Отгонтэнгэр Их Сургуулийн Хүмүүнлэгийн Сургуулийн оюутны зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын өдөрлөг-2022” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оролцож буй багууд сугалаагаар улс орнуудыг сонгох ба өдөрлөгт оролцогчдыг тухайн үндэстний хоолоор дайлж, үндэстний түүх, соёлыг сурталчлах зорилготой сонирхолтой үйл ажиллагаа юм.
Тэргүүн байр "Агаарын тээврийн үйлчилгээ 2В" удаах байрыг " Хятад хэл орчуулагч 3", гутгаар байранд “Олон улсын харилцаа 1,2” ангиуд тус тус шалгарлаа. Тус өдөрлөгт шүүгчээр ажилласан, Оюутны Холбооны чиглүүлэгч багш, Маркетингийн албаны дарга, СТА Ж.Мөнгөнсүх, сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн багш Г.Жаргалмаа, Nicholas Natkze багш нарт талархал илэрхийлье.