Нэг. Зорилго: Оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд сурталчлах, судлаач оюутны оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү хурлын зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ
ОТИС-ийн бакалавр, магистрант оюутнууд (удирдагч багштай байх).
Гурав. Сэдвийн хамрах хүрээ
- Менежмент, маркетинг, даатгал, банкны менежмент, хүний нөөц, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал, үнэт цаасны зах зээл, мэдээллийн технологи
- Тогтвортой хөгжил
- Хууль ба эдийн засаг
- Хүмүүнлэгийн чиглэл
Дөрөв. Илтгэлд тавигдах шаардлага
- Шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй байх
- Сэдвийн хамрах хүрээнд тодорхой асуудлыг хөндсөн байх
- Мэдээлэл үнэн зөв байх, эх үүсвэр тодорхой байх, бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Дүгнэлт, зөвлөмж гаргасан байх
Тав. Илтгэлийн бүтэц, бичвэрт тавигдах шаардлага
Илтгэл дараах шаардлагуудыг хангасан байна (APA загварт тулгуурлан бичих).
А. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах бүтэцтэй байна.
- Илтгэлийн нэр
- Илтгэгчийн овог нэр, харьяалагдах сургууль, электрон шуудангийн хаяг, утас
- Илтгэлийн хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг (онол, судалгааны арга зүй, судалгаа)
- Дүгнэлт
- Дэвшүүлсэн санал
- Ашигласан материалын жагсаалт
- Хавсралт
Б. Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага
- Илтгэлийн эхийг Microsoft Office Word програмын Arial Фонтooр үсгийн хэмжээ 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1,15 хэмжээтэй, “*.doc”, “*,docx” өргөтгөлтэй Unicode кодчилол ашигласан байх.
- А4 хэмжээтэй цаасны дээр, доороос нь 2.0 см, зүүнээс 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай 10-12 нүүр хуудас байна.
- Ерөнхий гарчиг 14pt хэмжээтэй uppercase, bold форматтай байна.
- Бүх дэд гарчгууд мөрний зүүн талд зэрэгцэх ба bold үсгээр бичнэ.
- Математик томьёоллыг Equation хэрэгслээр 12pt, bold, italic форматаар бичнэ.
- Зураг, хүснэгт бүгд дугаар, нэртэй байх ба 10pt, bold форматтай хуудасны голд байрласан байна.
- Хүснэгтийн дугаарыг баруун дээд хэсэгт, нэрийг түүний дээд хэсэгт голлуулан байрлуулна.
- Зураг бүдүүвчийн нэр, тайлбарыг доод хэсэгт голлуулан байрлуулна.
- Тайлбар зүүлт ашигласан байна.
Зургаа. Илтгэл хүлээн авах хугацаа
2026 оны 03 сарын 13-ны 17 цаг хүртэл үндсэн эх болон MS-Powerpoint хэлбэрээр Chanagnyangar@otgontenger.edu.mn хаягаар хүлээн авна.
Материалыг илгээхдээ оролцогчийн мэдээлэл (нэр, ямар мэргэжлийн хэддүгээр курс, ямар түвшний оюутан болох, утасны дугаар, илтгэлийн нэр) зэргийг тодорхой бичиж илгээхийг анхаарна уу.
Долоо. Товлосон хугацаа
2026 оны 03 сарын 19-нд 14 цагаас 203Б тоот
Найм. Шалгаруулалт
1, 2, 3-р байр шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулна
Ес. Хурал зохион байгуулагч.
Отгонтэнгэр Их Сургууль-ЭЗБУС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхим
Утас: 99994861