Хувийн хэвшил, их сургуулийн түншлэлийн хүрээнд ОТИС-ийн Эдийн засаг, Бизнесийн удирдлагын сургуулийн захирал Н.Отгонбаяр болон "Цукуба" ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Лувсансамбуу нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд тус компанид ОТИС-ийн оюутнуудыг дадлагажуулах, байгууллагын захиалгат сургалт зохион байгуулах, магистрын хөтөлбөрт суралцаж буй 5-аас дээш оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах гэх мэт олон талын ач холбогдолтой гэж хоёр талын төлөөллүүд онцоллоо.