/2017.10.11/ "Эерэг хандлага-Эрүүл оюутан" аян ОТИС-иас гараагаа эхэллээ. Улсын хэмжээнд “Эерэг хандлага- Эрүүл оюутан” аян өнөөдөр Отгонтэнгэр их сургуулиас эхэлж байна. Уг илтгэлээр Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газраас оюутан, залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршилаас урьдчилан сэргийлэх арга замын талаар суртачилан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнөх аянаар шинээр эрүүл мэндийн даатгалд 5435 хамрагдаж, эрүүл мэндийн боловсролын нэмэгдүүлэх олон ажлыг хэрэгжүүлжээ.
“Үндэсний стастикийн газраас гаргасан 2016 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг залуучууд гэсэн тоон судалгаа бий. Түүнээс нийт хүн амын залуучуудын 3/1-нь тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй гэсэн судалгааны үр дүн гарсан. Мөн ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувь нь бэлгийн боловсролын талаар ямар нэг ойлголтгүй байжээ. Тиймээс мэдээ мэдээллийг байнга эрчимжүүлэх шаардлага тулгарч байна” гэж тус газрын төлөөлөл илэрхийллээ. Оюутан залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах зорилготой уг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.