ОУХСЗ-н тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо.

Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дах орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад дипломатч юм. Уулзалтанд Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн ангийн оюутнууд оролцож, сонирхсон асуултаа асууж байсан юм.

Тэрээр оюутнуудад хандаж “Хүндлэл гэдэг бол хүний харилцааны хамгийн дээд соёл юм” . Хүнийг хүндэлж байна гэдэг бялдуучилж, түүнд долигнох ч юмуу, өөрөө тэр хүнээс зиндаа доогуур болчихож байгаа юм огт биш, мөн хичээл номондоо шамдаж, тасралгүй суралцаж байх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Оюутнууд гадаад хэлийг хэрхэн сайн сурах уу, Монгол улсын 50 жилийн дараах дипломат харилцаа хэрхэн байх бол гэсэн асуултуудыг зочноос асууж байсан юм.