Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд “GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад, эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 09 сарын 23-27 хооронд болж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн уралдаан нь “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” сэдвийн хүрээнд явагдаж улсын болон хувийн хэвшлийн 12 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо.

Тус олимпиад нь 4 үе шаттай явагдсан юм.

  1. Оюутны эрдэм шижилгээний бага хурал
  2. Танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн
  3. Grand tour” спорт явган аялалын тэмцээн
  4. Аялал жуулчлалыг суртачлах үзэсгэлэн гэсэн төрлөөр болж,  нийлбэр дүнгээр манай оюутнууд  3-р байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Центавр тэмцээнд амжилттай оролцсон АЖМ-4 ангийн  оюутан Ө.Батнасан, Бу. Марал-Эрдэнэ, Б.Шинэбаяр, О.Пүрэв-Очир, АЖМ-1 ангийн оюутан М. Ган-Эрдэнэ, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн АЖМ-4 ангийн оюутан Бу. Марал-Эрдэнэ, мөн спорт явган аялалын төрөлд амжилттай оролцсон АЖМ-4 ангийн оюутан Ө. Батнасан, О. Пүрэв-Очир, Б. Сумъяадорж, Э. Цэрэндулам, Б. Дэлгэрмаа нарт болон аялал жуулчлалыг суртачлах үзэсгэлэнд хөтөч-тайлбарлагчаар ажилласан АЖМ-4 ангийн оюутан Бу. Марал-Эрдэнэ, Э. Цэрэндулам нартаа цаашдын сурлага хөдөлмөр, урлаг, спортод улам өндөр амжилт хүсэе.