Отгонтэнгэр их сургуулийн Англи хэлний тэнхим үе үеийн төгсөгч нартаа зориулж, өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамны сургагч багш нартай хамтран, “АНГЛИ ХЭЛНИЙ ЗААХ АРГА ЗҮЙ” –н сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Даалгаварт Суурилсан Заах арга зүй”, “Англи хэлний үгийн дуудлага болон авиа зүйн хичээлийг хэрхэн заах вэ”,“Америкийн элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд”зэрэг сэдвээр АНУ-ын Элчин сайдын яамны сургагч багш Scott Poteet, Byron Wright болон Англи хэл хариуцсан мэргэжилтэн Т. Алтанцэцэг багш нар удирдан явууллаа.
Англи хэлний тэнхимээс зохион байгуулсан энэхүү сургалт нь Англи хэлний багшийн мэргэжлээрээ ажиллаж буй төгсөгчдөдөө зориулсан анхны сургалт гэдгээрээ шинэлэг байлаа.
Сургалтад оролцсон төгсөгчид төрөлх сургуульдаа эргэх холбоотой байж, мэргэжлийн түвшний сургалтад хамрагдах боломж олгосон явдалд ОТИС-ийн удирдлага болон багш нарт талархлаа илэрхийлсэн юм.