснээс хойш 100 гаруй жил болж байгаа тус байгууллага сурах эрмэлзэлтэй залууст боловсролын талаарх дата анализ мэдээллийг дэлгэрэнгүй өгч, зөв шийдвэр гаргах үндсэн зорилго дээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.