Отгонтэнгэр их сургуулийн Мөнгөн хонхны баяр 5 сарын 20-нд болж, 28 дахь төгсөлтөө хийлээ. Өдрийн болон орой, эчнээ ангийн бакалавр, магистрын 400 гаруй төгсөгчиддөө эрдмийн ажилд нь болон эрдмийг оюуны хөрсөндөө үрслүүлж, цэцэглүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, үргэлж манлайлж байхын ерөөл өргөе.