Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Отгонтэнгэр их сургууль хамтран ажиллах санал солилцож “САНАМЖ БИЧИГ” байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулах үйл ажиллагаанд СХЗҮГ-ын дарга Б.Билгүүн, ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа болон бусад албаны удирдлагууд оролцлоо. 

Хамтын ажиллагааны гол зорилго нь Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн онолын тухай ойлголтыг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, практикт хэрэгжүүлэх, туршлага солилцох, мэргэжлийн чадавх дээшлүүлэх юм.

Түүнчлэн ОТИС-д суралцаж байгаа оюутнуудад стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн онолын тухай суурь ойлголт олгох хичээлийн хөтөлбөр боловсруулах, Стандартчиллын чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцаж байгаа магистрант, докторантыг дотоод, гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад мэргэжил арга зүйн болон мэдээллийн туслалцаа үзүүлэх, СХЗГ-ын ажилтан, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.