Отгонтэнгэр Их Сургуулийн магистрын хөтөлбөрт элсэн орж буй гадаад оюутнуудыг хүлээн авах цахим уулзалт боллоо.

Уулзалтанд ОТИС захирал, доктор Н.Энхзаяа, Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл, Сургалтын нэгдсэн албаны дарга Л.Мягманхүү, Гадаад харилцааны албаны дарга, доктор  Н.Хосбаяр нар оролцлоо. Боловсрол судлал болон Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрийг сонгосон оюутнуудад сургуулийн танилцуулгыг хүргэж, суралцах эрхийн бичгийг нь гардуулсан юм.  

Манай сургууль бакалаврын өдрийн  2+2, 3+1 болон  магистрын 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.