ОТИС "Ажлын байранд суурилсан сургалт"-ыг хэрэгжүүлж, сэтгүүл зүйн ангийн оюутнууд ажлын байранд суралцангаа цалинжих боломжтой болж байна.
Тэнгэр телевиз энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах гэрээг өнөөдөр хоёр тал үзэглэлээ. Ингэснээр ОТИС-ийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд зургаан сарын турш тус байгууллагад ажиллана.
Хөтөлбөрийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц хомсдох болсон энэ цаг үед оюутан төгсөгчдийг суралцах хугацаанд нь ажлын байранд сургаж хөгжүүлэх, мэргэжилдээ дуртай сонирхолтой болгох, дадлагажингаа цалин авах нийгмийн даатгал төлөх боломжоор хангаж байгаа юм.
Мөн ажил олгогч дөнгөж төгссөн оюутнуудыг практикт сургаж авах зардал, цаг хугацаагаа хэмнэх, суралцах хугацаанд нь бэлдэж авах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлогтой.