ЭЕШ энэ сарын 16-нд буюу ирэх долоо хоногийн бямба гарагт Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.
ЭЕШ-ын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.
Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:
Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:
ЭЕШ зохион байгуулах байрууд: