Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай монгол иргэнийг бэлдэх зорилгоор жил бүр болдог 5 төрөлт спортын их наадам өнгөрсөн өдрүүдэд шатар, ширээний теннис төрлүүдээр эхэлж, аваргууддаа тодрууллаа.
Хоёр тэмцээнд 50 гаруй тамирчид өрсөлдөснөөс, Шатрын төрөлд Эмэгтэйчүүдээс,
багш Б. Ургамалцэцэг тэргүүлж, удаах байрыг НББ-2 ангийн оюутан Ө. Еркебулан, гутгаар байрыг Санхүү, банк-3 ангийн оюутан А. Мөнхнасан
Эрэгтэй төрөлд: тэргүүн байрыг Санхүү, банкны 4-р ангийн оюутан Г.Анар-Эрдэнэ, дэд байрыг Эрх зүй 4А ангийн оюутан Г. Дашдорж, гутгаар байрыг Бизнес удирдлагийн 2-р ангийн оюутан А. Нагар нар шалгарсан юм.
Ширээний теннис төрөлд Тэргүүн байрыг Эрх зүй 4-р ангийн оюутан Х. Билэгт, дэд байрыг ОТИС-ын үйлчилгээний ажилтан С. Жаргалсайхан, гутгаар байрыг Санхүү, банкны 4-р ангийн оюутан Э. Энх-Амгалан Эмэгтэй төрөлд: Санхүү 3-р ангийн оюутан Б. Батдулам хошой аварга болж, удаах байрыг Эрх зүй 2А ангийн оюутан Б.Энх-Хүслэн, Эрх зүй 4-р ангийн оюутан Б. Уянга нар тус тус эзэллээ.
Нийт тамирчдаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.