Монгол Улсад сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын аварга шалгаруулах сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. ХИС-иас анх удаа зохион байгуулсан уг тэмцээнд МУИС, ОТИС, СУИС болон ХИС-ийн багууд өрсөлдсөн юм. Тэмцээнд төрөл тус бүрээр төгсөгчидийн болон оюутнуудын багууд оролцож шилжин явах цомын төлөө гал гарсан ширүүн тоглотууд болж өнгөрсөн. Отгонтэнгэр Их сургуулийн сэтгүүлзүйн салбарын төгсөгчидийн дөрөв, оюутнуудын дөрвөн баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцож хүчтэй өрсөлдөгчидийн нэг байлаа. Төгсөгчидийн эмэгтэй багт Отгонтэнгэр Их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн байсан С.Солонго Я.Дөлгөөн, З.Оюунтуяа, Д.Хишиг Эрдэнэ, Б.Оюун Эрдэнэ, М.Ихэрбаяр нар тоглож мөнгөн медалийн эзэд болсон. Төгсөгчидийн эрэгтэй багт А.Цэдэнсодном, Б.Мөнхсүх, Б.Есүхэй, Т.Энхжаргал, Б.Батбаяр нар тоглож тэмцээний ширүүн өрсөлдөгчид байж чадсан юм.

Оюутнуудын сагсан бөмбөгийн эмэгтэй баг аваргын алтан медаль хүртсэн бол гар бөмбөгийн төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа. Эрэгтэй оюутнуудын гар бөмбөгийн шигшээ баг мөнгөн медаль хүртэж Отгонтэнгэр Их сургуулийн баг тамирчид нийт дөрвөн медальтай ганзага дүүрэн өрсөлдсөн. Ийнхүү сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын спортын анхдугаар тэмцээнд манай сургуулийн баг тамирчид амжилттай оролцож ирэх жил уг тэмцээнийг зохион байгуулах эрхийн эзэд болсон юм.