ЕРАСМУС+ MONGWBL төслийн 2 дахь өдрийн сургалтын эхний хэсэгт төслийн багийн боловсруулсан Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичгийг БШУЯ-ны мэргэжилтэн Д.Батцэцэг, ОТИС-ийн ЗХШҮА-ны дарга доктор А.Буянжаргал, Банк даатгалын хөтөлбөрийн загварыг ОТИС-ийн ЭЗБУС-ийн захирал доктор Н.Отгонбаяр, СЭЗИС-ийн бакалаврын сургалт эрхэлсэн дэд захирал доктор Б.Мөнхзаяа, Голомт банкны хүний нөөцийн хөгжлийн газрын захирал Г.Уянга, Аялал жуулчлалын хөтөлбөрийн жишиг загварыг ХААИС-ийн багш Н.Сарангарав, СУИС-ийн профессор Ч.Мөнхжаргал, Дорнод ИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Оюун-Эрдэнэ нар танилцууллаа.

Сургалтын хоёр дахь хэсгийг Германы Берлины их сургуулийн хуулийн зөвлөх Dr. Oesten Baller, Prof. Dr. Simona Lache, UNITBV Transilvania University of Brasov, Prof. Dr. Dorle Linz, HWR Berlin School of Economics and Law, Ms. Elise Bodet (Université Lumière Lyon 2) нар удирдан явуулж, Монгол улсын дээд боловсролын тогтолцоо дахь Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг болон Банк даатгал, аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын жишиг хөтөлбөрийн загварыг сайжруулах талаар санал, зөвлөмж өгөв.

Тус 2 дахь өдрийн сургалтын үеэр Францын Лион хотын банкны төлөөлөл болон ажлын байранд суурилсан сургалтын суралцагч нар туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Ажил олгогч банкнуудын зүгээс Банкны салбар дах ажил олгогчдын хүсэн хүлээсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгын дагуу энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Банкны чиглэлээр ажлын байранд суурилсан сургалтад хамрагдахаар ирсэн оюутнуудыг бусад ажилтантай яг адилхан ажил үүрэг өгч ажиллахын зэрэгцээ банкны салбараар сураад, амжилттай төгсөхөд нь дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажилладаг. Тус салбарт суралцагчдыг хэрэглэгч болон бусад арын албанд ч ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, банканд байдаг бүх газар хэлтэст ажилладаг гэсэн үг.

Тухайн ажлын байранд ямар үүрэг хариуцлага байдаг вэ яг тэр дагуу ажлын байранд суурилсан сургалтаар оюутныг ажиллуулдаг. Мөн тухайн үйл ажиллагааны эрсдэлийн хэмжээнээс хамааруулаад алийг  оюутнаар бие даалган гүйцэтгүүлэх, гүйцэтгүүлэхгүй вэ гэдгийг нь гаргаад ментор нь дагалдуулан ажилдаг байна.

Ихэнхдээ 2,3-р  курсийн оюутнуудыг хамруулдаг бөгөөд оюутнаа сонгон шалгаруулж авахдаа эхлээд АННБ нь их сургуулиа сонгоод тэр их сургуулиас ирсэн оюутнуудаа авдаг. Мэдээж хэрэг тодорхой дүн үнэлгээ шалгуур хангасан оюутнуудаасаа ИС нь ААНБ руу илгээгээд тэндээс нь ААНБ сонгон авдаг. Германд ААНБ нь ийм оюутан хэрэгтэй байна гэсэн захиалгаа өгөөд, тэр чиглэлээр нь тухайн их сургууль оюутныг ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хамруулан сургадаг байна.