Зорилго: ЕБС-ийн “Мэдээллийн технологи” хичээлийн хүрээнд судалсан агуулгын хүрээнд сурагчдын бүтээлч чадварыг хөгжүүлэх, багаар ажиллуулах, ЕБС - Их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэнэ.

Хамрах хүрээ: ЕБС-ийн 11-12-p ангийн нийт сурагчид

Оролцогчдод тавигдах шаардлага: Олон улс, үндэсний болон нийслэлийн хэмжээний зарлагдсан математик, физик, мэдээлэл зүйн олимпиад, бүтээлийн уралдаанд сүүлийн 2 жилд оролцож байгаагүй 11-12-p ангийн сурагчдаас бүрдсэн 3 хүртэл гишүүнтэй баг байна. Удирдагч нь тухайн сургуулийн мэдээлэл зүй хичээлийн багш байна. Багийн гишүүд бүр өөрийн Facebook хаягаас Отгонтэнгэр Их сургуулийн албан ёсны олон нийтийн сүлжээг дагасан байх.

Сэдэв: Отгонтэнгэр Их Сургуулийн вэб сайтад байрласан мэргэжлийн хөтөлбөрүүдийн агуулгаар статик вэб зохиох

Эрх зүй, Англи хэлний багш, Багш сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, Багш, монгол хэл уран зохиолын боловсрол, Нийгмийн ажил, Сэтгүүл зүй, Орчуулагч, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Банк, Санхүү, Агаарын тээврийн үйлчилгээ, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал, Улс төр судлал, Аялал жуулчлалын менежмент, Программ хангамж, Хүний нөөцийн менежмент