Дэлхийн их сургуулиудын эрэмбэ тогтоох олон улсын байгууллага болох Times Higher Education (THE) болон Сингапурын Үндэсний их сургууль (NUS) хамтран зохион байгуулсан “THE live South east Asia” хуралд Азийн нэр хүндтэй их дээд сургуулиудын удирдлагууд хуран цуглаж, XXI зуунд их, дээд сургуулиудын оролцоо, цаашдын хөгжил дэвшил инновацид гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв.

Тус хуралд Монгол улсыг төлөөлж Отгонтэнгэр их сургуулийн дэд захирал Ж.Золбаяр оролцож “Их сургуулийн цахим сургалтын эрэмбийг тогтоох нь (зүүн Азийн жишээн дээр)” сэдэвт дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэгт Монголын их, дээд сургуулиудын цахим сургалтын талаар байр сууриа илэрхийллээ. Мөн “THE” олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал хатагтай Симон Диленатай (Simone Dilena) уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

2023 онд Отгонтэнгэр их сургууль нь Times Higher Education (THE) дэлхийн их сургуулиудын эрэмбэ тогтоох олон улсын байгууллагатай хамтарсан симпозиумыг Монгол улсдаа 2 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.