Erasmus+melinc OTU ERASMUS+ MELINC төслийн багаас багш, судлаачид, оюутнуудад зориулсан түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгууллаа.
MELINC төсөл нь Монгол улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хамруулан сургах боловсролыг дэмжин ажилладаг. Тэгш хамруулан сургах боловсрол нь бүх нийтийн боловсрол эзэмших цар хүрээг нэмэгдүүлэх, хүн бүрд мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж олгох ба хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмших эрхийг хангахад чиглэсэн үйл явц юм.
Тус сургалтад ОТИС-ийн Ректор Н.Энхзаяа хэлэхдээ, Тэгш хамруулан сургах сургалт нь ялгаварлан гадуурхалтаас ангид тэгш хамруулан сургахыг дэмждэг орчныг (оршин буй
газар, нутаг) буй болгох, бүх хүнд хүртээмжтэй сургууль, нийгмийг байгуулах, чанартай боловсрол олгоход чиглэсэн. Энэ талаар Европын орны жишгийг судалж, Монгол улсдаа
нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулах, багш бэлтгэх хөтөлбөрийн агуулгад тусган хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас суралцсан үр дүнтэй сургалт болохыг
онцлон тэмдэглэлээ.
Сургалт “Тэгш хамруулах боловсролын тогтолцоо, Тэгш хамруулах боловсролын эрх зүйн зохицуулалт /Монгол Улсад/, Тэгш хамруулах боловсролын талаарх Бельги улсын туршлага, Тэгш хамруулах боловсролын тулгамдсан асуудал” агуулгын хүрээнд боллоо.
Энэхүү сургалтаар тэгш хамруулан сургах боловсрол нь ялгаатай, олон талт (Diversity) байдлыг хүлээн зөвшөөрөх, бүх хүүхэд сурч чадна, нийгэмд хувь нэмрээ оруулж чадна
гэдэг зарчмыг хүлээн зөвшөөрөх, Багш нар ялгаатай байдалд тохируулан сургалтын хөтөлбөр, арга зүйгээ өөрчлөх, багш, мэргэжилтэн, сурагч, гэр бүл, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болохыг онцоллоо.