Өнөөдөр Отгонтэнгэр их сургууль дээр Хансо их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ём Жүн Ён, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ким Жин Ү, Гадаад харилцааны албаны дэд дарга Ким Дун Ху, Гадаад харилцааны албаны багийн ахлагч Ким Гин Ху, Гадаад харилцааны ажилтан Б.Эрдэнэгэрэл болон бусад албаны төлөөлөгчидтэй шинээр элсэж орсон Олон улсын харилцаа болон Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийн 1-2-р курсын оюутнуудтай чөлөөт уулзалт хийлээ.
Уулзалтаар хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт, Солонгост суралцах бааз орчны танилцуулга, оюутнуудад хэрэг болохуйц зөвөлгөө, мэдээллийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр бяцхан хөгжилтэй асуулт хариулт, уралдааныг явуулж, Хансо их сургуулийн брэнд бүтээгдэхүүнийг оюутнуудад бэлэглэсэн юм. Энэ уулзалтын дараагаар эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм.