Public Investment for the People: "Төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах нь хакатон 10 сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү хакатоныг "Швейцарын хөгжлийн агентлаг", "Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)"-ийн санхүүжилтээр "Дэлхийн Банк"-наас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд зохион байгуулсан юм. Хамтран хэрэгжүүлэгчээр иргэний нийгмийн байгууллагууд болох “Дэлхийн Зөн Монгол”, “Save the Children”, “Globe International” нар ажиллажээ.

Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг иргэд үнэлэх, санал хүсэлтээ өгөх, чанар хүртээмжид хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангах байв.

Эхний шатанд 100 гаруй баг, оролцогчид бүртгүүлснээс II шатанд шалгарсан найман багийн төлөөлөл 54 цагийн турш асуудлаа тодорхойлон, санаагаа хөгжүүлэн ажилласан юм. Хакатонд оролцсон ШИЛДЭГ 8 багийн нэг нь ОТИС-ийн оюутан залуус байлаа.

Манай оюутнууд эхний шатанд төсвийн хөрөнгө оруулалтанд иргэд хяналт тавих, санал хүсэлтийг хүлээж авах процесс аль шатанд явж буйг иргэдэд мэдээлэх Be Positive аппликейшн зохиох үүднээс видео танилцуулга хийж, сүүлийн шатанд өрсөлдсөн юм.

2-р шат дээр нэг өдрийн дотор aпп бүтээх шаардлагатай болсон ч илүү хүртээмжтэй байх үүднээс e-mongolia сайт дээр өөрсдийн санаагаа тусгах замаар хөгжүүлэх шийдэлд хүрсэн гэдгээ багийн гишүүд дурьдсан юм.

ОТИС-ийн Эрх зүйн 2-р курсийн оюутан Э.Энэбиш: "Бид хамгийн жоохон нь байсан. Өөрөөр хэлбэл томчуудтай IТ-ийн чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтэн, төрийн болон төрийн бус, үүрэн телефоны мэргэжилтнүүд гээд чадварлаг мэргэшсэн багтай өрсөлдөөд, шилдэгт шалгарсандаа баяртай байгаа.

ОТИС-ийн Эрх зүйн 2-р курсийн оюутан: Ч.Баасанжав:"Анх ямар тэмцээнд орчих вэ гэж ихэд сандарсан ч бидэнд олон зүйл ойлгуулсан, үр өгөөжтэй тэмцээн болсон".

Сэтгэл судлалын 2-р курсийн оюутан Б.Буянжаргал: "Манай багийнхны танилцуулсан илтгэлийг шүүгчид сонсоод биднийг дэмжсэнд маш их баярласан. Одоо дараагийн тэмцээндээ орохоор бэлтгэлээ базааж байгаа" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.