Отгонтэнгэр Их Сургууль олон улсын эрдэм шинжилгээний бичгийн ISSN:2415-749Х эрх бүхий, гадаад, дотоодын нэртэй судлаачдаас бүрдсэн хянан магадалгаатай, ШУА-ийн ШУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн дотоодын Эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад багтсан "ОТГОНТЭНГЭР эрдэм шинжилгээний бичиг”-ийн 15 дахь боть 2023 оны дугаартаа эрдэмтэн, судлаачдын хүмүүнлэг, хууль, эдийн засаг бизнесийн чиглэлээр бичсэн судалгааны өгүүллийг  хүлээн авч байна.

Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:

  • Асуудлыг онол, практикийн үүднээс үндэслэж, судлан боловсруулж, шинжлэх ухааны үүднээс нотолсон
  • Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхой гаргасан
  • Илэрхийллийн логик уялдаа, дэс дараалал тодорхой
  • Дэвшүүлсэн санал дүгнэлт оновчтой, тодорхой байх

Бичвэрт тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна.
  • Өгүүллийн нэрийг тодоор \bold\, томоор \UPPERCASE\ монгол, англи хэлээр бичих
  • Зохиолчийн овог /овгийн эхний үсэг/ нэрийг өгүүллийн нэрийн дор баруун талд шахан бичиж \align rite\  харьяа байгууллага, зэрэг, цолыг хөлийн бичиглэл \insert footnote\-д оруулах
  • Хураангуйг англи хэлээр, 200 хүртэлх үгэнд багтааж бичих
  • Түлхүүр үг 8-аас ихгүй  нэр үг, нэрлэхийн тийн ялгал дээр, англи хэлээр хадаж орчуулсан байх
  •  Оршил /авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогууд, дэвшүүлж буй асуудал/
  • Үндсэн хэсэг /онол, арга зүй, судалгаа/
  • Дүгнэлт, санал
  • Ном зүй

2. Эшлэл, ном зүйг АРА стандартын дагуу хийнэ.

3. Бүтэл нь А4 хэмжээтэй, 6-10 хуудас, бичвэрийн үсгийн фонт Arial, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.0 \single\, баруун зүүн талаасаа зэрэгцсэн \justify\ байх

4. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй 10pt үсгийн хэмжээтэй бичигдсэн байх ба дугаар, нэрийг бичмэлээр \italic\, хуудасны баруун талд \align rite\ шахаж бичнэ. Зураг, диаграмм jpeg өргөтгөлтэй байна.

Өгүүлэл хүлээн авах хугацаа:

2023 оны 2 сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 31 хүртэл Отгонтэнгэр Их Сургуулийн Эрдэм шинжилгээ судалгааны төвийн researchworks@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна.

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТӨВ