Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 100% онлайнаар явагдаж тус үйл ажиллагаанд сургуулиудын удирдлага, төлөөлөгчдөөс гадна Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Катрин Ивкоф оролцон, хоёр орны цаашдын боловсролын солилцоо, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрээр хэлэхдээ хэдий Канад болон Монгол улс газар нутгийн хувьд алслагдан оршдог ч хоорондын үйл ажиллагаа тогтвортой  сайжирсаар ирснийг дурдаж, дэлхий даяар тархсан цар тахлын үед хамтын ажиллагаа эхлүүлэн, цаашид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй талуудад амжилт хүслээ.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар цаашид сургууль хоорондын заасан хөтөлбөрүүдэд сурагч болон багш ажилчид солилцох,  3+1, 2+2, 1+1 хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг боломжууд нээгдэж байгаа аж.

Давуу талуудаас  дурдахад давхар зэргийн хөтөлбөрт хамрагдсан Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудад үүсэх бас нэгэн давуу тал нь Ниагара Коллежийн зүгээс $2000 тэтгэлэг, Отгонтэнгэр Их сургуулийн зүгээс оюутнуудын Канад дахь сургалтад зориулж оюутан бүрд сургалтын төлбөрийн 15%-н тэтгэлэг тус тус олгогдохоор тусгагдсан байна. Үүнээс гадна хамтын ажиллагааг эхлүүлснийг тэмдэглэж Ниагара Коллежийн зүгээс Отгонтэнгэр Их Сургуулийн 10 оюутныг өөрсдийн зуны Англи хэлний бэлтгэлийн онлайн хөтөлбөрт 100% тэтгэлэгтэй хамруулахаар болсон байна.