Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ сургалтын үр дүнг суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх,  зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах, харилцааны болон  бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна. 

Үүнтэй уялдуулан ОТИС-ийн багш нар CDIO буюу Сэтгэ-Зохио-Бүтээ-Хэрэглэх гэсэн зарчмыг баримталдаг үр дүнд суурилсан ОУ-ын загварын CDIO сургалтад хамрагдлаа.

Сургалтаар сургалтын төлөвлөгөөгөө илүү сайн төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах  тал дээр санал солилцож, хосолмол сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэд хэдэн санаа гаргасан юм.