Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Мөнхсүлд “3-5-аас настай хүүхдийн үг хувилгах өгүүлбэр бүтээх чадварын судалгаа, үр дүн” сэдвээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 100 хувийн саналаар Боловсрол судлалын доктор зэрэг хамгааллаа.
Доктор Б.Мөнхсүлдийн “3-5-аас настай хүүхдийн үг хувилгах өгүүлбэр бүтээх чадварын судалгаа, үр дүн” сэдэвт бүтээл нь салбартаа анхдагч болж, монгол хүүхдийн үг хувилгах, өгүүлбэр бүтээх чадварыг тодорхойлж, хөгжүүлэх туршилт судалгаа хийсэн нь сургуулийн өмнөх боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан ажил боллоо гэж эрдэмтэн профессорууд өндрөөр үнэлсэн юм. цаашид үргэлжлүүлэн сургуульд бэлтгэгдсэн байдлын судалгааг хийж, хүүхдийн цаашид амжилттай суралцах нөхцлийг бүрдүүлэх ажлыг хийхийг комиссын гишүүд уриаллаа.
"Отгон" доктортоо халуун баяр хүргэе.