ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр "Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх, судалгааны бүтээлийн номзүйг үүсгэх, ашиглах хялбар боломжууд” сэдвийн хүрээнд:
  • Мэдээллийн хайлтын үндсэн ойлголт,
  • Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх стратеги, хайлтын төрөлжсөн системүүд, судалгааны санхүүжилт зэрэг мэдээллийг хайх
  • Судалгааны бүтээлийн номзүйн сан үүсгэх, судлаач өөрийн бүтээлийн номзүйн мэдээллийг бусадтай солилцох, бүтээлээ сурталчлах, стандартууд болон бүтээлийн номзүйг бичилтийг хийх хялбар боломж бүхий программ ашиглах зэрэг агуулгын хүрээнд ярилцаж, багш, судлаачид сонирхсон асуултуудаа асууж, зөвлөгөө авлаа.