Баянзүрх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд “Боловсрол дахь ёс зүйн асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг “БЗД-ийн  Боловсролын хэлтэс”, “Отгонтэнгэр их сургууль”, “Түүчээлэгч бүс” хамтран 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус хурал нь

  • Эхний шат- Цэцэрлэгийн хэмжээнд,
  • хоёрдугаар шат- Бүсийн цэцэрлэгүүдийн хэмжээнд
  • гуравдугаар шат- Дүүргийн хэмжээд  гэсэн гурав үе  шаттай зохион байгуулагдаж, 12 шилдэг илтгэлийг 22 илтгэгч хэлэлцүүлсэн байна. Илтгэлийн сэдэв нь онол-практик хосолсон, судалгааны хамрах хүрээ өргөн, шинэлэг үзэл санааг практик хэрэгжүүлж туршсан зэргээрээ онцлогтой байлаа.

Илтгэлийн уралдааны дүн гарахад:

 Багш нарын хэсэг:

  • Нэгдүгээр байр 122 дугаар цэцэрлэгийн багш Б.Насанжаргал, З. Оюу-эрдэнэ.
  • Хоёрдугаар байр 146 дугаар цэцэрлэгийн багш  Ч.Чанцал, Б. Бүжидмаа
  • Гуравдугаар байр 115 дугаар цэцэрлэгийн  багш С.Алгирмаа, Н. Баярцэцэг, Л. Ичинхорлоо
  • Тусгай байр  52 дугаар цэцэрлэгийн  багш  Б. Нандинцэцэг, О.Оюунцэцэг 

 Удирдах ажилтны  хэсэг:

  • Нэгдүгээр байр  32 дугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Нэмэхжаргал, Ц. Бадампүрэв
  • Хоёрдугаар байр  22 дугаар цэцэрлэгийн арга зүйч  Т. Баярмаа, Э. Мөнгөнтуул
  • Гуравдугаар байр 255 дугаар цэцэрлэгийн  арга зүйч  Б. Оюунтунгалаг нар шалгарлаа.

Мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Отгонтэнгэр их сургуулийн  Боловсрол судлалын тэнхим,  Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн  хамт олонд талархал илэрхийлье.