FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинжэн хотод өндөрлөлөө.
Эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж, Монголын баг мөнгө, Японы баг хүрэл медалийн эзэд болов.
Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар тоглож Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн гайхалтай амжилт үзүүллээ. Тэд өнгөрсөн жилийн тивийн аваргаас Алтан медаль хүртсэн бол энэ жилийн мөнгөн медалийг хүртэж хос медальтанууд боллоо.
Отгонтэнгэр Их сургуулийн 2012 оны төгсөгч Э.Цэрэнбаатар, 2013 оны төгсөгч Э.Дөлгөөн нар энэхүү тэмцээнд оролцож уран чадварлаг тоглолтоороо үзэгчидийг гайхшруулж байлаа. Төгсөгч Э.Дөлгөөн 2017 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдсэн бол энэ удаа “Билэгдлийн гурван тоглогч”-ийн нэгээр нэрлэгджээ. Монгол улсынхаа болоод төгссөн сургууль, ижий аавынхаа нэрийг өндөрт өргөн яваа төгсөгчиддөө баяр хүргэж улам их амжилт гаргаж олимпийн медаль хүртэх өлзийтэй ерөөлийг өргөе.