2021/06/07 Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас”-ийн MONGWBL төслийн хүрээнд зарлагдсан "ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ИХ СУРГУУЛИУДЫН ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" нийлүүлэх тендерийн шалгаруулалтанд  "Ай Ти Зон" компани шалгарсан билээ.

Өнөөдөр ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа болон  "Ай Ти Зон" компани төлөөлөгч  нар  гэрээнд гарын үсэг үзэглэлээ. Тус үйл явцад ХААИС,СЭЗДС, СУИС,Дорнод их сургуулийн төлөөллүүд цахимаар оролцсон юм.