“Судлаач оюутан 2024” оюутны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мандах их сургууль, Их засаг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудын нийт 26 илтгэл нэгдүгээр шатанд ирснээс хоёрдугаар шатанд шилдэг 10 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ.
Хоёрдугаар шатанд хэлэлцүүлсэн илтгэлээс тэргүүн байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ахеркегийн “Газар чөлөөлөлт ба шударга нөхөх олговор: онол, практикийн асуудал” сэдэвт илтгэл, дэд байранд Отгонтэнгэр их сургуулийн Хууль, Эдийн засгийн сургуулийн оюутан Л.Жавхлантын “Финтекийн эрх зүйн зохицуулалт ба хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой зарим асуудал” (банк бус санхүүгийн байгууллагын хууль тогтоомжийн хүрээнд) сэдэвт илтгэл, гутгаар байранд Отгонтэнгэр их сургуулийн Хууль, Эдийн засгийн сургуулийн оюутан С. Атарцэцэг, Б.Лхагвадулам, Э. Хүслэн нарын “Насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал, хамгаалал, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл, тусгай байранд Мандах их сургуулийн 4 ангийн оюутан Ц.Заяабатын “Зээлийн онооны системийг машин сургалтын аргаар сайжруулах нь” сэдэвт илтгэл, Мандах их сургуулийн 4 ангийн оуютан Э.Цэндсүрэнгийн “Ашгийн удирдлага нь санхүүгийн гүйцэтгэлд нөлөөлөх нь” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа. Уг хурлыг Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль, Эдийн засгийн сургууль нь Голомт консалтинг ХХН, Легал полиси хуулийн фирм, Эмнести интернэшнл төрийн бус байгууллага, Сэкюр финанс банк бус санхүүгийн байгууллага, Иргэний үндсэн эрх, хөгжлийн төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. Шүүгчээр хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл оролцсон болно.
Хамтран зохион байгуулсан байгууллагуудын төлөөлөлд ОТИС-ийн Хууль, Эдийн засгийн сургуулийн захирал, доктор С.Эрдэнэболор баярласнаа илэрхийлж талархал гардуулан өглөө.
Зураг татах линк: https://drive.google.com/.../1uTtT5r4sWQ6L0W8z5ESZO7tySlI...