Румын улсын Дракулагийн цамхгийн хажууд байрлах 70 жилийн түүхтэй Трансилванийн их сургуульд Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудыг суралцахыг урьж байна.

2020 оноос эхлэн тус их сургуультай Отгонтэнгэр Их Сургууль хамтын ажиллагаа болон оюутан солилцооны хөтөлбөртэй болсон бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн магистр, докторын түвшинд суралцах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

Энэхүү хөтөлбөрийн тэтгэлэгт:

- Сургалтын төлбөр 100%

- Дотуур байрны төлбөр 100%

- Хэрэглээний мөнгийг тус тус олгох бөгөөд хичээл Англи хэл дээр явагдана.

Бүрдүүлэх материал:

- СV

- Зорилго, чиглэл илэрхийлсэн захидал

- Гурван багш, удирдагчийн санал болгосон захидал

- Гадаад хэлний дундаас дээш түвшин нотлох баримт

- Онлайн өргөдлийн маягт

Бүртгүүлэх хугацаа: 2021 оны 4 сарын 27 хүртэл.