Европын Холбооны ERASMUS + хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжиж буй "Артест" төслийн уулзалт хэлэлцүүлэг болон олон улсын хурал өнгөрсөн долоо хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Эхний өдрүүдэд төсөл хаагдах хүртэлх олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах төлөвлөгөө болон төслийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан ахисан түвшний суралцагчдын ажилласан мини – төслийн агуулга, үр дүнгийн талаар оролцогч сургуулиуд тайлан тавьж, мэдээлэл солилцлоо.
ОТИС-ийн зүгээс Гадаад Харилцаа хамтын Ажиллагааны албаны дарга доктор Н.Хосбаяр олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах үр дүн, төлөвлөгөөний талаар танилцуулга хийсэн юм.
-Уулзалтын сүүлийн өдрүүдэд удирдах зөвлөл хуралдаж, төслийн хаалтын тайланг хэрхэн бичих талаар санал солилцлоо. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Дижитал хүмүүнлэг Монгол 2024” сэдвийн дор ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд хуралд төсөлд хамрагдаж буй Европын Холбооны Герман, Итали, Грек, Кипр зэрэг улсын их сургуулийн профессор, багш нарын төлөөлөл илтгэл хэлэлцүүлснээс гадна Монгол улсаас тус төсөлд хамрагдаж буй МУИС, ШУТИС, СУИС, ХИС, Отгонтэнгэр их сургуулийн багш нар илтгэлээ танилцууллаа.