Монгол цэргийн нэгдсэн холбоo, Отгонтэнгэр их сургуультай хамтран EБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “Эрхмийн дээд монгол эр хүн” сэдэвт   эсээ бичлэгийн уралдааныг  2 сарын өмнө зарласан билээ. 

Өнөөдөр тус уралдааны шанал гардуулах ёслол цахимаар болсон бөгөөд нийт 3000 гаруй эссэ дундаас тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Баярын Эрхэм-Эрдэнэ (Талархлын бичиг, 400.000 төгрөг), дэд байранд Хэнтий аймгийн “Хан Хэнтий Цогцолбор” сургуулийн 12 дугаар ангийн сурагч   Галтын Эрдэнэтөгс (Талархлын бичиг, 200.000 төгрөг), Чингэлтэй дүүргийн  тэргүүний 61 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч  Болдоогийн Ариунтуяа (Талархлын бичиг, 100.000 төгрөг)  нар шалгарсан байна. 

Ирүүлсэн сурагчдын бүтээл нь Охид, хөвгүүд “Эр хүн” гэдэг ойлголтыг “Эр цэрэг”, “Эх орон” гэдэг ойлголттой нягт холбон ойлгож, өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаан, авьяас билгээ сорьсон сонирхолтой бүтээлүүд ирүүлсэн нь уралдааныг улам сонирхолтой болголоо гэж шүүгчид онцлон дурьдсан юм.

Түүнчлэн эхний 15 байр эзэлсэн сурагчдыг Отгонтэнгэр Их Сургуулийн “Багш-гадаад хэлний боловсрол, Сэтгүүл зүйн хөтөлбөр”-т эхний жил 100 хувийн тэтгэлэгтэй суралцах (3.000.000 төгрөг) эрхийн бичгээр шагналаа.

4 дүгээр байр, Энхжаргалын Энхчимэг, Өвөрхангай аймаг, лаборатори “Мэргэд” сургуулийн 12б ангийн сурагч;

5 дугаар байр, Булганмаагийн Мөнхдэлгэр, Баянзүрх дүүрэг, Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургууль 12в ангийн сурагч;

6 дугаар байр, Золжаргалын Анужин, Баянгол дүүрэг, Ган зам 20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч;

7 дугаар байр, Баттогтохын Лхачинжав, Завхан аймаг, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч;

8 дугаар байр, Болдбаатарын Туяацэцэг, Баянхонгор аймаг, “Соого Сейкео” сургуулийн 12а ангийн сурагч;

9 дүгээр байр, Хангарьдын Намуун, Говьсүмбэр аймаг, ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч;

10 дугаар байр, Яандагийн Мөнхсүлд, Баянзүрх дүүрэг, ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн 12а ангийн сурагч;

11 дүгээр байр, Батсайханы Хонгорзул, Дархан-Уул аймаг, 16 дугаар сургуулийн 12в ангийн сурагч;

12 дугаар байр, Бямбадоржийн Энхжин, Хан-Уул дүүрэг, “Орхон Хасү” сургуулийн 12а ангийн сурагч;

13 дугаар байр, Мөнх-Эрдэнийн Анужин, Сонгинохайрхан дүүрэг, ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн 12в ангийн сурагч;

14 дүгээр байр, Елеусизын Еркежан, Баян-Өлгий аймаг, 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 12в ангийн сурагч;

15 дугаар байр, Наранбатын Номингэрэл, Багануур дүүрэг, Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 12а ангийн сурагч.

Хамтран зохион байгуулсан Монгол цэргийн нэгдсэн холбоо, Батлан хамгаалах яам, нийслэл, аймаг, дүүргүүдийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, аймаг, дүүргүүд дэх МЦНХ-ны салбар холбооны хамт олонд гүн талархал илэрхийлж байна.