STEM арга зүй, технологиор дамжуулан урлаг, хүмүүнлэгийн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “АРТЕСТ” төслийн хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
 Оюутан солилцооны хөтөлбөрийн шалгаруулалт явуулах журам:
ОТИС-ийн хэл шинжлэлийн ухааны магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй нийт 5 оюутан дараах Европын Холбооны сургуулиудад хэрэгжих “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдана.

Үүнд:

  • -Кольнийн Их Сургууль (Герман улс): 2 оюутан
  • Хөтөлбөрт хамрагдах хугацаа: 2024 оны 9-р сараас 10-р сар, 2 долоо хоног
  • - Пелопоннесийн их сургууль (Грек улс): 3 оюутан
  • Хөтөлбөрт хамрагдах хугацаа: 2024 оны 10-р сар, 2 долоо хоног

 Хөтөлбөрт хамрагдах оюутанд тавигдах ерөнхий шаардлага:

  • -ОТИС-ийн хэл шинжлэлийн ухааны магистр, докторын хөтөлбөрт идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • -Багадаа 10 кр хичээл судалсан байх
  • -Англи хэлний ярианы болон бичгийн түвшин өндөр байх
  • -Дүнгийн хуулбар
  • -Оюутан солилцооны хугацаанд хэрэгжүүлэх бичил төсөлт ажилд идэвхтэй оролцох өөрийн сонирхлоо илэрхийлсэн захидал (Motivational letter) - англи хэлээр бичиж, гарын үсэг зурж ирүүлэх
  • - CV

Материал хүлээн авах хугацаа: 2024.06.20
Материал хүлээн авах хаяг: Khosbayar@otgontenger.edu.mn