НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 26 дахь жилтэйгээ золгож байна
Отгонтэнгэр Их сургууль үе үеийн түүчээ болсон ахмад багш, ажилтануудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Төрөлх сургуулийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ахмадуудаа жил бүрийн олон улсын ахмадын өдрөөр хүлээн авч үнэтэй сургаалийг нь сонсдог уламжлалтай.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ахмад буурлууд маань хүрэлцэн ирж, алдсан оносон бүхнээ цэгнэн, ирээдүйд хийх бүтээх шинэ санаа, урам зориг хайрласан юм. Түүнчлэн их сургуулийн баримталж буй шинэ бодлого, зорилтын талаар ярьж хуваалцан нэг өдрийг өнгөрөөлөө.
Та бүхэн минь эрүүл энх байж, урт наслаж удаан жаргаарай.