ОТИС-ийн Эдийн засаг Бизнесийн Удирдлагын сургуулиас 9 дэхь жилдээ зохион байгуулж буй “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хоёр салбар хуралдаантайгаар боллоо. Эхний салбар хуралдаанд МУИС, ШУТИС, ДХИС, ХИС, ХААИС, Мандах ИС, СЭЗИС, МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулиудын эрдэмтэн багш нар болон Аялал жуулчлалын холбоо, Махны холбоо, Цукуба ХХК зэрэг байгууллагуудын судлаачдын өгүүлэл, илтгэлүүд хэлэлцэгдлээ.
Монгол улсын “Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход зөвхөн их дээд сургууль судалгааны ажлаараа дамжуулан хэлэлцдэг бус, хувийн хэвшилтэй хамтран, төрийн байгууллагын бодлогод тусгалаа олдог байхад илүү анхаарахыг их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид нэг дуу хоолойгоор илэрхийлсэн онцлогтой боллоо.
Хоёрдугаар салбар хуралдаан ОТИС-ийн ЭЗБУС-н профессорын багийн хүрээнд “Монголын махны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” сэдвээр ШУТИС үйлдвэрлэлийн технологийн сургууль, Дотоод хэргийн их сургууль, СЭЗИС, Отгонтэнгэр их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, оюутан, судлаачдын илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Салбар бүрийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурласан шийдвэрлэх арга зам, санал, шинэлэг санааг дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүд байлаа гэж дурьдсан юм. Ингээд тэргүүн Махны зах зээлийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ сэдвээр СЭЗИС-ийн баг тэргүүлж, Нийслэлийн хэрэглэгчдийн махны эрүүл ахуйд хандах хандлага сэдвээр ОТИС-ийн ЭЗБУИС,СЭЗИС-ийн оюутнуудын хамтарсан баг дэд байранд, гутгаар байрыг Мах хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлж буй хүчин зүйл сэдвээр тус тус байрыг эзэллээ.