"Эрасмус Плас" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа "MONGWBL" төслийн "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах" ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтад Отгонтэнгэр их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дорнод их сургууль, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож, Аялал жуулчлал, Банк даатгалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн загварыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.