Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд “GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад, эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 09 сарын 23-27 хооронд болж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн уралдаан нь “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” сэдвийн хүрээнд явагдаж улсын болон хувийн хэвшлийн 12 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо.
Тус олимпиад нь 4 үе шаттай явагдсан юм.
Центавр тэмцээнд амжилттай оролцсон АЖМ-4 ангийн оюутан Ө.Батнасан, Бу. Марал-Эрдэнэ, Б.Шинэбаяр, О.Пүрэв-Очир, АЖМ-1 ангийн оюутан М. Ган-Эрдэнэ, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн АЖМ-4 ангийн оюутан Бу. Марал-Эрдэнэ, мөн спорт явган аялалын төрөлд амжилттай оролцсон АЖМ-4 ангийн оюутан Ө. Батнасан, О. Пүрэв-Очир, Б. Сумъяадорж, Э. Цэрэндулам, Б. Дэлгэрмаа нарт болон аялал жуулчлалыг суртачлах үзэсгэлэнд хөтөч-тайлбарлагчаар ажилласан АЖМ-4 ангийн оюутан Бу. Марал-Эрдэнэ, Э. Цэрэндулам нартаа цаашдын сурлага хөдөлмөр, урлаг, спортод улам өндөр амжилт хүсэе.